Орон гэргүй гэж бүртгэгдсэн 1000 гаруй иргэн байна

2023-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын хэмжээнд орон гэргүй байгаа 1000 гаруй иргэний нөхцөл байдлын талаар Нийгмийн хамгааллын тусгай төв болон бусад холбогдох салбарынхан өнөөдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Орон гэргүй зорилтот үйлчлүүлэгч иргэдийн 90 хувь нь архины хамааралтай байдаг. Нийт үйлчлүүлэгчийн  80 хувь нь эрчүүд 20 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ талаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан, нийгмийн шинжлэх ухааны магистр Э.Пүрэвсүрэн "Нийгмийн хамгааллын тусгай төв 20 жилийн хугацаанд орон гэргүй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нөгөө талдаа орон гэргүй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр буй. Тиймээс ч шинээр нэмэгдэж байгаа иргэдийг яах вэ? гэх асуултад хариулт эрэлхийлж, урьдчилан сэргийлэх ажил руу онцгой анхаарах шаардлагатай байна.

Орон гэргүй иргэдийн талаарх бодитой, нарийн статистик мэдээлэл ховор бий. Манай төвийн дотоод программд 1000 гаруй орон гэргүй иргэн бүртгэлтэй байна. Жилд 150 орчим иргэн гэр оронгүй болж, Нийгмийн хамгааллын тусгай төвийн программ дээр бүртгэгддэг. Иймд орон гэргүй болсон хүмүүст хүргэх үйлчилгээг илүү сайжруулах хэрэгцээ байна. Хоёрдугаарт хүнд нөхцөлд орохоос нь өмнө нь урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй байгаа юм.

Манай төв жилдээ 500-600 иргэнийг байрлуулж, үйлчилгээ үзүүлдэг. НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн газар, Цагдаагийн удирдах газартай хамтарч ажилладаг. Цагдаагийн байгууллагаар дамжуулан хүргэгдэж ирдэг хүмүүс олон. Гэхдээ цөөн хэсэг нь өөрсдөө сайн дураар манай төвийг зорьж ирдэг. Харамсалтай нь ид хийж бүтээх, хөдөлмөрийн насныхан олон байдаг. Ойролцоогоор 35-50 насныхан ихэнх хувийг эзэлдэг гэсэн үг. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь амьдралын суурь шалтгаануудтай холбоотой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15