Хийн аюулгүй байдалд тавих хяналт хаана байна вэ?!

2024-01-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сүүлийн үед, сүжиггүй хүн сэжиг төртөл гамшиг осол дараалж байна. Хамгийн сүүлд, хотын замаар тээвэрлэж явсан 60 тонн хий дэлбэрэв. Урьд хожид үзэгдээгүй гамшиг осол болов. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдлээ. Мэдээж хэрэг, энэ осол хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Гэвч энэ бүхний эцсийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна.

Харин ингэж ойр ойрхон том том осол аваар гараад байгаа нь төрийн хя­налт “алга болсон”-оос үүдэлтэй. Адаг­лаад л аюултай ачаа тээвэрлэх горим буюу ачиж яваа машин цац­руу­лагч­тай байсан эсэх гээд наад захын зөрч­лүүдийг дурдаж болохоор байгаа юм.

Ер нь бол сүүлийн үед Шадар сайдаас эхлээд “...Стандарт” гэж их ярих болсон. Гэтэл нөгөөх стандартыг нь мөрдүүлэх төрийн хяналтын байгууллагаа татан буулгачихсан.

 Оноороо хоёр жил, сараараа жил дөрвөн сарын өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгачихсан.

Уг нь Мэргэжлийн хяналтын байгууллагыг үүсгэж, сайдаар нь ч ажиллаж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус газрынханд “…Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал, зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг  хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гэдэг байсан юм.

Харин татан буулгах үед Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн 1100 орчим улсын байцаагч  төрийн хяналтыг тавьдаг байв. Гэвч “...МХЕГ нь 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Гэсэн ч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс “...Төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна” гэх гомдол гаргах болсон. Энэ үндэслэлээр тус байгууллагыг цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай болсон” гээд дээрх шийдвэрийг хэрэгжүүлсэн.

Ингээд МХЕГ-ын 800 гаруй албан хаагч яамдад хуваарилж, 300 орчмыг нь цомхотгож орхисон. Тэр шийдвэртэй хамт төрийн хяналтыг “татаад буулгачихсан” байдаг юм.

Тэгээд суурин дээр нь үлдсэн “Газар”-ыг тэс өөрөөр ажиллуулдаг болсон. Дотоод хяналтын газар шиг үйлчлэлтэй болгочихсон. Одоо тэр газар нь тэртэй тэргүй Төрийн албаны зөвлөлийн дөнгөөд байдаг чиг үүргийг хуваан эдэлдэг.

Гэтэл сүүлийн хоёр жилд төрийн хяналт гээч алга болсон. Чухамдаа энэ л олон ослын үүд нээгдсэн гэхэд хэтийдэхгүй.

Хамгийн сүүлийн энэ хий дэлбэрсэн ослыг л гэхэд өмнө нь МХЕГ, НМХГ-аас тавьдаг байсан хяналт алга болсонтой холбохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр, урьд нь шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ, аюулгүй байдалд МХЕГ-т Эрчим хүч, хэмжил зүйн хэлтэс мэргэжлийн хяналт тавьдаг байжээ. Гэтэл одоо энэ хэлтсийнхэн салаад нэг хэсэг нь Эрчим хүчний яам, нөгөө хэсэг нь Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжсэн. Мөн МХЕГ, НМХГ-т яг хийн чиглэлээр гадаад, дотоодод нарийн мэргэшсэн дөрвөн сайн байцаагч байв. Тэдний нэг нь Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газарт очсон байна. Нөгөө гурав нь хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байна. Цомхотголд орсон 300-гийн нэг болсон байхыг үгүйсгэхгүй.

Харин одоо хийн асуудлыг УУХҮЯ-нд хариуцах болсон. Тус яамны Салбарын хяналтын газар хариуцдаг гэсэн үг. Тэндхийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн улсын байцаагч нарт тэр эрх үүргийг хэрэгжүүлэх учиртай. Гэсэн ч Мэргэжлийн хяналт гэхээсээ УУХҮЯ-ны чиг үүргийн дагуух хяналтыг хэрэгжүүлдэг байна. Гэхдээ энд гарч буй хийдэл нь шинээр байгуулагдсан яамдын Салбарын хяналтын газрууд зөвхөн тухайн яамныхаа чиг үүргийн дагуух “хяналт”-ыг л тавьдаг болсон. Өмнөх Мэргэжлийн хяналтын байгууллага шиг хөндлөнгийн хяналт үгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, сайдын мэдэлд ажиллаж байгаа хяналтын байцаагч шийдвэрийнх нь эсрэг хяналт тавина гэж байхгүй. Энэ нь амьдралаар нотлогдсон зүйл шүү дээ. Энэ нь хяналтын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломж болчихож байгаа юм. Ерөөсөө, 2003 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг яг ийм шалтгаанаар байгуулж байсан юм. Өөр бусад жишээнүүд ч үүнийг нотолно. Тухайлбал, хоруу чанар нь жилээс жилд нэмэгдэх болсон шахмал түлшний асуудал байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буугдах хүртэл НМХГ-ын байцаагч 24 цагаар хяналт тавьдаг байв. Өдөр бүр тухайн түлшний орц найрлага хянагддаг байсан гэсэн үг. Түүнээс хойш хяналт нь алга болчихсон. Тэгэхээр төрийн хяналтгүй болсноос хойш “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшний гол орц болох барьцалдуулагчид тавьдаг хяналт ч үгүй болсон. Одоо хаанаас, ямар чанартай барьцалдуулагчаар түлш хийх болсныг нь нарийн нягтлах шаардлагатай. Дээрээс нь тэр түлшний утаанаас гарах болсон үнэр гэдэг шинэ асуудал бий болсон. Урьд нь бас үнэрийг нь хэмждэг байсан. Хэмжилтээс шалтгаан нөхцөл нь тогтоогддог байв. Мэргэжлийн хяналтын байгууллагыг байхад гэсэн үг шүү дээ. Харин тус байгууллага тарсны дараа өнөөх багаж нь хаашаа ч юм алга болчихсон байгаа юм. Бодит байдал ийм байна.

Ер нь бол Мэргэжлийн хяналтынханд асуудал байсан уу гэвэл байсан. Оймсны хэргээс эхлээд олон “юм” бий. Гэвч тэр нь өнөөдөр төрийн мэргэжлийн хяналт яам дагаж унасны дэргэд бол засаж залруулж болох л алдаа юм. Тиймээс шийдвэр гаргагчид өмнөхөө эргэж нэг хараад “Мэргэжлийн хяналт”-ыг сэргээх нь л зөв болов уу даа. Угаасаа “...Аливаа төрийн оршин тогтнох үндэс нь хяналт” гэдэг дүрэмтэй шүү дээ. Гэхдээ тэр хяналт нь одоогийнх шиг сайдын мэдэлд шийдвэр дагадаг бус хөндлөнгөөс, мэргэжлийн нүдээр харж, амаар дуугардаг төрийн хяналт юм. Яг л 20 жил болоод хоёр жилийн өмнө татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллага шиг...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 18 (7262)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

23 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

3 цаг 0 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

3 цаг 3 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

8 цаг 33 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

8 цаг 33 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин