Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

2026-05-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө танд Энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе.  Энэ үйл ажиллагааны эхлэлийг тавьсан гол хүмүүсийн нэг нь та шүү дээ?

-Баярлалаа. Энхийг сахиулах ажиллагааны эхлэлийг тавигсад гэвэл “Тусгаар тогтнол” сонины Зоригоо, Баяраа, Стратегийн хүрээлэнгийн генерал Ч.Пүрэвдорж, С.Баяр, ЗХЖШ-аас генерал Ц.Дашзэвэг, Г.Рагчаа, Тамгын газрын Ч.Сосорбарам, яамнаас сайд Ж.Гүррагчаа, генерал С.Баасанхүү нар энэ тэргүүнд дурдагдана. Дашрамд хэлэхэд Украины санаачилгаар энхийг сахиулагчдын олон улсын өдрийг 2002 оноос тэмдэглэж ирсэн юм  шүү дээ.

-Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцогч улс  орнуудын нэг болсон.  Дэлхийн халуун бүсүүд рүү цэргээ илгээгээд нэлээд хугацаа өнгөрлөө.  Цэргүүд маань үүргээ амжилттай гүйцэтгэж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байна.  Улс орны хувьд өндөр ач холбогдолтой ажиллагаа гэж үзэж байна?

-Энхийг сахиулахад дэлхийн 120 гаруй улс цэрэг хандивладгаас манайх одоо 24 дүгээрт жагсаж байна. Үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүний маань 17 хувь нь эмэгтэй албан хаагч. Бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэх далбаан дор улс бүр энхийг сахиулахад дор дороо л өөрийн бодолтой оролцдог.  Тухайлбал,  улсынхаа нэр хүндийг өргөх, цэргийн албан хаагчдыг бодит нөхцөлд дадлагажуулах, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох, газар орныг судлах, мэдээлэл цуглуулах гээд л. Энэ бүгд чинь сургамж, дадлага, чадвар суулгах ач холбогдолтой юм. Энэ бүгдийг шингээн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн цэргийн албан хаагчдаа магтахаас өөр яах билээ. Харин манай улсын хувьд уг нь аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хамгаалах бодлоготой.  Энэ хүрээнд цэргээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцуулж ирсэн шүү дээ. Гэтэл энэ зорилго, холбоос бараг дурдагдахаа больсноор гол ач холбогдол нь бүдгэрч байгааг цаашид анхаарах шаардлагатай мэт. 

-Олон улсын энхийг сахиулах ажиллагааны төсөв “танагдаж”, цаашид НҮБ-ын нөлөө ч “сулрах” тухай яриад эхэллээ.  Ер нь энхийг сахиулах ажиллагааны төлөв яг одоо ямар байгаа вэ?

-Олон улсын харилцааны тогтолцоо олон төвтэй болж буйн нөлөө, олон улсын эрх зүйг зарим том гүрэн үл тоомсорлох болсон зэрэг нь НҮБ-ын нөлөөг мэдэгдэхүйц сулруулж байгаа нь ортой. Энэ байдал ч 75 мянган хүнтэй байсан НҮБ-ын энхийг сахиулагчдыг эдүгээ 45 мянга болтол багасахад хүргэсэн.  Цаашдаа ч ингэж нөлөөлнө.  Үүнд бид ч  бэлэн байх хэрэгтэй байх.

-Ер нь иргэдэд та нэг мэдээлэл өгөөч.  Энхийг сахиулахад манай төрийн цэргийн гэсэн нэртэй олон байгууллага оролцдог.  Эд нар чинь  зорилго чиглэл нь нэг юм уу, агуулгын ялгаа нь юу юм бэ.  Товчхон тайлбарлахгүй юу?

-Энэ асуултыг арай өөрөөр л хөндмөөр санагдлаа. Монгол бол төвлөрсөн удирдлагатай, төрийн нэгдмэл ой санамжтай улс. Үүний нэгэн адил төрийн цэргийн байгууллагуудад төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлага л хэрэгтэй. Манайд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлснээс эдийн засгийн хөгжил мөн чанартаа саарсан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар үүнийг засахыг оролдсон ч нэг л тодорхойгүй. Үүнтэй агуулга адилаар манайд төрийн цэргийн байгууллага нэртэй цэргийн цол дүрэмт хувцас хэрэглэдэг чиг чигээ харсан зургаа, долоон толгой бий болж. Эдгээрийн дийлэнхийг иргэний байгууллагын чиглэлээр хөгжүүлэх байсныг бид “алдсан”.  Энэ бол аюулгүй байдлын салбарт тавих иргэний хяналт суларч сарнисны илрэл. Батлан хамгаалах бодлого, цэргийн байгуулалтын тэргүүлэх зарчим нь иргэний хяналт, гэтэл энэхүү зарчмыг ойлголгүй ухарсан. Цэрэг, цэрэгжүүлсэн байгууллагын нэгдмэл байдал суларч байгаа нь төр сульдаж буйн илрэл гэж харж байна.

-Дэлхий дахины геополитикийн  байдал түгшүүртэй болсноос бид төвөгтэй байдалд байна  гэж манай улстөрчид үе үе мэдэгддэг.  Энэ нөхцөлд  цэргийн олон байгууллага чинь ард олноо  ямар нэгэн аюулаас хамгаалах чиг чигтээ үүрэгтэй байдаг биш үү?

-За манай бэрхшээл дотоодын бодлогоос 90 хувь шалтгаалж байгаа болохоос биш  “муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг энд тэндхийн дайн дажин биднийг хүндрүүлээд үнэ өсгөөд байгаа зүйлгүй.  Бидэнд тулгарсан, тулгамдсан аюул гаднаас байна уу, эсвэл өөрсдөөс маань шалтгаалж байгаа эсэхээ бодитойгоор үнэлж байж хэн ямар үүрэгтэй байхыг тодорхойлох биз.  Цэрэг бол гаднаас учрах цэргийн аюултай л тэмцэх үүрэгтэй.  Их гүрний дээрэнгүй үзэлтэй цэрэг тэмцэхгүй, энэ бол дипломатын үүрэг.  Эдийн засгийн дагуул болохын эсрэг, оюун санааны түрэмгийллийн эсрэг хэн тэмцэх вэ, ер нь аюулгүй байдлын салбарт шинэчлэл хийж байна гээд элдэв нэр томьёогоор хөөцөлдөх шаардлагагүй, бас “болзошгүй” гэдэг нэрийн дор аюул зохиох ч хэрэггүй.  Энэ бүхнийг тунгааснаар төрийн цэргийн байгууллага ямар үүрэгтэй байх нь ойлгомжтой болно. 

-Тэгвэл цаашид Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах бодлого хэрхэн шинэчлэгдэх шаардлагатай гэж үзэж байна вэ. Үндэсний сөрөн тэсвэрлэх бодлого гээд  зүйлийг их ярих болсон байна?

-Жирийн иргэн хүртэл манайд хугацаат цэргийн албаны хугацааг уртасгах,  багасгахын үр дагаврыг ойлгодог, эсвэл хоцрогдсон нүсэр МиГ-29 онгоцны оронд хөдөлгөөнт байдлыг дэмжих тээврийн мөн шуурхай байдлыг хангах хөнгөн нисдэг тэрэгнүүд хэрэгтэй гэдгийг чинь ялгадаг  болсон цаг. Иймд цомхон чадварлаг байх зарчмаа сэргээн уламжлалт бүтцээс татгалзаж, байлдах биш харин сэрэмжлэх мэдээлэх үндсэн чиг үүрэгтэй тусгай зориулалтын хүчин, барилга-инженер, агаарын довтолгооноос хамгаалах, кибер болон хиймэл оюун ухаанд түшиглэсэн бүтэцтэй зэвсэгт хүчнийг бий болгох, үүний тулд бусдын дагуул биш, өөрийн бодлоор явах нь чухал. Ингэж бие даасан, өөрийн толгойтой байхын тулд аюулгүй байдлын салбарын сургалтын үндэсний тогтолцоо бүрэлдэж, бэхжиж зүг чигээ нэгэнт олсныг түшиглэж, голлох дээд албан тушаалд томилдог болох, гадаадад утга учиргүйгээр олон цэргийн албан хаагчдыг сургах “марафон”-ыг зогсоож, тоог одоогоос хязгаарлах, багасгах, зарим улсад сургахаас татгалзах хэрэгтэй. Үгүй бол эерэг биш харин сөрөг үр дагавар үүсгэх хандлага цухалзах болсон.  Ер нь бол нэг л биш ээ. Манай нөхцөлд Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол дэд бүтэц, онцгой байдал, эрүүл мэнд, боловсролын салбарт маш чухал. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс нь орон нутгийн хамгаалалт. Энэ бол эх орноо хамгаалахад бүх нийтийн оролцоог хангахад чиглэсэн үзэл баримтлал.  Үүнд сөрөн тэсвэрлэх чадавхтай болох стратеги ч хамаарагдана.  Харин энэ тогтолцоо, үзэл баримтлал, стратегийн дор төрийн цэргийн байгууллагууд нэгдэж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 102 (7844)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
10
0
0
0
0
2
R Bold sanaachlagch men
Зочин
Барууныг дэмжээд байдаг байхаа
Ер нь энэ хугацаат цэргийн албыг бүрэн шинэчлэх шаардлагатай болж уламжлалт харилцаа хандлага хоцрогдож байгаа нь ил болжээ одоо хэдэн залуучуудыг энд тэнд өвчиж хамаг зүйлийг нь хязгаарлаад олигтой бэлтгэл сургуулилт ч хийсэн юмгүй байх чинь өөрөө нөгөө цэрэгт явна гээд мундаг юм бодож ирсэн залуусын ирсэн өдрөөсөө урам нь хугарч сэтгэл зүйн хямралд ороод элдэв янзын юм болоод байх шиг
Малчин
Баруунтан болсон буруу номтон. Шууд л Орост цэргийн мэргэжилтэн битгий бэлд, Оросоос үтэр түргэн холд, Амщрик ахдаа үнэнч бай гээд л хэлчихээч. Монгол Улсыг ОХУ, хойт хөршөөс тусгаарлаж барууны бууны нохой болгох даалгавартай сүлжээний нэг толгойлогч. Насаараа Зөвлөлтийн хоолыг хэдэн үеэрээ цусалчихаад Баабарын салаанд С.Баяр, Р.Болд мэт бага түрүүчээр элссэн нь хөөрхийлтэй.
Донгодоно биз! Өөрийнхөн хүүхдүүд бүгд гадаад сурж болно. Тэгээд гадаад улсын иргэн. Бид болохгүй.
Дотоодын цэрэгт ЦАХ нар дүрмийн харьцаа гаргасан гэж ДЦ-н штабын даргыг ХЗ-н сайд Энхбаяр ажилаас чөлөөлж байсан . Гэтэл Дотоодын цэрэгт цэргийн алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарч удалгүй ахин нэг алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан энэ асуудалд ажлын хагиуцлага тооцон штбаын дарга чөлөөлөөч гэхэд гүлдийж явсаар байгаад ЦАХ амь нас хохироосон хэрэг гарчихлаа. ЦАХ аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн удирдаж байгаа удирлага чинь маш их алдаа гаргаж байна хариуцлага тооцооч гэхэд хүний эрх зөрчих, дүрмийн бус харьцааг таслан зогсооно гэж ХЗ-н сайд нь чалчиж явах хооронд чинь ЦАХ амь нас хохирлоо. Магадгшй энэ ХЗ сайд дотоодын ЦАХ амь хохироогүй гэж хуцах байх тэгвэл тийм биш эрүүл саруул хүн авч яваад эрэмдэг зэрэмдэг эсвэл хэрэгтэн болгож байгаа хариуцлагыг та нар хариуцах ёстой. ЦАХ аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээсэн штабын дарга чинь удаа дараалан ГХ гарган хариуцлага алдаад байхад одоо болтол хариуцлага тооцон чөлөөлөхгүй ийш тийш гуйвуулан саармагжуулаад явж байгаа ХЗ сайд мөн ажилла өгч огцорох ёстой. Үүний баримт бол ДЦ гарсан 2 гэмт хэргийн тухай мэдээлэл хэвлэлд гарч мэдээлэгдхэд ЦЕГ болон ДЦ штаб энэ мэдээллийг дотороосоо задалсан гэж алба хаагч нар дээрээ албаны шалгалт хүртэл хийсэн гэдэг. ЦЕГ-ындарга, штабын дарга дарга ЦАХ аюулгүй байдалыг бүрэн хангаж үүрэг хүлээсэн дарга нараа аюулгүй байдалыг хангах үүргээ хангахгүй хариуцлагагүй ажилсан гэж эрүүгийн хариуцлагад татах ёстой., ДЦ-ын штабын даргаар томилогдсон хүний цагдаа цагдаагаа буждаж амь насыг хохироосон хэрэг гарсан байгууллага удирдаж байхад нь ЦЕГ дарга хэрэг гарсан газраас холдуулан авч ирж ДЦ штабын даргаар томилууосан гэх туо ЦЕГ дарга ч эрүүгийн хариуцлагад татагдах ёстой!!!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 31 мин
ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдөр 17 цаг 23 мин
Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Өчигдөр 14 цаг 10 мин
УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

Өчигдөр 14 цаг 03 мин
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

Уржигдар 13 цаг 14 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

2026-06-10
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10