Эрүүл мэндийн 35 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

 

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулснаар иргэн үйлчилгээ авахын тулд эмнэлэг хооронд эрүүл мэндийн карт, шинжилгээний хариу, эхоны бичиг барьж гүйхгүй боллоо. Тухайлбал, 800 гаруй эмнэлэг цаасан хүнд суртлыг халж, үр дүнг нь үйлчлүүлэгчид хүртэж эхлээд байна. Саяхан болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”-ын талаар танилцуулсан. Мөн Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, 18 байгууллагын төлөөлөл хамтран “Мэдээлэл солилцох журам” баталсан. Ингэснээр эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй болжээ.

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал "Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төсөл анх 19.7 сая ам.доллараар эхэлсэн. Ач холбогдол үнэ цэнийг мэдрээгүй. Хэрэгжилт 34 хувь гээд тус банк төслөө зогсоосон. Систем хөгжүүлсэн байгууллагууд дээр ажиллаж үр дүн ч гаргалаа. Мэдээлэл солилцох журам, шаардлагыг баталж хууль эрх зүйн орчинг бий болгосон. ХУР системтэй холбогдож 800 гаруй эмнэлэг мэдээлэл солилцох боломжтой боллоо. Тухайлбал, эмийн жор цахим болсноор хуурамчаар бичдэг, гаж нөлөө, зохистой хэрэглээ гээд олон эрсдэлээс сэргийлж байна. Шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлтийг цахим болголоо. Иргэн эмнэлэг хооронд шилжхэд өөрөөс нь зөвшөөрөл авч мэдээллийг нь шууд татаж аваад харах боломж бүрдлээ. Эхо, шинжилгээний хариу, амбулаторийн карт, жирэмсний бичиг, эх хүүхдийн карт, вакцины гэрчилгээг ХУР системтэй холбож байна. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт хүнд суртлыг арилгаж байгаа нь том дэвшил. Амаргүй хамтын ажиллагаа байсан ч ард түмэнд ач холбогдол өндөр байгаа нь сайн. Цахимжилт бол улс төрийн манлайлал. Технологийн салбар дутаад байх зүйл алга. Ямар программ хэрэглэж байгаагаас үл хамаардаг боллоо. Өмнөх шиг хааж боох аргагүй. Цахим болсноор эрүүл мэндийн салбарт эрх чөлөө олголоо гэж бодож байна" гэв.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийг хэрэгжүүлэх нь" санаачилгыг Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оноос хойш хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарт 21 байгууллагын 37 программыг ашиг­ладаг байсан. Эмнэлэг болгон өөр дээрээ сервертэй түүндээ датагаа үүс­гэдэг байсан Эрүүл мэнд, Цахим хөгжил, харилцаа холбоо гэсэн хоёр яамны хамтарсан ажлын хэсэг хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж 37 программыг интеграци хийдэг болж эхэлж байна. Бүгдийг нь үндэсний ХУР системд нэгтгэж холболтуудаа хийж байна. И-монголиа-д оруулсан 35 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой боллоо. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн адил хоорондоо мэдээлэл солилцож байгаа" гэсэн юм. 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан "Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг бид дэмжин ажиллаж байгаа. Цахим шилжилт бол зөвхөн эрүүл мэндээс гадна төлбөр тооцооны хэрэгсэл талаасаа ч хүний амьдралын нэг хэсэг болсон маш чухал үүрэгтэй. Тиймээс бүх салбарт цахимжилт үр дүнгээ өгч байгаа учраас НҮБ-ын Хүүхдийн сан бүх талаар дэмжихийг хичээдэг. Эрүүл мэндийн салбарын дижитал стратегийг гаргахад салбарын яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам уялдаа холбоотой бүрэн хэмжээнд ойлголцож ажилласан нь олон эерэг үр дүн гаргалаа. Бид цаашид олон улсад хэрэгжсэн жишиг төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжтой" гэлээ.

HҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Дэлхийн банкнаас хамтран хийсэн “Эхийн эндэгдлийн хандлага 1990-2015” судалгаанд дэлхийд 1990 оноос хойш эхийн эндэгдэл 44 хувиар буурсныг тэмдэглэсэн. Энэ судалгаанд “Мянганы хөгжлийн тав дахь зорилтыг хангасан“ буюу эхийн эндэгдлийг 1990 орны түвшнээс 75 хувиас илүү бууруулсан зэрэглэлд Кампучи, Бутан, Кабо Верде, Иран, Лаос, Малдив гэсэн есөн орныг тодорхойлоход үүний нэг нь Монгол болсон нь  эрүүл мэндийн салбарын удирдлага, мэдээллийн тогтолцоо сайн бэхэжсэний үр дүн гэсэн үнэлгээ авсан. Манай эмч нар мобайл технологи ашиглан өвчин, эмгэгийг эрт илрүүлэн, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалд шилжүүлж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. 2016 оноос эхлэн өрх, сум, тосгоны 442 эрүүл мэндийн байгууллага буюу 81.8 хувь нь мобайл технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байна. 

Эх сурвалж www.polit.mn

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

1 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 4 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

17 цаг 22 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

20 цаг 30 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09