Бөхчүүд "Бөхийн өргөө"-ндөө Допингийн төвтэй болчих

2023-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Үнэндээ, Үндэсний бөх гэх нэртэй хамт допинг гэдэг овог дагалдаж явдаг болсон. Намар эхэлсэн ч наадмын сэргээшийн хэрүүл тасарсангүй. Дараа жилийн наадамтай золгох нь, энэ янзаараа. 
Тэгвэл үндэсний бөхийн энэ эмх замбараагаа алдсан допингийн асуудлыг цэгцлэхийн тулд дотооддоо учраа олох нь арай амар байж мэдэх юм. Угаас “Үндэсний бөх бол их спорт биш юм байна” гэдгээ бид хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Сүүлийн үед ч энэ талаар ярьж эхэллээ. Ер нь бол Олон улсын допингийн эсрэг байгууллагад шинжилгээ өгнө гэдэг мэргэжлийн тамирчны түвшинд яригдах зүйл. Гэтэл манай бөхчүүд бэртэж гэмтлээ гэхэд хамаагүй л эм тан хэрэглэдэг. Болно, болохгүй гэсэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авдаг нь ч цөөн. Хэрэглэж болохгүй бодис, допинг илэрдэг эм тангуудыг бөхчүүдэд танилцуулж, ойлгуулах байдал учир дутагдалтай явж ирсэн. Бэлтгэл сургуулилт талаасаа ч бодолцох шаардлага бий. Үндэсний бөхийн онцлог нь өөрөө өргөн олныг цэнгүүлэх болохоос биш олимп, дэлхийн наадамд өрсөлдөх мэргэжлийн спорт биш шүү дээ. 
 
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан "Допингийн асуудлыг ард түмэнтэйгээ хамт шийднэ. Энэ бол үндэсний спорт. Ард түмэн үндэсний бөхөө харж баярлаж, цэнгэдэг тул санал бодлыг нь харгалзаж байж, цаашид үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Мөн допингийн эсрэг үндэсний байгууллага, үндэсний бөхийн холбоо бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулна" гэж ярилаа. Үүний араас бөхчүүд “Хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхэлвэл адилхан хэрэглээд барилдахаас өөр арга байхгүй. Тиймээс эрүүл мэндээ бодоод барилдахаа болих замыг сонгох байх даа” гэжээ. Үнэхээр бөхчүүд допингийн шинжилгээгээ өгье гэж байгаа бол заавал хориод хэрэггүй. Гарц бий. "Бөхийн өргөө" дээрээ очоод бүгд харж зогсч байгаад шинжилгээнийхээ хариуг харчихвал хэрүүл будилаан гарахгүй шүү дээ. Бас допингийн шинжилгээний мөнгийг бөхчүүд өөрсдөө гаргачихсан ч хотойхгүй дээ. Нисээд л "ноль" километртэй ганц жийпний үнэ биз дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15