Цахим шилжилт ба Цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ГАРЬД

 

Одоогоос таван жилийн өмнө 2019 оны намар “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн Эстонид айлчилсан. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий айлчлалын бүрэлдэхүүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж явсан.

Гол нь тэр айлчлалаар Эстонийн цахим засаглал, цахим шилжилтийн талаар туршлага авч, хамтран ажиллахаар тохирсон байдаг. Учир нь Эстони бол 1990 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан. 1.3 сая хүн амтай. 1997 онд IT буюу интернэт технологийг хөгжүүлэх “Дижитал Эстони-2020” хөтөлбөрийг анх зарласан. Энэ нь амжилттай хэрэгжиж 20 жилийн дараа гэхэд тус улс Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чадсан. Үндсэндээ цахим засаглал тэнд жинхэнэ утгаараа хэрэгжсэн. Тэр хэрээр төр нь цомхон, хүний оролцоо, “гар ажиллагаа”-г бараг л халчихсан. Өдгөө Эстони улс нь Европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлэх болсон. 

Ийм учиртай улс юм.

Л.Оюун-Эрдэнэ тэгж явж ирээд өвөл нь арванхоёрдугаар сард цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тэр үеэр тэрээр “…2020 оны нэгдүгээр сарын 1 бол Монгол Улсын хувьд дараагийн шинэ 30 жилийн хөгжлийн эхлэл байх болно. Удахгүй арванхоёрдугаар сарын 10 буюу Ардчиллын 30 жилийн ойн өдөр “Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг ажлын хэсгийнхэн Засгийн газарт өргөн барина. “Би”-гээс “Бид” гэдэг үзэл рүү Монгол Улс шилжих цаг болсон.

Иргэдэд үзүүлдэг 11.250 орчим үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлснээр иргэд цаг, мөнгө хэмнэнэ. Үүнээс гадна төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига эрс буурна. Энэ хөтөлбөр бол зөвхөн одоогийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн улстөрчөөр овоглох ажил биш.

Өмнөх Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн олон ажил байгаа. Тиймээс тэдэнд ч баяр хүргэх ёстой.

Төр бол залгамж чанартай байх ёстой учраас энэ удаа Засгийн газар цахим засаглал, X-road системийг нэвтрүүлэх ажлыг Ерөнхийлөгч, УИХ, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг гаргана. Аль нэг улс төрийн хүчин сонгуульд ялснаас үл хамаарч уг хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх тал дээр АН, МАН  улс төрийн бусад намтай зөвшилцөх болно” хэмээж байв.

Үүнээс жилийн дараа, 2020 оны намар төрийн 180 үйлчилгээг цахимаар үзүүлэх E-Mongolia.mn веб сайт болон гар утасны аппликейшн ажиллаж эхэлсэн. Тэр нээлт дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “… Алсын хараа 2050" хөгжлийн бодлогод "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн албаны хүнд суртал, үйлчилгээний давхцалыг багасгаж иргэдийн цагийг хэмнэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 хоногт багтаж төрийн үйлчилгээг нэгдсэн цонхонд төвлөрүүлэх зорилтыг дэвшүүлж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудал тусгагдсан. Энэ хүрээнд E-Mongolia  хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар төрийн 181 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. Цаашдаа бидэнд 492 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавиад манай мэргэжлийн баг ажиллаж байна. Олон улсын туршлагаас харахад дижитал шилжилтийг хийхэд Монгол Улсын хувьд 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.Мөн E-Mongolia  нэгдсэн системийг хөгжүүлэхэд нэг жилийн хугацаа орохоор байгаа. Бүх системийг холболт хийхэд нэг жилийн хугацаа шаардлагатай.

Цахим үндэстэн болоход иргэдийн оролцоо, тэр дундаа иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо маш чухал гэдгийг цахим үндэстэн болсон бусад улс онцолдог.

Төрийн нэг үйлчилгээ авахад бид дунджаар нэг цаг 30 минут зарцуулдаг. Үүнийг бид гар утас эсвэл компьютерээсээ таван минут зарцуулаад авах боломж бүрдлээ. Ингэснээр цаг хэмнэнэ, авлигал үүсгэж байгаа төрийн албаны хүнд суртал, орон тооны давхцалыг хэмнэж, цалингийн зардал болон цаасны хэрэглээ эрс буурч, иргэдийн бухимдал, төрийн хүнд суртлын чирэгдлийг арилгаж, иргэд цагаа хэмнэснээр түгжрэл буурах боломжтой. Цаашид төрийн үйлчилгээг Эстони улсын жишигт нийцсэн X road буюу огтлолцох зам загвараар төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг Монгол Улс нэг цонх буюу E-Mongolia  цонхонд төвлөрүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Мөн УИХ Цахим бодлогын байнгын хороотой болсон. Намрын чуулганаар Цахим шилжилтийн цогц хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуульд иргэдийн хувийн нууцлал, цахим гарын үсэг, иргэдийн нэгдсэн бүртгэл зэрэг асуудлыг тусгасан.

E-Mongolia-г аравдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээнэ.

Энэ нь цахим хөгжлийн төлөө тасралтгүй ажилласан үе үеийн Засгийн газрын бүтээл юм” гэсэн.

Ингээд 2021 он гараад удалгүй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгээд удалгүй, тавдугаар сард Төв шууданд иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төвийг нээсэн. Тус төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж эхэлсэн. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэлээ илэрхийлж болох бололцоог нээсэн.

Тэр арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “…Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авлига үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Авлигыг бууруулах  суурь нь “E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв. Урьд нь авлигын хөрсөнд ургасан шарилжтай тэмцдэг байсан бол одооноос хөрсийг нь үгүй болгох шинэчлэл эхэллээ” гэж байв.

Мөн тэр үеэр “…Цаашид төрийн бүх үйлчилгээг энэ системд нэгтгэж, Цахим хөгжлийн яам байгуулна. Ирэх гурван жилд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй, хамгийн том өв болж үлдэх ажлуудын нэг нь цахим шилжилт. Засгийн газар үүний төлөө иргэдтэйгээ хамтарч шаардлагатай бүхнийг хийх болно” гэж мэдэгдсэн.

Улмаар анх 2020 оны аравдугаар сарын 2-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн нь 2023 он гэхэд 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн үр дүнтэй, амжилттай ажлуудын нэг нь энэ болсон. Дан ганц Засгийн газар ч бус УИХ ч энэ цахим шилжилтийг тултал дэмжиж ажилласан. Энэ үүргийг УИХ дээр Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцдаг. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугар ажилладаг. Тэрээр АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Мөн АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэсэн.

2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир, 2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч, 2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2021 оноос УИХ-ын гишүүн, 2022 оноос УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон.

Зөвхөн 2023 оны намрын чуулганаар л гэхэд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо 10 удаа хуралдаж, таван тогтоол баталсан. Нэг тогтоолын хэрэгжилтийг хэлэлцсэн. Мөн УИХ-аар 109 хууль, гурван УИХ-ын тогтоолыг батлуулжээ.

Э.Батшугар  энэ талаар “…Иргэдээс олон нийтийн эрх ашгийг хамарсан асуудлаар саналыг нь цахимаар хүлээн авч, парламентын үйл ажиллагаанд Монгол Улсын иргэнийг оролцуулах зорилгоор “D-Өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем” өнгөрсөн оны аравдугаар сарын 17-ноос ашиглагдаж эхэлсэн. Энэ системийн хэрхэн ажиллах журмыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр тогтоолоор баталсан. Монгол Улсын иргэн хаанаас ч гар утас болон бусад цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, дэмжиж санал өгөх боломжтой болсон. Тухайн өргөдөл 33 мянгаас 100 мянган хүний дэмжлэг авбал УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой болсон. Жишээ татвал, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар иргэдээс санал авахад 100 мянга хол давж, УИХ татварын хуульд реформ хийхээр болж, хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөнд оруулсан. Энэ бол Монгол Улсын иргэн бүр УИХ-ын 77 дахь гишүүн болох бололцоотой болсон гэсэн үг” хэмээсэн.

УИХ-ын дарга ч уржигдар отгон чуулганы дараа “…2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн таван хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. …Бид “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох шинэчлэлийн зорилт дэвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилгоо мэдэгдэхүйц үр дүнд хүргэлээ.

Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх үйл явц чухал амжилтад хүрсэн. Үүнд УИХ-аас нэвтрүүлсэн “D-parliament”, “D-Өргөдөл” цахим систем чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)

 

Г.Шижирбат ялна

Г.Шижирбат ялна

Уржигдар 18 цаг 08 мин
Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Уржигдар 15 цаг 52 мин
Ерөнхийлөгч М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гаргажээ

М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Уржигдар 15 цаг 12 мин
СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

Уржигдар 15 цаг 07 мин
Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Уржигдар 13 цаг 59 мин
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

Уржигдар 06 цаг 00 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

Уржигдар 06 цаг 00 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

Уржигдар 06 цаг 00 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

Уржигдар 06 цаг 00 мин