Хиймэл оюун ухааны нөлөөг хэвлэл мэдээлэл дийлэх үү?

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО

 

Сүүлийн 20 жилийн хугацаанд Apple, Amazon, Google, Meta, Microsoft зэрэг нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй, өндөр үнэлгээтэй технологийн компаниуд болж өргөжсөн. Энэ нь АНУ-ын технологийн хөгжил сайн явж байгааг илтгэх ч бусад салбарт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг сонин. Үүний хариуг Брүүкингсийн судалгаанаас харж болно. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ өдөр тутмын сониныхоо гуравны нэгийг, сэтгүүлчдийнхээ гуравны хоёрыг алдаж байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухаан ноёрхож эхэлсэнийг илтгэнэ. Мөн өнгөрсөн оны байдлаар гэхэд Америкт хэвлэл мэдээллийн салбараас 2.7 мянган ажлын байрыг цомхотгосон гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл 2013 оноос хойш жил бүр буурч байсан ч 2019 оноос хойш эрчимтэй нэмэгдэж нийт 502 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсныг хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан судалгаанаас харж болох юм. Ийнхүү хагас мянга орчим болж өсөхөд мэдээллийн сайт олноор үүсгэн байгуулагдсантай холбоотой хэмээн тус тайланд дурджээ. Харин өдөр тутмын сонины тоо буурч сүүлийн 20 жилд байгаагүйгээр цөөрсөн байна. Сонины борлуулалт таван хувиар буурахтай зэрэгцэн сэтгүүлчийн эрэлт хэрэгцээ 44 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

 

“Нийтийн ашиг сонирхлын чиг баримжаагаа хадгалахад хэцүү болно”

 

Тэгвэл хэвлэл мэдээллийн салбар ингэж цөөрч байгааг Брүүкингсийн тайлан “Хиймэл оюун ухааны нөлөөг хэвлэл мэдээлэл дийлэхгүй болж байна” хэмээн тодорхойлсон байна. Хиймэл оюун ухаан маш хурдацтай хөгжиж, дэвшилтэт технологийн корпорациуд зах зээлд ноёрхож, байр сууриа бэхжүүлсээр байгаа нь цаашид хэвлэл мэдээллийн салбарыг нийтийн ашиг сонирхлын чиг баримжаагаа хадгалахад хэцүү болгоно гэж үзжээ. Мөн сэтгүүл зүй хиймэл оюун ухааныг даван туулахын тулд бизнесийн загвараа хиймэл оюун ухааны эринд тохируулах шаардлагатай.

Бодлого боловсруулагчид хэвлэл мэдээллийн зах зээлийн тэнцвэргүй байдлыг засахын тулд хөндлөнгөөс оролцох хэрэгтэй. Ингэхдээ оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлж, сэтгүүлчийн бүтээлийг үнэлэх, хамтран ажиллах боломжийг бий болгох зохицуулалт байх ёстой.

Түүнчлэн 2022 оны судалгаагаар Google-ийн хиймэл оюун ухаанаар хийсэн бүх хайлтын тал нь нэгхэн товшилтоор хийгдсэн бөгөөд Facebook хэрэглэгчдийн багахан хэсэг нь мэдээний сувгийн линк дээр дардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь хүмүүс мэдээний сайтаас эсвэл телевизээс мэдээг хайж үзэхийн оронд ганцхан түлхүүр үг ашиглан хиймэл оюун ухаанаас хүссэн мэдээллээ авахыг илүүд үзэх болсныг бататгаж буй хэрэг юм. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэх хэрэгтэй болсныг энэ судалгаанд дурдсан байна.

Хайлт, зар сурталчилгаа,  өгөгдөл зэрэг нь сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлсэн. Харин хиймэл оюун ухаан энэ бүхнийг богино хугацаанд сүүлийн үеийн технологи ашиглан хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Тиймээс сэтгүүлчдийн ажлын байрыг хоёр дахин нэмж, технологийн томоохон компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээ, нийтийн эрх ашгийн үүднээс сэтгүүл зүйд ашигтай байх тогтолцоог шаардаж сэтгүүл зүй оршин тогтнож чадна гэсэн дүгнэлтийг Брүүкингс гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, сэтгүүл зүйн салбарын байр суурь хиймэл оюун ухаанаас ихээхэн хамааралтай болсон гэж дүгнэжээ.

 

Сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй

 

Гэвч яг үнэндээ эсрэгээрээ хиймэл оюун ухаан сэтгүүл зүйгээс хамаарна. Учир нь сэтгүүлчдийн цуглуулсан баримт мэдээллийг орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт түгээх боломжийг хиймэл оюун ухаан бий болгосон. Хэрэв үр дүн, цаг үе, нийгмийн асуулыг мэдээлэх сэтгүүлч байхгүй бол хүмүүс хиймэл оюун ухаанаас хүссэн мэдээллээ авч болох ч хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй. Тодруулбал, хиймэл оюун ухаан сэтгүүлчдээс ялгаатай нь шүүхийн танхимд шүүгдэгчтэй ярилцлага хийж, нийгмийн асуудлыг хөндөж, хохирогчийн гашуудаж буй гэр бүлтэй уулзаж, шүгэл үлээгчийн итгэлийг төрүүлж, сүүлчийн дайны фронтод зоригтой байж чадахгүй. Тиймээс хиймэл оюун ухаан сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй юм.

Цахим эх сурвалж: https://www.brookings.edu/articles/can-journalism-survive-ai/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг га

4 цаг 32 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэм

4 цаг 56 мин
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

15 цаг 13 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

15 цаг 13 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

Өчигдөр 17 цаг 32 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Өчигдөр 12 цаг 38 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Өчигдөр 12 цаг 30 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин