Хүний эрх хамгаалагчид хоёр өдөр зөвлөлдөв

2023-12-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ 

Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрх хөгжил төв, Глоб интернэшнл төв хамтран “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” сэдэвт Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөөнийг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөн хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн мэдэх эрхийн хэрэгжилт, орон нутгийн хүний эрхийн хамгаалагчдад болон хөгжлийн асуудлаар хүний эрхийн хамгаалагчдад тулгамдаж буй асуудлууд гэсэн сэдвийн хүрээнд боллоо. Зөвлөгөөнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хот, хөдөөгийн 70 гаруй хүний эрх хамгаалагч оролцсон юм. Энэ үеэр “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-аар Глоб интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх, иргэдийн мэдэх эрхийн хүрээнд хүний эрх хамгаалагчдад тулгамддаг асуудал, шийдэл” сэдвээр Глоб интернэшнл төвийн УЗ-ийн гишүүн, хуульч Л.Ганбаатар, “Орон нутгийн хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудлууд ба шийдэл”-ээр “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, “Хөгжлийн бодлого, хэрэгжилтэд хүний эрх хамгаалагчдын анхаарах асуудлууд, шийдэл”-ээр “ТХЗ ба ИНБ” сүлжээний дэд зохицуулагч Б.Цэрэнханд нар танилцууллаа.

Тухайлбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдэх эрхийн хүрээнд хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудал, шийдэл салбар бүлгээс дараах байр суурийг гаргасан байна. Үүнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, 19.11 дүгээр зүйл болон 21.9.1 дэх хэсгийг хүчингүй болгох, гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн хэмжээнээс үл хамааран нийтлэг цагдан хорих заалтыг хүчингүй болгох. Мөн цахим хуудас, цахим контентыг зөвхөн шүүхийн шийдвэрээр хаах, хязгаарлах, төрийн нууцын жагсаалтыг зөвхөн хуулиар батлах, сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэл үлээгчийг хамгаалах хууль, тогтоомж батлах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэжээ.

Монгол Улс ардчилсан нийгэм байгуулах шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Төрөөс олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн хүний эрхийг хамгаалах, хангах чиглэлээр зүтгэл гарган ажиллаж, УИХ-аас хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2021 оны дөрөвдүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Хүний эрх хамгаалагчдын зүгээс Монгол Улсад гарч буй хүний эрхийн голлох зөрчлүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шинээр боловсруулж буй хуулийн төсөлд олон талын санал авах, үндэсний хөгжлийн бодлого орон нутгийн хөгжлийг хайхрахгүй байгаа нь түгээмэл байгааг онцоллоо.

Эх сурвалж www.polit.mn

 

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15