Д.Оюунбадам: Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хэрэгтэй

2024-06-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Нээлттэй нийгэм форумын Төсвийн хөтөлбөрийн менежер, доктор Д.Оюунбадамтай төсвийн талаар ярилцлаа.

 

-Төсөвтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөл цаг тухай бүрд нь дүгнэлт, зөвлөмж гаргаж байна. Хамгийн сүүлд ямар дүгнэлтийн зөвлөмж гараад буйг тодруулна уу?

-Эдийн засгийн хөгжлийн яам 2025 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энд дүгнэлт, зөвлөмж гаргасан. Түүнээс харахад, орлогын төсөөлөл өндөр, өөдрөг хэвээр байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын геополитикийн эрсдэлийг харгалзан авч үзэх хэрэгтэй байгаа гэж гарсан.

Манай улс эдийн засгийн өсөлтөө өөдрөгөөр төсөөлсөн. Ингэснээр төсвийн орлогыг мөн өөдрөгөөр төсөөлөх боломжтой болж, зэрэгцэн зарлагаа нэмэгдүүлж, нэгдсэн төсвийг алдагдалтай байдлаар төсөөлсөн. Хуримтлагдсан алдагдал нэлээд өндөр байгаа энэ үед төсвийн алдлагдлыг бууруулах хэрэгтэй.

Төсвийн төслийг өмнө нь Сангийн яам боловсруулж өөрөө захиран зарцуулах эрхтэй байсан бол одоо ЭЗХЯ боловсруулаад, Сангийн яам түүнийг нь хянаж гүйцэтгэхээр байгаа.

Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. ЭЗХЯ илүү эдийн засгийн тооцоо, судалгаатай боловсруулж гаргана. Энэ нь сайн талтай, нэлээд ач холбогдолтой юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг өмнө нь Улсын төсвийн төслийг өргөн барихдаа шууд цуг оруулдаг байсан. Үүнийг Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр зогсоохоор болсон. Жишээлбэл, төсвийн төслийг өргөн барихаас гурван сарын дотор төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан нь нааштай заалт болж байна. Ингэснээр Засгийн газар төсвөө төсвийн төслийн мэдэгдлээ өрийн болон хөрөнгийн таазанд тохируулан боловсруулж байхаар заасан. Энэ нь төсвийн сахилга батыг хангахад ч чухал, ач холбогдолтой юм.

Төсвийн тухай хуулиараа төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийхэд төсвийн тодотгол хийх ёстой. Мөн шинэ хуулиар төсвийн урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх эрхийг өгсөн. Уг нь Төсвийн тухай хуулиар ийм зохицуулалт хийх боломжгүй юм. Төсвийн жилийн дундуур бодлогын зохицуулалт хийх юм бол дараа жилийн төсөвт тусгаж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Ер нь Төсвийн тухай хуулийн гол гол заалтын хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна.

-Төсвийг аудитын байгууллагаар дүгнүүлдэг. Тэгвэл энэ дүгнэлтийг нээлттэйгээр харах боломж бий юу?

-Үндэсний аудитын газраас нэгдсэн төсөвт аудит хийдэг. Тус байгууллагад салбар бүрд хамааралтай асуудлаар аудит хийж байгаа. Тэгэхээр тэдгээр мэдээллийг цахим хуудсаас нь харж болно л доо. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлын талаарх аудитын дүгнэлт, зөвлөмжийг аль болох хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр нэгдсэн төсвийн аудитын дүгнэлт зургаа, долоодугаар сард гарч УИХ-д өргөн баригддаг. Аудитын дүгнэлт нь бол нэлээд дүн шинжилгээ хийсэн байдаг учраас гарсан зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй.

-Төсвийн хяналт тавих хугацаа гэж байх ёстой юу. Нэгэнт батлагдаад хэрэгжсэн төсөв дээр хяналт тавих нь алдагдлыг бууруулах боломж бүрдүүлэх үү?

-Төсвийн үе шатуудад бүгдэд нь хяналт тавих хэрэгтэй. Мэдээж төлөвлөлтийн явцыг хянах нь чухал. Гэхдээ хэрэгжих явцад хяналт тавих ёстой. Жишээлбэл, худалдан авалтад хяналт тавих шаардлага бий. Урилга нийтлэгдсэнээс эхлээд тэр ажлын явц ямар байгаа, хуульд нийцэж байгаа эсэх гээд мэдэх ёстой асуудлууд бий. Энэ худалдан авалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой юу. Мэдээлэл нь нээлттэй, ил тод байна уу зэргээр шахаж шаардаж бас засаж залруулах боломжтой. Тэгэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нэгдүгээр сард бүртгэгддэг учраас тэр цагаас л хяналт тавьж эхлэх хэрэгтэй байгаа юм. 

-Бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтыг яаж хуваарилдаг вэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх бодлого нэгдсэн байдлаар явах ёстой. Бусдаар төсвийг олон тал руу цацах нь тийм ч оновчтой бус. Тооцоо, судалгаа тааруу төслийн хөрөнгө оруулалтыг оруулах нь үр ашиггүй байх нь мэдээж. Харин бүсчилсэн хөгжлийн хүрээнд аль бүсийг, ямар чиглэлээр хөгжүүлэх гэдгийг тодорхойлсны үндсэн дээр хөрөнгө оруулах, тэндэх хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь илүү үр дүн, өгөөжтэй.

-Төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлага үүссэнийг юугаар хэмжих вэ. Нөгөөтэйгүүр, яаралтай горимоор гэж байгаад хуульд өөрчлөлт оруулах нь ялангуяа төсөвт тодотгол хийх нь хэр зүй зохистой вэ?

-Яаралтай асуудал мөн үү. Байгалийн гамшиг болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон уу гээд хүндэтгэж үзэх шалтгааныг харгалзаж үзнэ. Тэгэхгүйгээр яаралтай горим гэдгээр олон нийтийн хэлэлцүүлгийг алгасаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн заалыг хэрэгжүүлэхгүйгээр яаралтай баталж хэрэгжүүлэх нь сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн тухай хууль болон төсвийн тухай хуулийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой.

Төсвийн тодотголыг заавал хийх шаардлагыг тодорхойлох үндэслэл байх ёстой. Жишээлбэл, төсвийн орлого хэт тасрах болвол тодотгол хийхээс аргагүй. Тэгэхээр ямар нөхцөлд төсвийг тодотгох вэ гэдгийг Төсвийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Ерөнхийдөө төсөвт тодотгол орох үндэслэл бодитой байх ёстой. Мөн ямар хэмжээний зардал гаргах талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй. Ингэхдээ аль төслийг царцааж, алийг нь явуулахаар болсон талаарх мэдээллээ нээлттэй өгөх нь зүйтэй. Хэрэв тодотгол хийж байгаа бол ямар зардалд өөрчлөлт оруулах гэж байгааг маягтаар харуулах шаардлага бий. Тиймээс бид энэ төрлийн маягтын асуултыг нэлээд нарийн гаргаж хууль тогтоогчид болон иргэдэд тодорхой мэдээллийг өгөх ёстой гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 2 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин