Девид Гракон: Сэтгүүлчид олон улсын тэмцээнд оролцсоноор нэр хүнд нь өснө

2024-10-03
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, доктор Дэвид Граконтой ярилцлаа.

 

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Девид Гракон гэдэг. АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн бөгөөд бие даасан болон альтернатив хэвлэл мэдээллийн хэрэгслийн чиглэлээр түлхүү судалгааны ажил хийдэг. Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас дурдвал 2023-2024 оны хичээлийн жилд Румын дахь Брашовын Трансильвани Их Сургуульд зочин профессороор ажилласан.

Гонзага Их Сургууль, Зүүн Иллинойн Их Сургууль, Рочестерийн Их Сургууль зэрэг сургуулиудад нийт хорь гаруй жилийн турш сэтгүүлзүйн судалгааны чиглэлээр ажиллаж, багшилсан туршлагатай.

-Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг чадавхжуулдаг “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр төв”-ийн урилгаар ирсэн гэсэн. Ямар ажил хийж байна?

-Тийм ээ. Би өнгөрсөн сарын 17-нд Монголд ирсэн. Сарын хугацаанд ажиллаад буцна. Фулбрайтын хөтөлбөр нь олон улсын туршлага солилцох хөтөлбөр байдаг. Миний хувьд тус хөтөлбөрт хамрагдаж буй гурав дахь улс нь Монгол болж байна. Өмнө нь Украйн болон Румынд энэ хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж байсан. Энэ удаа хэвлэл мэдээллийн салбарыг чадавхжуулдаг “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр төв” Фулбрайтын хөтөлбөрт  хамрагдах санал тавьсны хүрээнд сонгогдон ирж ажиллаж байна. Тодруулбал, “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв” буюу “Nest” төвийг чадавхжуулах, сургалтын хөтөлбөр болон заах арга барилыг нь сайжруулж, сургалтаа олон улсын стандартад нийцүүлэхэд тусална. Мөн Монголын хэвлэл мэдээллийн салбарынхныг, тэр дундаа “Nest” төвийн хүрээнд бий болсон “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагууд болон “Nest”-ийн бойжуулж, чадавхжуулдаг байгууллагуудад олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг болохуйц сургалт, мэдээлэл олгоно. Түүнчлэн сэтгүүлчид болон сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудад гадаад улсад суралцах, өсөн дэвших, сэтгүүл зүйн чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ, хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар “Nest” төвтэй хамтран уулзалтуудыг хийх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт байгаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан дээрх ажлуудын төлөвлөгөө гарсан болно.

-Сэтгүүлчид олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж бий гэж байна. Тэгвэл хамгийн эхний алхам нь юу байх вэ?

-Монгол Улсын иргэдийн хувьд хэвлэл мэдээлэлд итгэх итгэл үнэмшил бага байна. Тэгвэл олон улсын тэмцээн уралдаанд оролцсоноор хэвлэл мэдээлэлд итгэх итгэл үнэмшил нэмэгдэнэ. Мөн ур чадвараа нэмэгдүүлэх, өөрийн улсын талаар сурталчлах боломж олгодог. Олон улсын тэмцээнүүдэд оролцсоноор санхүүжилт татах боломжтой. Ингэхийн тулд өөрийн оролцох гэж буй төрлөө оновчтой тодорхойлж, бүтээлдээ нийцсэн уралдааныг сонгох нь зүйтэй. Монголын сэтгүүлчид олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлага тийм ч их биш байна. Тиймээс орох уралдааныхаа сууриа зөв тавих хэрэгтэй.

-Бидний хувьд ямар тэмцээнүүдэд оролцох боломжтой байна. Олон улсын тэмцээнүүдээс дурдвал?

-“Knight international journalism awards”, “Izzy awards”, “UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize”, Project Censored (USA book project/not an award, but great initiative) Others: ¨One World Media¨, “Courage in Journalism Awards” зэрэг тэмцээнүүдийн жишээг дурдах боломжтой. Үүнээс гадна “Pulitzer” гэх мэт хүмүүсийн мэддэг алдартай тэмцээн, уралдаанууд байгааг дурдах нь илүүц биз. Жишээ нь “Izzy awards”-ийн хувьд сонин, телевиз, сайт зэрэг редакцад ажилладаг сэтгүүлчид болон бие даасан сэтгүүлчид оролцож болно. Харин томоохон корпараци хэвлэл мэдээллийн байгууллага оролцох боломжгүй байдаг. Шагналын сан нь 25 мянган ам.доллар байдаг. “Project censored” уралдаанд бүтээлээ илгээж, шалгарвал шилдэг бүтээлийн ном дээр хэвлэгдэх боломжтой байдаг. UNESCO-ийн уралдаанд харин зөвхөн бие даасан сэтгүүлчид оролцдог. Тиймээс дээрх тэмцээнүүдэд ямар бүтээл шалгарч байгааг судалж, өөрийн бүтээлтэйгээ харьцуулж, оролцох эсэхээ шийдэх хэрэгтэй.

-Бид ямар бүтээл хийвэл олон улсад амжилт гаргахаар харагдаж байна?

-Монгол Улс нь газарзүйн байршлаараа БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог онцлог. Тэгвэл сүүлд уншсан мэдээгээр Хойд Солонгосын иргэд Монгол руу дүрвэж ирдэг тухай түүх уншсан. Энэ талаар сурвалжилсан бүтээл хийвэл The New York Times сонинд ч нийтлэх боломж байна гэж миний хувьд харсан.

-Олон улсад уралдаан тэмцээнд оролцох боломжийн талаар байгууллагуудад ганцаарчилсан зөвлөгөө өгөх боломжтой гэсэн. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагад нээлттэй юу?

-Уг нь “Nest” төвтэй хамтран ажиллагч “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудад сургалт орохоор тохирсон. Гэхдээ үнэхээр энэ төрлийн сургалтыг сонирхож байгаа байгууллага байвал зав гаргаж мэдээлэл өгөх боломжтой гэж бодож байна.

-Монгол Улсын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Ирээд удаагүй байгаа болохоор Монгол Улсын талаар эцсийн хариулт хэлэхэд арай эрт байна. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрөөр Хустайн нурууны байгалийн цогцолбор газар руу явсан. Тахь болон байгаль үнэхээр гайхалтай сайхан байсан. Иймэрхүү зүйлийг АНУ-д харах боломжгүй. Мөн Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг гэдэг нь сонирхол татаж байгаа.

-“Nest” төвийг чадавхжуулах ямар ажил хийж байгаа вэ. Энэ нь монголын хэвлэл мэдээллийн салбарт ямар нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?

-“Nest” төв өөрөө чадавхжих нь монголын хэвлэл мэдээллийн салбар хөгжихөд түлхэц болно гэж бодож байна. Учир нь тус байгууллага нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхжуулах олон талт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тиймээс хараат бус, бие даасан, олон нийтийн төлөөх сэтгүүл зүй хөгжих, үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэдэг болоход үр нөлөө нь гарна гэж бодож байна. Мөн заах арга барилын хувьд олон улсын түвшинд хүрнэ гэж бодож байна. “Nest” төвийнхөнд бүтэн сарын хугацаанд 10 гаруй дотоод сургалт орж байгаа. Өчигдөр харин анхныхаа гадагш чиглэсэн буюу “Nest”-ийн сүлжээний байгууллагуудад олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжийн талаар сургалт орсон.

Энэ үеэр “Nest” өөрсдийн зүгээс гишүүн байгууллагуудынхаа дунд зарлаж буй олон улсын тэмцээн, уралдаанд өрсөлдөх боломж бүхий бүтээлийн  дотоодын анхны тэмцээнийхээ удирдамжийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл сүлжээний байгууллагуудын дундаас шилдэг бүтээл шалгаруулж, тэр нь шаардлага хангаж байвал олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн энэ сарын 8-нд сэтгүүлчид болон сэтгүүл зүйн оюутнуудад сургалт орно. Энэ арга хэмжээн дээр монголын сэтгүүлчид олон улсад өсөн дэвших, суралцах, олон улсын чанартай сэтгүүл зүйн чиглэлээр зохион байгуулагддаг төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд хэрхэн хамрагдах, оролцох боломжуудын талаар ярилцах болно. Тус арга хэмжээнд АНУ-ын Элчин сайдын яам сэтгүүлчдэд зориулсан солилцооны хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх юм. Энэ үйл ажиллагаа монголын сэтгүүлчдэд олон улсын түвшинд суралцах, өсөн дэвших сэдлийг өгнө гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

5 цаг 13 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

7 цаг 16 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

7 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

7 цаг 24 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

7 цаг 25 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

7 цаг 26 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

7 цаг 27 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

7 цаг 28 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

7 цаг 30 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

7 цаг 32 мин