Хэлмэгдэлтийн талаар залуу үеийнхэн ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй

2024-12-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Шинэ цагийн сэхээтнүүдийн хэлмэгдүүлэлтийн талаар Цогт-Очрын Лоохууз сан, Монголын хэлмэгдэгсдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ

Энэ хүрээнд маргааш тохиох Хүний эрхийн өдрөөр Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо болон Лоохууз сан ТББ хамтран “Цогт-Очрын Лоохууз агсны 100 насны ой”, “Хувьсгалт намын хэлмэгдсэний 60 жилийн ой”-д зориулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм.

Их хэлмэгдүүлэлтийн талаар Монголчууд түүхэн баримт материал, кино бүтээлээр дамжуулан тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон. Харин 1950-1960-аад оны “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”-ийн сэхээтнүүдийн хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл дутмаг байдаг байна. Энэ талаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар “ 60 жилийн тэртээ тухайн үеийн сэхээтнүүд улс орныхоо нөхцөл байдал, намын асуудлын талаар шүүмжилж гарч ирсэн байдаг. Тэдгээр хүмүүсийн гол толгойлогч нь Цогт-Очрын Лоохууз хэмээх хүн байсан. Ц.Лоохууз гуайн 100 жил, Намын эсрэг бүлгийн 60 жил болж байна. Гэвч тэр үед намын эсрэг бүлэг гэж байгаагүй. Намын эсрэг бүлэг гэдгийг тухайн үеийн төр нь зохион байгуулдаг байсан. Тиймээс дээрх хүмүүсийг намын эсрэг асуудал хөндсөн хэмээн хэлмэгдүүлсэн байгаа юм. Хэлмэгдүүлэлт гэдгийг залуус сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь нэг талдаа эрүү шүүлт, нөгөөтээгүүр Монголын хувь заяа юм. Өөрөөр хэлбэл,тэдгээр хүмүүс улс орныхоо хөгжлийн төлөө, үзэл баримтлалынхаа төлөө зөрчилдөөн үүсгэснээр хэлмэгдэлтэд өртсөн байгаа юм. 1957-1958 онд “Хилийн хэлэлцээр” буюу гэрээ байгуулсан байна. Энэ гэрээг хийснээр Монгол Улс газар нутгаа алдаж эхэлсэн байгаа юм. Ийм нөхцөл байдалд тухайн үеийн сэхээтнүүд төр засгийнхаа эрх баригчидтай зөрчилдсөн байна. Дараа нь 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсан. Үүнээс болж маш олон малчин яалтай мэт болсон. Түүнчлэн малчид хувьдаа хөрөнгөгүй болж байгаа юм. Мөн Монгол Улс өөрөө бие даасан улс байж чадаагүй. Өнөөгийнх шиг Монгол Улс асуудлаа шийдэж чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын колони байсан учраас тухайн үед ОХУ 169 удаа Монголын асуудлыг хэлэлцдэг байсан. Дараагийн асуудал бол тухайн үеийн төрийн удирдагчид Монголыг ОХУ-ын 16 дахь Иркутск болгоно хэмээн удаа дараа ярьдаг байсан. Энэ нь тэдгээр сэхээтэн, эх орончдын тэмцлээр зогсож байсан байна. 1950-аад оны үед капиталист орнуудад эв нэгдэлийн хөдөлгөөн эхэлсэн. Харин Монголд 1964 онд энэ асуудлыг ярьж эхэлсэн. Гэвч эдгээр хүмүүсийг сэхээтнүүд төөрөгдөж эхэллээ хэмээн “Сэхээтний төөрөгдөл” гэдгээр маш олон хүнийг хэлмэгдүүлсэн. Ингээд Нямбуу, Лоохууз тэргүүтэй хүмүүсийг “Намын эсрэг бүлэг” хэмээн ялласан” гэлээ.

Цогт-Очрын Лоохууз сангийн тэргүүн Л.Сантцэрэн “Миний хувьд хэлмэгдэлт гэх зүйлийг багаасаа мэдэрч өссөн. Бага байхад л эсэргүүний хүүхэд, эсэргүүний үлдэгдэл хэмээн бусдад чичлүүлж, сургуулиасаа хөөгддөг байсан. Хэлмэгдэлт хэмээх энэ хэцүү зүйл дахин Монголын нийгэмд бүү гараасай гэсний үндсэн дээр бид арга хэмжээнүүдээ зохион байгуулаад явж байна. Мөн дараа үеийн залуустаа хэлэхэд энэ талаар ойлголт, мэдээлэлтэй байхыг зөвлөе. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нь хүн бүрийн үүрэг юм” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12