Ж.Амарсанаа: Анхдугаар Үндсэн хуулийг илүү сайн судлах ёстой

2024-11-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдын доорх гурван асуултад өгсөн хариултыг нийтэлж байгаа юм.

 

1. Анхдугаар Үндсэн хуулийг манай судлаачид хэр сайн судалсан юм бэ?. Уг хуулийн талаар бидний мэдэхгүй эсвэл дутуу мэдэж байгаа зүйл байдаг уу?

2. Өнөөгийн цаг үед Анхдугаар Үндсэн хуулийг судлахад өмнөх үеийн судалгаанаас өөр шинэ чиглэл байж болох уу?

3. Та судлаач хүний хувьд сүүлийн үед юу хийж, бүтээж байна вэ?

 

Эдгээр асуултад Монгол Улсын гавьяат хуульч , академич Ж.Амарсанаа ямар хариулт өгснийг энд нийтлэв.

 

1. Ний нуугүй хэлэхэд 1992 оны үндсэн хуулиас өмнө анхдугаар үндсэн хууль гээчийг төдийлөн судалдаггүй, сурталчилдаггүй л байсан шүү дээ.

Уг нь 1924 оны үндсэн хуультай зэрэгцээд Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн тайлбарыг нийтийн хүртээл болгохдоо үндсэн хуулийг сурталчлах үүргийг холбогдох газруудад өгсөн байдаг юм.

Гэвч үндсэн хуулиа судлах, сурталчлах ажил тун бага байв.

Тиймээс анхдугаар үндсэн хууль маань 1940 он гэхэд огтхон ч хөндөгдөөгүй, өөрчлөлт ороогүй байсан юм. Өнгөрсөн нийгмийн үед гэж хэлмээр юм уу даа. Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Үндсэн хуулийн өдөр” гэж нэрлээд тэмдэглэдэг болсон. Нэг баримт хэлэхэд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов гуай “Үнэн” сонинд Үндсэн хуулийн тухай өгүүлэл бичиж гаргадаг. Энэ нь тогтмолжсон ажил байж.

Үүнээс л 1924 онд Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталсан. Бүгд Найрамдах улсаа тунхагласан юм гэдгийг  ой санамж болгон мэдэж авч байсан гэдэг.

Тэгвэл 1992 оноос хойш Үндсэн хуульд олон удаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Хуулиа ч олон нийтэд зориулан хэвлэн сурталчилсан. Судлаачид цөөнгүй ном бүтээл гаргасан.

Түүн дотор элчин сайд, багш Баярсайхан бид нийлж “Олон улсын үндсэн хуулийн оршил” гэдэг ном хийсэн бий.

Төрийн шагналт түүхч О.Батсайхан бид хамтарч Монгол Улсын анхдугаар үндсэн хуулиас эхлээд үеийн үед хийж ирсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг тайлбартайгаар нэгтгэж бас нэг ном гаргасан.

Тэгвэл Анхдугаар үндсэн хуулийн талаар бид мэдэхгүй, дутуу мэдэж байгаа ойлголт байдаг уу гэж асууж байх шиг байна. Дутуу юм их бий. Яагаад гэвэл Үндсэн хуулийн судалгааны хүрээнд ном болгож эрдэм шинжилгээний жинхэнэ ажил болгож түүнийгээ сургалтад хэрэгжүүлж байсангүй.

Жишээ нь 1924 оны үндсэн хуульд социализм, коммунизм байгуулна гээд заачихсан байдаг байхгүй юу. Тэгэхдээ монголчууд бид тэр социализм, коммунизмыг байгуулах гол нь биш дэлхийн улс орнуудын дарлагдсан ардуудын нийгэм журмын эв хамтын зорилгыг хүлээн зөвшөөрөх гэсэн утга санаа тэнд байгаа юм.

Тэгэхээр 1924 оны үндсэн хуульд эерэг ч юм бий, сөрөг ч юм бий.

Тухайлбал анхны үндсэн хуулиар, хутагт хувилгаад баячууд, нударганчуудын  сонгуульд оролцох эрхийг хасчихсан. Энэ нь уг хуульд хүн бүхэн тэгш эрхтэй байна гэсэн санаагаа зөрчсөн хэрэг.

Тэгээд 1940 оны хуулиараа тэдний сонгох эрхийг нээж өгсөн бол 1949 оны нэмэлт өөрчлөлтөөр сонгогдох эрхийг нь хангасан байдаг.

За тэгээд төрийн тогтолцоо, бүтцийг тодорхойлсон чухал заалт анхдугаар үндсэн хуульд бий.  Мөн 10 дугаар зүйлд нь Улсын Их Хурал нь 30 гишүүнтэйгээр Улсын бага хурлыг байгуулна гэж заасан. Гэтэл 1925-1928 онд 45, 1928 онд 51, 1930 онд 71, 1934 онд 99 гишүүнтэйгээр сонгож зөрчсөн. Бас хувийн өмчийг устгасан гэх заалтууд ч байдаг.

2. Анхдугаар үндсэн хуулийг судлахад өмнөхөөсөө өөр чиглэл сонгож болно оо. Өмнөх үед Санждорж доктор, Ц.Балхаажав гуай нарын эрдэмтэд төрийн түүхийг судлахдаа дотор нь Монгол Улс үндсэн хуультай болсон тухай товч дурдаад өнгөрч байв. Энэ нь зөвхөн хэлбэрийн төдий хандлага гэж үзэхээс биш Үндсэн хуулийн агуулгыг задалж дүгнээд энэ нь эсрэг гол нь тэр сөрөг юм гэх мэтээр гаргаж байсангүй гэсэн үг юм. Ер нь одоо ч Үндсэн хуулиа задалж бүрэн дүүрэн судлаагүй л байгаа шүү дээ. Иймээс шинээр хандах, судлах шаардлага зайлшгүй юм даа.

3. Миний хувьд Монгол төрийн түүх, эрх зүй тэр дотор Үндсэн хуулийн холбогдолтой цөөнгүй ном бүтээж олны хүртээл болгосон.

Хамгийн сүүлд гэвэл Үндсэн хуулийн 100 жилд зориулж “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар үндсэн хууль 1924 он” гэдэг нэг ном гаргалаа.

Энэ номын маань онцлог 1924 оны үндсэн хуулийг дангаар нь авч үзсэн. Тухайлбал анхдугаар үндсэн хууль хэрхэн бүтсэн юм бэ? гэдгийг үзэж болох томоохон гарын авлага юм.

Тухайлбал энд Д.Бодоогийн бас эрдэмтэн Жамсрангийн Цэвээн нарын үндсэн хуулиас эхлээд 1924 оны анхдугаар үндсэн хуулийн эх гар бичмэлүүд монгол бичгээр орсон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 221 (7465)

 

 

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

1 цаг 42 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

3 цаг 18 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

3 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

3 цаг 22 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

22 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин