Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль болон 2028 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил, түүнд шаардлагатай төсөв, санал тоолох төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал хөндөгдөв.

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн болон УИХ-ын ээлжит сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байгааг тус хорооны дарга Н.Мягмар мэдээллээ.

Сонгуулийн санал тоолох 2500 ширхэг автомат машиныг 2012 оноос хойш 11 удаагийн сонгуульд ашигласан бөгөөд эдгээр төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд шаардлагатай хөрөнгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байна.

Ажлын хэсгээс сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад нийт 3000 төхөөрөмж шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргажээ. Үүний дагуу 41.7 тэрбум төгрөгийн төсвийн санал хүргүүлснээс 2026 оны төсөвт шаардлагатай төхөөрөмжийн 30 хувь буюу ойролцоогоор 900 төхөөрөмж худалдан авах зардлыг баталсан байна.

Уг санхүүжилтийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын сүүлээр төхөөрөмжүүдийг хүлээн авчээ. Одоогоор үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөгчид төхөөрөмжүүдэд техникийн шалгалт, баталгаажуулалт хийж байгаа аж.

Харин шаардлагатай үлдсэн 2000 гаруй санал тоолох төхөөрөмжийг худалдан авах зардлыг ирэх оны төсөвт тусгажээ. Төсөв батлагдсан тохиолдолд төхөөрөмжүүдийг 2027 оны эхний улиралд багтаан худалдан авч, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас өмнө бэлтгэлээ бүрэн хангахаар төлөвлөсөн байна.

Санал тоолох төхөөрөмжийг шинэчлэх асуудал өмнө нь ч УИХ-ын түвшинд яригдаж байсан юм. Одоо ашиглаж буй төхөөрөмжүүдийг 2012 оноос хойш олон удаагийн сонгуульд ашигласан учраас цаашдын сонгуулиудын хэвийн ажиллагааг хангахын тулд техникийн шинэчлэл хийх шаардлага үүсээд байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар мөн төрийн албаны цалин хөлсний бүтэц, тогтолцоо, нэмэгдлийн асуудлыг хөндлөө. Салбар бүрийн цалинг ялгаатай нэмэгдүүлэх шийдвэрүүд гарснаар төрийн албаны цалингийн нэгдсэн бодлого алдагдаад байгааг холбогдох албаныхан тайлбарлав.

Цаашид цалин хөлсний бодлогыг нэгтгэх, үндсэн цалингаас бусад урамшууллыг бүтээмжтэй уялдуулах, цалин, урамшууллын харьцааг 70:30 байлгах чиглэл баримталж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн төрийн албаны цалингийн тогтолцоо, бодлогыг одоогоор 33 хуулиар зохицуулж байгаа бөгөөд үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлж, урамшуулал болон нэмэгдлийг салбар бүрийн онцлогт нийцүүлэх хувилбарыг судалж байгаа аж.

Хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцаатай холбоотой асуудлыг хөндөв. Иргэд хувьцаагаа өмчилж, худалдаалах эрх нээгдэхтэй холбоотойгоор хувьцаа нэг этгээдийн гарт төвлөрөх эрсдэлийг хязгаарлах шаардлагатай гэж үзжээ. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, нэг этгээдийн эзэмших хувьцааны дээд хэмжээг таван хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалт тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсны дараа төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
зочин
Сонгуулийн санал тоолох машин тун энгийн эд шүү дээ, уг нь. Hardware & software - ээс бүрддэг эд. Үүнээс Hardware - ийг нь солих хэрэггүй ч байж болно. Гудамжны хог цэвэрлэгчдийн хэрэглэдэг дороо 4 дугуйтай хоосон савтай ижил эд шүү дээ. Овор ихтэй түүнийг нь ачааны бөөн зардал төлөн авах хэрэг байхгүй. Өмнөх сонгуулиудад хэрэглэж байсан тэр хайрцагуудыг нь хичнээн ч жил хэрэглэж болно. Sofrware - ийг нь бол өмнө авч тооллого гүйцэтгэсэн тоолуурын машин үйлдвэрлэдэг компанитай үнэ тохиролцож шинэчлүүлээд л гүйцээ. Онцлох нэг зүйл бий, түүнийг нь мэрэгшсэн программчлалын олон улсын эрхтэй хүнээр тохиргоо, шинэчлэл хийлгэнэ, тэр мэрэгжилтний ирэх буцах, УБ - д байрлах байр, магадгүй орчуулагчийн ажлын хөлс гарах биз. Өчнөөн зуун мянган $ үрж сонгуулийн тооллого хийх гэж төсөвлөсөн бол түүнийг сэжиглэх эрх бидэнд бий.
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

2 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

4 цаг 29 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

12 цаг 41 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

12 цаг 41 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Өчигдөр 15 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

Өчигдөр 15 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13