ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-2

2024-12-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Хэдэн жилийн өмнө хэчнээн гар дамжаад сүүлдээ улс даяар дуулиан шуугиан тарьж байсан “Олон овоот гоулд” ХХК одоогоос 20 жилийн өмнө “Анод” банк, “Зоос” банк, “Хадгаламж” банкнуудаас 140 тэрбум төгрөг зээлдсэн. Гурван банкны 140 тэрбум төгрөгийн авлагын 123 тэрбум нь Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац” гэсэн төрийн гурван байгууллага авах ёстой аж. 20 жилийн өмнөх 140 тэрбум төгрөг гэдэг багцаалдвал өнөөдөр бараг ард нь “тэг” нэмчихээр их мөнгө болсон.

“Олон овоот гоулд” ХХК-ийн зээлтэй холбоотойгоор 2011-2016 онд шүүхийн 18 шийдвэр гарсан. “Хадгаламж” банкны авлага дээр нэг, “Анод” банкны авлагад тав, “Зоос” банкны авлагатай холбоотой шүүхийн 12 шийдвэр байдаг. Голдуу “Олон овоот гоулд” ХХК-ийн өрийн мөнгөн дүнг дурдаад “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Олон овоот гоулд” ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол ООГ/155 тоот гэрээний дагуу барьцаалсан ашигт малтмалын 15273А, 15274А, 15275А, 15282А, 15283А, 5464А, хайгуулын 15276Х, 15277Х, 15278Х, 15279Х, 15280Х, 15281Х, 1528Х тоот лицензүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШГА-д даалгасугай” гэсэн шийдвэрүүд байна.

Энэ олон жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийн үүргийн гүйцэтгэл хангагдалгүй явсан байгаа юм.

Уг нь эдгээр гурван банк буюу Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац” гэсэн төрийн гурван байгууллагаас шүүхийн шийдвэр бүхий дээрх 18 хуудсыг 2012 оноос эхлэн ШШГЕГ-т хүргүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. Гэсэн ч “Олон овоот гоулд” ХХК нэг ч төгрөг төлөлгүй ирсэн.

Тэгсээр өнгөрсөн 2023 оноос сая нэг биелэгдэж эхэлжээ. Учир нь, банк дундын 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны 005/155 дугаартай Барьцааны гэрээгээр нийт 44 ширхэг ашигт малтмалын лицензийг барьцаалсан байгаа юм. Гэвч тэдгээрийн олонхынх нь хугацаа дуусаж, 2023 онд ердөө найман лиценз нь хүчинтэй үлджээ.

 Тиймээс Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац” гурвыг төлөөлж буй “Хадгаламж” банк дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 385 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох саналыг ШШГЕГ-т гаргажээ. Уг саналд “Өнөөдөр ШШГЕГ-т хийсэн уулзалтаар хэлэлцсэний дагуу энэхүү албан бичгийг хүргүүлж байна. “Хадгаламж” банк дахь Банкны эрх хүлээн авагчаас “Хадгаламж” банк, “Анод” банк, “Зоос” банкны “Олон овоот гоулд” ХХК-иас авах авлагыг барагдуулах ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Үүний дагуу бид 2023 оны тавдугаар сарын 23-ны 187 дугаартай “Лицензийг шилжүүлэн авах тухай”, 2023 оны наймдугаар сарын 3-ны 292 дугаартай “Үндсэн хөрөнгийн үлдэгдлийг шилжүүлэн авах тухай” хүсэлтүүдийг хүргүүлж байсан. Дээрх гурван төлбөр авагчийн дундын барьцааны зүйл болох нийт 44 лицензээс одоо ердөө найман лиценз хүчин төгөлдөр үлдэж, барьцааны зүйлийн тоо хэмжээ буурснаар авлага барагдуулах бодитой үнэ цэнэ үлэмж буурах эрсдэлтэй болсон байна.

Иймд эрсдэлийг харгалзан, дээрх хүсэлтүүдийг нэгтгэн хүчин төгөлдөр үлдсэн найман лиценз болон ООГ/155 дугаартай дундын Барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлсийг гурван банкны нийт өр төлбөр буюу “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 45 491 354 932 төгрөг, “Зоос банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагч 79 944 434 563.11 төгрөг, “Анод банк” ХК дахь Банкны эрх хүлээн авагч 23 099 194 565.11 төгрөг буюу нийт 148 534 984 060.22 төгрөгийн авлагад тооцуулж “Хадгаламж” банкны охин компани болох “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-иас үүсгэн байгуулсан “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-д шилжүүлэн өгч, шүүхийн шйидвэр гүйцэтэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү. Хэдийгээр бид үлдсэн найман лицензийг шилжүүлэн авч шүүхийн шйидвэр гүйцэтэлийн ажиллагааг дуусгавар болгох ч гэлээ, авлаг барагдуулах үнэ цэнийг бууралтаас хамгаалах зорилгоор хүчин төгөлдөр бус болон бусад 36 лицензийг сэргээлгэхээр АМГТГ-т үргэлжлүүлэн хандаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар бэлтгэж байна” гэжээ.

ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газар нь 2023 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 2/3829 дугаартай албан бичгээр Монголбанк, Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпорац” гурвын хүсэлтийн дагуу лицензүүдийг “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-д албадан шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга Б.Базарсад “Тус газраас “Олон овоот гоулд” ХХК-иас нийт 141 163 847 670 төгрөгийг “Зоос банк” ХХК, “Анод банк” ХХК, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн 18 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байна. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84.3 дахь “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцаа хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргана”, Ашигт малтмалын тухай хуулийн 52.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын лицензийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “Олон овоот гоулд” ХХК-ийн барьцааны зүйл болох ашигт малтмалын 44 ширхэг ашиглалтын болон хайгуулын лицензээс MV-015274, MV-015275, MV-015282, MV-015283, MV-020764, MV-021489, MV-021490, MV-019336 хүчин төгөлдөр байгаа найман ширхэг лицензийг “Хадгаламж” банкны охин компани болох “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-иас үүсгэн байгуулсан “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-д шилжүүлэн хариуг ирүүлнэ үү” гэсэн “Эрх шилүүлэх тухай” албан бичгийг АМГТГ-ын дарга Л.Баярмандалд илгээжээ.

Энэ дагуу АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга М.Энхтулга 2024 оны наймдугаар сарын 7-нд “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх лицензүүдийг “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, лицензийн хавсралтад тэмдэглэгээ хийснээ мэдэгджээ. Үүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг.

 

Үргэлжлэл бий…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 236 (7480)

Өдрийн сонин - 2024.12.06 БААСАН № 230 (7596)

Өнөөдөр сонин - 2024.12.06 БААСАН № 232 (8048)

 

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 28 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29