Ким Бусоб эмчид монгол залуус талархлаа илэрхийлжээ

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Хьюндай эмнэлэгийн хүүхдийн гэмтэл согог судлалын алдарт эмч Ан Жэин профессор болон Чүнг-Анг Их Сургуулийн харъяа Хьюндай эмнэлгийн дарга Ким Бүсоб нарын бүрэлдэхүүнтэй “Монгол нэгдсэн баг” өнгөрсөн 4-р сарын 28-наас 4 хоногт Монголд ирж,  ГССҮТ-д нийт зургаан үнэ төлбөргүй хагалгаа хийсэн байна. Ким Бүсоб эмч төрөлхийн гажигтай, 27 настай Отгонбатад шинэ төрлийн мэс заслын аргыг хэрэглэж, хагалгаа амжилттай болсон байна.  Энэ үеэр Ким Бусоб эмчээр өмнө нь хагалгаа хийлгэж эрүүл саруул болсон дөрвөн залуу ирж түүнтэй уулзаж, талархсан сэтгэлээ илчилсэн байна.

Чүнг-Анг Их Сургуулийн харъяа Хьюндай эмнэлгийн дарга Ким Бүсоб 2009 оноос эхлэн  гадаад орнуудад эрүүл мэндийн сайн дурын ажил эрхэлж байгаагийн дотор Монгол сонгогдсон байдаг. Энэ хугацаанд нийтдээ 10,900 хүнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, 698 өвчтөнд үнэгүй мэс засал хийсэн байна. Тухайн улсад хийх боломжгүй хүнд мэс засал хийх шаардлагатай 40 өвчтнийг БНСУ руу авчран мэс засал, эмчилгээг хийсэн байдаг. Цаашилбал, онгоцны зардал зэрэг өвчтөний зүгээс гарах зардлыг хүртэл Ким Бүсоб эмч хувиасаа гаргасан байдаг. Ким Бүсоб эмч, эмнэлгийнхний мэргэжлийг дээшлүүлэхэд хувь нэмрээ ч харамгүй зориулж буйг мөн онцлон дурдмаар байна.

Монголд Хьюндай эмнэлгийг байгуулж, 98 хүнийг Солонгост дадлагажуулж, урт богино хугацаагаар мэс заслын техник зааж сургаж байна.

Ким Бүсоб эмч “Солонгост байдаггүй онцлог гэмтэл согогтой тохиолдлууд Монголд их байдаг. Насаараа үе мөчний гэмтлийн эмчийн хувьд туршлагатай гэж бодсон ч мэс засал бүрт хүчээ сорих мэдрэмж төрдөг. Эмчилгээ шаардлагатай олон улсын өвчтөнүүдийг хайж олоод эмчилж эдгээх сайн дурын ажлаа хийхэд бүх хүчээ харамгүй зориулна” хэмээн ярьж байна.

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15