Н.Учрал: Ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны эхэнд  Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

-УИХ-ын гишүүн Б.Жаргалан: -Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ төсөл дээр Оюутолгойн гэрээнээс үүдсэн алдаа сургамжаасаа сургамж авч, цаашид өөр олон хөрөнгө оруулалт татах зүйл заалтуудыг тусгах нь зүйтэй гэж харж байна. Ураны салбарт хэдэн лиценз эзэмшигч байгууллага байна вэ. Цаашид Монгол Улс ураны салбарт том тоглогч болох боломж хэр байна. Стартегийн томоохон орд газар, төсөл хөтөлбөрүүд дээр хяналт тавих асуудлуудыг орхигдуулахгүй байх нь чухал. Монгол Улс цөмийн зэвсэггүй орон гэдгээрээ бахархдаг. Цаашид цөмийн эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр ямар зорилт дэвшүүлсэн бэ. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Цөмийн энергийн тухай хууль анх 2009 онд батлагдсан. Түүнээс хойш Ашигт малтмалын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орсон. Ялангуяа төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-аар, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах энэ боломжийг нээсэн. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж УИХ өөрөөр тогтоож болох асуудлыг хуульчилсан. Гэсэн хэдий ч Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтууд тусаагүй юм билээ. Тиймээс цацраг идэвхит ашигт малтмалын ордтой холбоотой төслүүд хэрэгжих гэхээр өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд төрийн эзэмшлийн 34 хувийг албажуулаад явахаас өөр эрх зүйн орчин байхгүй. Өнгөрсөнд гаргасан алдаагаа харахаар төр 34 хувийг эзэмшдэг, ногдол ашиг авах хугацаа нь хойшилдог. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээс хойш 2037 онд ногдол ашиг авах бололцоо бүрдсэн. Энэ хугацаа дахин хэзээ болж хойшлохыг хэн ч мэдэхгүй. Ногдол ашиг гарахын хэрээр зардал, менежмент нэмэгддэг. Эргээд Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялаг 50+1 нь ард түмний мэдэлд байх суурь зарчим хангагддаггүй. Тэгэхээр хэлбэрийг нь ямар ч хэлбэрээр байх боломжийг нь хуулиараа нээж өгөөд тухайн хөрөнгө оруулалтын гэрээ төсөл бүр дээр өөр өөр байх зохицуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтын гэрээгээ УИХ-р батлуулж, төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр, бүтээгдэхүүн хуваахаар оруулах гэж байгаа бол УИХ т үүнийг нь шийдээд явах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай нийцүүлж байгаа юм. Төр 34 хүртэл хувь, 50 хүртэл хувь эзэмших, менежменттэй нь хутгалдаад байх биш иргэд шууд татвараа авдаг, ногдол ашиг хүртэл энэ зарчим руу явахгүй бол цаашдаа олон улсын түвшинд гэрээ хэлэлцээр хийхэд хүндрэл бэрхшээл үүсэхээр байгаа учраас энэ өөрчлөлтийг оруулж ирж байна. Цөмийн энергийн тухай хууль батлагдснаар 14 мега төсөлд багтсан "Орано"-гийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж, хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21