Ч.Хүрэлбаатар: Хэн юу мэддэгээрээ мэтгэлцэж болно шүү, Д.Цогтбаатар аа

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Надад энэ асуудалтай холбоотой хэд хэдэн асуух асуулт байна. Ч.Хүрэлбаатар сайдаа, Монголд одоо хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлчхээд байгаа  хэр хэмжээний мөнгө байгаа вэ. Энэ хэлэлцүүлгийг сонсож байхад үүдэн дээр  баахан мөнгөтэй хүн оочирлочихсон, Монгол Улс руу хөрөнгө оруулалт хийхгүй  бол өөр газар байхгүй юм шиг болсон, бид нар өрсөлдөөнтэй ертөнцөд амьдарч байгаа  учраас  тийм их мөнгө цуглачихаад  байхад бид нар оруулах, оруулахгүйг нь шийдэх гээд суугаад байдаг тийм мооданд орчихоод байгаа юм уу.  Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын нөхцөл байдалтайгаа харьцуулахад таарахааргүй байгаад байна.  Тийм их мөнгө орох гээд байгаа юм уу. Хэр хэмжээний хүлээлт байгаа юм бэ.  Хуулиа оруулахдаа энэ судалгаагаа хийсэн байгаа байх.

 Хоёрдугаарт, энэ хууль хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн хэддэх хууль болж байна вэ.  Би яагаад энийг асууж байна гэхээр, манай улсад хамгийн тогтворгүй  зүйл гадаад хөрөнгө оруулалтын  хууль юм биш үү. Дуртай үедээ хэд хэдэн удаа өөрчилдөг. Ингэж өөрчлөөд байхаар хууль нь өөрөө тогтворгүй гэдэг сэтгэгдэл төрсний дараа юу ч гаргаад бид  тогтвортой байлгаж чадахгүй. Жишээлбэл,  саяхан төсвийн хууль орж ирэхэд дагаад хичнээн хууль өөрчлөгдсөн бэ. Хууль эрх зүйн орчин өөрөө ингээд өөрчлөгдөөд байна. Тэгэхээр  гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчны тогвортой байдлыг хүсээд байгаа юм.  Гэтэл бид нар төсвөө оруулахдаа  хууль эрх зүйн орчин өөрчлөгдөх хэв шинжтэй байгаад  байх нь хэр баталгаатай вэ. Энэ  хууль тэр тогтвортой байдлын хэр  баталгааг гаргаж өгч чадах вэ.

Гуравдугаарт,  сая Ж.Сүхбаатар гишүүн миний хэлэх гэж байсан зүйлийг яг хэллээ.  Дижитал бизнесийн  чөлөөт үс байгуулах санал  гаргаад явж байсан юм.  Энэ хуулийг оруулахдаа энэ асуудлыг хэр судалсан бэ.

Дөрөвдүгээрт, ТӨХК-уудыг мартор тавих тогтоолууд гарч ирсэн. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Яагаад гэвэл, бизнесийн шударга өрсөлдөөний орчин байна уу, үгүй юу гэдэг гадны хөрөнгө оруулагчдын хамгийн том шалгуур юм. ТӨХК-ууд  байгаа тохиолдолд бизнест шударга орчин бүрэн хэмжээнд итгэл төрүүлэхүйц байхгйү байгаа шүү гэдгийг хэлмээр байна.Тавдугаарт,  экстортыг дэмжих зүйл, заалтууд хэр орсон байгаа вэ.

Худалдааны хууль  дээр  Ч.Хүрэлбаатар сайд  хил нөхцлөөр зарна гэдгийг ярьж байна.  Борлуулж байгаа хүмүүс өөрөө сонгодог асуудал. Үүнийг хуульд оруулж ирвэл аюул болно.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын хил дээр мөнгөө барьсан гадаадын хөрөнгө оруулагчид оочирлоод зогсож байгаа юу гэдэг асуудлыг ярьж байна.Тийм зүйл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татаж авахын төлөө улс орнууд өрсөлддөг. Хэрвээ Монгол Улс болохгүй бол өөр орон руу яваад өгнө шүү дээ.  Тэр тусмаа өнөө цаг үе шиг мөнгө маш үнэ цэнтэй  болсон, хүү өссөн үед хаана таатай нөхцөл байна тэнд  хөрөнгө урсана. Тэнд хөгжил яригдана. Бид  хил хаахаа, цусаа яриад цусаа яриад  суугаад байвал улс орон хөгжихгүй. Дотроо ула хагарна, эвдэрэлцэнэ. Энэ нь иргээд  хүмүүсд энэ улс хөрөнгө оруулахад таатай улс биш юм байна  гэсэн сэтгэгдлийг төрүүлээд гараад явчихна. Тэгэхээр нээх оочирлоод байгаа юм бол байхгүй.

 Харин Монгол Улс руу боломжийг нь гаргаад өгчихвөл хөрөнгө оруулалт орж ирэхийг үгүйсгэхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Тийм учраас бид хөрөнгө оруулалтыг  татаж нэмэгдүүлж байж улс орныхоо хөгжлийг хурдасгах тухай ярьж байгаа. Өөр янз бүрйин зүйл байхгүй гэдгийгн хэлье.

Хуучин ГХЯ гадаад хөрөнгө  оруулалтын бодлогыг хариуцаж явж байсан.  Манай яамд гадаад худалдааны бодлого ирсэн. Үүнтэй холбоотой Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээр хийж байна. ОХУ-тай Монгол Улсаас гарч байгаа арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн зэрэг 400 орчим нэр  төрлийн бүтээгдэхүүнийг ямар нэгэн татваргүйгээр  ОХУ-ын зах  зээл рүү оруулах тухай ярьж байна. Худалдааны  асуудлаар нилээн харж үзэж байгаа.

Би сая хил нөхцлөөр зарна  гэдгийг хэлэхдээ  жишээлбэл, экспорт дээр бодлогуудаа тодорхой байлгахгүй бол хэтэрхий худалдан авагч талын хүсэл эрмэлзэл давамгайлах зүйл байгаа учраас үүн дээр  төрийн бодлогоо гаргаж харж үзэх ёстой гэж миний хувьд ойлгож байгаа.

Хөрөнгө оруулалтын тухай  хуульд хэдэн удаа өөрчлөлт орсон гэдэгт анх  гадаадын хөрөнгө оруулалтын хууль 1993 онд батлагдсан.  Гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуулийг их сайн хууль болсон гэж үздэг юм байна лээ.  Дараа нь 2013 онд томоохон өөрчлөлт орсон. Одоо энэ нь хэрэгжээд явж байгаа. Үүнийг өөрчлөлт оруулах талаар бид нар оруулж ирж байгаа юм. Дотор нь орсон хөрөнгө оруулалтын  асуудлыг хариуцсан агентлаг байна, байхгүй, байсныг татан буулгах, эргэж сэргээх зэрэг өөрчлөлтийг оруулаад үзвэл 12 удаагйин өөрчлөлт байгаа. Дижитал чөлөөт бүс энэ хуулиар зохицуулагдахгүй.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Монголын худалдааны бодлого хэдэн удаа хэлэлцсэн байна.  Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын  бодлого тэнд орсон байна уу гэдгийг ажлын хэсгийн залуугаас асууя. Яагаад ингэж асууж байгаагаа дараа нь тайлбарлъя.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бид нар хөрөнгө оруулалтын тухай хууль оруулж ирж байгаа юм. Худалдааны  хууль оруулж ирээгүй. Бид нар хэн юу мэддэгээрээ мэтгэлцэж болно. Гэхдээ хөрөнгө оруулалт оруулж ирсэн хуультай холбоотой асуудлаар ярилцмаар байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

21 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

11 цаг 24 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

11 цаг 25 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

15 цаг 13 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

15 цаг 30 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

Өчигдөр 06 цаг 00 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28