Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

2026-05-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтдээ 67.3 тэрбум төгрөгийн зардал нэмэх шийдвэр гаргасан байна.  Энэ талаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө.  Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.  Тэдний байр суурийг хүргэе.

 

"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай: Арван компанийг татан буулгаснаар 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна

 

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хөрөнгийн удирдлага, гадаад, дотоодоос хөрөнгө татаж ажиллах чиглэлд үйл ажиллагаа бүрэн чиглүүлж ажиллах шийдвэр гаргалаа. "Эрдэнэс Монгол" бол хуультай компани. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Эрдэнэс Монгол компани хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж заасан байдаг. Хоёрт стратегийн ач холбогдол бүхий ашигт малталын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компани, мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж, байгалийн баялгаас олж байгаа орлогыг өсгөж, үржүүлж, арвижуулах чиг үүрэгтэй. Өнөөдийн Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Монгол нэгдэл"-ийг хуульд заасан үндсэн чиглэл болох хөрөнгийн удирдлага, гадаад дотоодоос хөрөнгө татах, IPO гаргах чиглэлд өөрчлөх зохион байгуулах чиглэлд гаргалаа. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхарсан,  төдийлөн ач холбогдолтой биш 10 компанийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Үйл ажиллагаа нь зээлээр санхүүждэг, төслийн шинжтэй компаниудыг татан буулгана. Энэ шинэчлэлийн хүрээнд 260 орон тоо цомхотгоно, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар буурч, нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан. Зургадугаар сарын 15-ны дотор 10 компанийг татан буулгана, нэрийг мөн тэр үед зарлана. Төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр түрээс төлдөг байдлыг зогсооно. Цаашдаа төрийн өмчит сул орон байр, төрийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, эсвэл өөрсдийн орон байраа үр ашигтай ашиглах байдлаар түрээсийн төлбөрийн зардлыг бууруулна. Хотод төлөөлөгчийн газартай уурхайнуудыг уурхай дээрээ ажиллах зарчмын шийдвэрүүд гарч байна.Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд үйл ажиллагаагаа хөрөнгө удирдах чиглэлд бүрэн шилжүүлэхтэй холбоотойгоор зургадугаар сарын 15-наас өөрчлөн байгуулж, нэрээ өөрчлөх шийдвэр гарлаа. Нэрээ Чингис хаан баялгийн сан корпорац болгож, олон улсын зээлд гарах томоохон нэгдэл болгохыг үүрэг чиглэл болгосон. Одоогийн чиглэл болох төрийн өмчит компаниудад бодлого, удирдлагын чиглэлээр хангана. Хоёрт, баялгийн сан буюу иргэдийн нэрийн дансанд байгаа эх үүсвэрийг арвижуулж, олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг санхүүгийн зөв зүйтэй хэрэгсэл ашиглаж өсгөж арвижуулах ажилд анхаарна. Чингис хаан баялгийн сан корпорац ойрын хугацаанд гадаад зах зээлд гарч, дунд хугацаанд тодорхой ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгох, ашиггүй, хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажлыг хийж байгаа компаниудыг үе шаттай хувьчлах ажил хийгдэнэ.

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Сурагчдыг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх бодлого барина

 

-Хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хийгдэх хамгийн том ажил нь нэг сурагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар, нэг хүүхэд-хиймэл оюун ухааны нэг багш, нэг багш-хиймэл оюуны нэг туслах багш гэсэн бодлого баримтлах юм. Хүүхэд бүрийг компьютертой болгох ажлыг энэ жилийн есдүгээр сараас эхлүүлнэ. Үүний тулд 2026 оны оны есдүгээр сарын 1-н гэхэд 100,000 хромбүүк, 5,000 ухаалаг самбар, 2027 оны хоёрдугаар сард 100,000 хромбүүк, 5,000 ухаалаг самбар, 2027 оны есдүгээр сарын 1-нээс 2028 оны есдүгээр 1-н хүртэл 100,000 хромбүүк, 5,500 ухаалаг самбар авна. Гэхдээ төсвөөс мөнгө гаргахгүй.  Хөгжлийн Банкны Санхүүгийн лизинг компани гэж бий. Уг компани "Google"-тэй гэрээ хийн, худалдан авна. Түүнийг нь 3-5 жилд санхүүгийн түрээс хэлбэрээр ашиглана. Нэг жилд төсвөөс том хэмжээний худалдан авалт хийж, ачаалал өгөхгүйгээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ хэлбэр бий болгож байгаа юм. Ерөнхий утгаараа сурах бичгийн түрээстэй төстэй боловч төлбөрийг нь эцэг эх биш төр төлнө гэсэн үг. Үүнийг дагаад "Google" компанийн хромбүүк үйлдвэр Монголд орж ирнэ.Гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгохгүй байгаа тул монгол хэл, уран зохиол, унших бичиг нь хамгийн чухал хичээл тул ийнхүү анхаарах шаардлагатай байна. Худалдан авалтын тендерийг ил тод зарлана. Ингэхдээ "Google"-ын хромбүүкний үйлдвэрийг Монголд байгуулах нөхцөл тавина. Иймд хромбүүк үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нар оролцох байх. Мөн дотоодын нийлүүлэгч томоохон компьютерын компаниуд оролцох боломжийг олгоно. Дотоодын компаниудыг гадаадын компанитай хамтран нэг консорциум болж ажиллах тендерийн нөхцөлийг оруулна гэж төлөвлөж байгаа" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 102 (7844)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

49 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

52 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

5 цаг 32 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

5 цаг 35 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 57 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15