О.Батнайрамдал: Төрийн өмчтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт олон нийт анхаарал хандуулах ёстой

2023-11-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

 “Цемент шохой” ТӨХК,  “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувьтай  холбоотой шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга  О.Батнайрамдал  өчигдөр мэдээлэл өглөө.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувьтай  холбоотой хэрэг олон жил яригдаж байна. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-2019 оны  гуравдугаар сард   өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ард нь нуугдсан санхүүгийн схемийг олон нийтэд анх удаа зарласан.  Үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна.  Энэ хугацаанд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь байгаагүйг бид ойлгосон. Үүний ард “Цемент шохой” ТӨХК,  “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэртэй холбоотой асуудал байсан. Сүүлийн 2-3 жилд олон ч хулгайн асуудал ил болж байна.  Гэхдээ эдгээр хулгайн хэрэг  шүүх  дээр очоод гацдагийг бид харж байна.  “Цемент шохой” ТӨХК,  “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувьтай  холбоотой хэрэг  сүүлийн 30 жил үргэлжилж байна.  Өөрөөр хэлбэл, маш өргөн цар хүрээг хамарсан луйврын схем бол   “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувийг “Дарханы төмөрлөг”, “Цемент шохой” ТӨХК хамтад  нь авах ордлого байсан.  Энэ хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр  болох учир олон нийт анхаарлаа хандуулах ёстой.

-Өнгөрсөн хугацаанд  гурван үйлдвэртэй холбоотой хэрэгт ямар процесс үргэлжилсэн бэ?

- “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийг Засгийн газраас төрд буцаан авсан. 2011 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга ажлын хэсэг байгуулж, “Бэйзмент”  компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус компанийн цаад эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг байсан. Хөгжлийн банкнаас улмаар 61 сая ам.долларын зээл авсан. 2015 онд УИХ, Засгийн газраас “Цемент шохой” үйлдвэрийг хөрөнгө оруулагчдаа шууд өгөх тогтоол баталсан байдаг. Төр сонгон шалгаруулалт явуулж байж өмчөө хувьчлах ёстой. Гэвч хөрөнгө оруулагч компанид нь шууд хувьчилсан. Улмаар гуравхан сарын дотор энэ үйлдвэрийг хувьчилсан. Өөрөөр хэлбэл 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсэн “Бэйзмэнт” компанид хувьчилсан. 61 сая төгрөгийн зээлээс нэг ч төгрөг одоо хүртэл төрд төлөөгүй. Мөн Цемент “Шохой ТӨХК -аас хохирлын  хэмжээгээ  664 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

“Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулсан байдаг. 41 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж тус гэрээнд тусгасан. Хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын жагсаалтад  оруулсан. Жагсаалтад ороод хэдхэн сарын дараа, концессын гэрээ байгуулсан. Улмаар  “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийг 30 жилээр “Кью Эс Си” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Төмөр зам, цахилгаан шугам, гангын цогцолбор барьж ашиглаж шилжүүлэх нөхцөлөөр байгуулсан. Дэд бүтцээ бол нэг жилийн дотор хийсэн. Барингуутаа “Барих шилжүүлэх ашиглах” нөхцөлөө “Барих, шилжүүлэх” болгож өөрчлөөд, төрөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдөр гангийн үйлдвэр баригдаагүй. Эргээд улсын төсвийн 240 тэрбумаар барьсан дэд бүтцийн санхүүжилтээ буцаагаад авсан хэрэг.  Энэ нь мөн л 2016  оны сонгуулийн өмнө болсон үйл явц.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан хэргийг  сонгуультай холбож ярьдаг?

-“Монгол Улсын төсвийн хамгийн том орлогыг 40 жил “Эрдэнэт” үйлдвэр  дангаараа бүрдүүлж ирсэн. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг.

Эрдэнэт  үйлдвэрийн   ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан. Иргэдэд  49 хувийг хэн авав гэсэн асуулт гарч ирсэн учраас сонгуултай  холбож ярьж байгаа.  Нөгөө талаас “Цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэж байгаа шохой,  “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн ган бөмбөлөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн тогтвортой үйл ажиллагааг  явуулахад  ханган нийлүүлэлтийг хийдэг учраас хоорондоо холбогдож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)

 

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2 цаг 10 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2 цаг 10 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2 цаг 10 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

15 цаг 18 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

17 цаг 44 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин