Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

2024-05-15
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхийн II дайны үед цэргүүдийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, дайны дараах хямралаа даван туулахад нь туслах зорилготой үүссэн байна. Өдгөө сэтгэл зүйн зөвлөгөө нь сэтгэл заслын урсгал чиглэлээс ялгарч гарсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэг төрөл юм. Энэ удаагийн “Тэд бид” буландаа Монгол болон бусад улсад сэтгэл зүйн үйлчилгээг хэрхэн үзүүлдгийг харьцуулан хүргэж байна. 

 

Сэтгэл зүйн үйлчилгээ хэнд шаардлагатай вэ?

 

Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг сэтгэцийн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, сэтгэцийн өвчтэй гэсэн гурван төрлийн хүмүүс авах боломжтой. Сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг ДЭМБ-ын “Олон улсын өвчний ангилал” болон АНУ-ын сэтгэл судлалын холбооноос гаргадаг олон улсын ангилал болох Сэтгэцийн эмгэг оношилгооны статистикийн гарын авлагад заасан оношилгоо, үнэлгээний загварт тулгуурлан тодорхойлдог аж.

Сэтгэцийн өвчин гэдгийг уламжлалт ойлголтоор нийгэмд түгсэн галзуу, солиотой, шар хадны хүнд л байдаг гэж ойлгодог нь буруу юм. Сэтгэцийн өвчин нь удамшлын шинжтэй, амьдралын зан үйл, хэв маягийн алдаанаас үүсдэг. Тэгэхээр хэн ч сэтгэцийн өвчтэй болж болно. Жишээлбэл, АНУ-ын хүн амын 15 хувь нь дор хаяж нэг сэтгэл зүйн эмгэгтэй гэж үздэг. DSM VI ангиллаар С бүлэгт хамаарагддаг сэтгэл түгших, айх нь голлох хувийг эзэлдэг байна. Монголд нийт хүн амын хэдэн хувьд нь ийм асуудал байгааг илэрхийлсэн албан ёсны тоо, статистик судалгаа байхгүй ч тухайлсан эмгэг, асуудал дээр тулгуурласан судалгаанууд бий.

“Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэнд” хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан “сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг хэлнэ” гэж заасан байдаг.

Сэтгэл зүйн зөвлөгөө нь яг л нарийн мэргэжлийн эмч нар шиг сэтгэл судлаач бүр нь өөр өөрийн гэсэн илүү мэргэшсэн судалгааны чиглэл, ажиллах салбартай байдаг. Хүүхдийн, хосын, байгууллагын, спортын тэр ч бүү хэл сансрын сэтгэл судлаач нар хүртэл бий. Тэд бүгд өөр өөрийн чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.

 

Хэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжтой байдаг вэ ?

 

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхийг олон улсын жишгээр мэргэжлийн сургууль, тусгай мэдлэг олгох сургалтыг дүүргэж кредит цагаа дүүргэсэн, практик дээр таваас доошгүй жил ажилласан, МА болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн өгөх эрхтэй байдаг. Харин Монголд тийм боломж ч тэр, нөхцөл хомс ч гэлээ сүүлийн үед чадварлаг мэргэжилтэн, төвүүд бий болсоор байна.

Сэтгэл зүйн зөвлөгөө нь дунджаар 60-90 минут үргэлжилдэг. Эхний удаагийн уулзалтын дараагаар дахин уулзах шаардлагатай эсэх, уулзвал хэзээ гэдгээ тодорхойлдог байна. Сэтгэл зүйн зөвлөгөөний суурь зарчим нь үйлчлүүлэгч зөвлөгч хоёрын сэтгэл хөдлөл чухал учир тусгай бэлтгэсэн өрөөнд сэтгэл зүйн зөвлөгөө нь явагдана.

Олон улсад сэтгэл зүйн зөвлөгөөний дундаж төлбөр 200 ам.доллароос эхэлдэг. Монголд 30-80 мянган төгрөгийн хооронд байдаг. Энэ нь олон улсын жишгээс 7-8 дахин бага үнэлгээ юм.

 

Их Британид сэтгэцийн эмгэгээр жил бүр 850 мянган хүн оношлогддог

 

Их Британид сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь Үндэсний эрүүл мэндийн албаар дамждаг. Үнэ төлбөргүй байдаг бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийг гурван шатлалд ангилж авч үздэг байна.

Анхан шатны тусламжид ерөнхий эмч сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын төрлийг тодорхойлохын тулд өвчтөнтэй ярилцдаг байна. Дараа нь анхны оношийг тавьж өвчтөнийг холбогдох мэргэжилтэн рүү шилжүүлдэг байна. Гэхдээ зарим тохиолдолд эмч өвчний шинж тэмдгийг хянахын тулд өвчтөнд эм бичиж өгөх боломжтой. Цаашид нарийн эмчилгээ шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэх, эрчимтэй, урт хугацааны эмчилгээ хийхийг шаарддаг байна. Их Британид жил бүр 850 мянга гаруй хүн сэтгэцийн эмгэгээр оношлогддог аж. Их Британийн хүн амын 0.9 хувь нь шизофрени, сэтгэцийн эмгэг, хоёр туйлт сэтгэл хөдлөлийн эмгэг, сэтгэлийн хямрал гэсэн хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчнөөр шаналж байна.

 

Унгар улсын  сэтгэцийн эрүүл мэнд

 

Унгар улсад эрүүл мэндийн ерөнхий тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан үзүүлдэг. Энэ нь даатгалд суурилсан санхүүжилт юм. Унгарын оршин суугчид эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд жил бүр даатгал төлдөг гэсэн үг юм. Гайхалтай нь Унгарт сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг зохицуулах хууль тогтоомж байхгүй. 2009 онд "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр"-ийн тухай хууль батлагдсан ч Засгийн газраас санхүүжилт авч чадаагүй байна. Унгарын Засгийн газар 2006 онд сэтгэцийн эмгэг судлалын тасгийн хэвтэн эмчлүүлэх орны тоог бууруулснаар тус улсын сэтгэцийн эрүүл мэндийн өвчтөнүүдийн нөхцөл байдал улам хүндэрчээ. Мөн хамгийн том хэвтэн эмчлүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг болох Үндэсний сэтгэц, мэдрэлийн хүрээлэнг хаажээ. Унгар нь сэтгэцийн эмгэг, сэтгэцийн эмгэгийн тархалтаас гадна Европын хобооны амиа хорлолтоор хоёрдугаарт ордог улс юм. Архи, мансууруулах бодисын донтолтын түвшин маш өндөр байдаг нь тус улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг улам бүр нэмэгдүүлдэг байна. Унгарт сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хоёр том асуудал байдаг аж. Эхнийх нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг хангах төв байгууллага байхгүй. Тиймээс өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авах боломжгүй, хаана хандахаа мэддэггүй. Хоёр дахь асуудал бол эрүүл мэндийн даатгал. Унгар улсад жил бүр даатгалын шимтгэл төлдөг хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Хэдийгээр олон хүн тусламж үйлчилгээ авахын тулд эдгээр шимтгэлийг төлдөг ч хар тамхи, архинд донтсон хүмүүсийн ихэнх нь даатгалд хамрагддаггүй байна. Энэ нь хамгийн их сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгцээтэй хүмүүст хүрдэггүй гэдгийг харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)

 

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

10 цаг 43 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

19 цаг 8 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

23 цаг 1 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 1 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23