20 дахь удаагийн “Дэлхий экспортыг дэмжих чуулга уулзалт” амжилттай зохион байгуулагдаж байна

2023-06-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

 

Дэлхийн 70 гаруй орны 600 гаруй төлөөлөгч оролцож буй  “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” өчигдөр албан ёсоорнээлтээ хийлээ.Эхний өдрийн хэлэлцүүлгээр далайд гарцгүй улс орнуудын хөгжлийн талаар хэлэлцсэн чуулга уулзалтыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэв. “Эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох, улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүд, гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг, оролцоо урьд өмнөхөөс илүү чухал болж байна”хэмээн төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцоллоо.

Нээлтийн дараа оролцогчид “Ногоон худалдаа”, “Органик”, “Дижитал”, “Тогтвортой” дэд сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уул уурхайгаас хамаарсан эдийн засагт суурилах бус бус технологийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах нөөц бололцоо бүрэн байгааг хэлэлцүүлгийн үеэр үндсэн илтгэгчид танилцуулж байлаа.

Засгийн газар гадаад харилцааг өргөжүүлснээр олон талт худалдаа эрхлэх, экспортлоход бодит дэмжлэг үзүүлж чадах боломжтойг бизнес эрхлэгчдийн төлөөлөл сануулав.

Геополитикийн хувьд хоёр том гүрний дунд байрладаг далайд гарцгүй манай орны  хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүд залуучуудыг дэмжих бодитой бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.  Дэлхийн эдийн засгийн нэг хувийг эзэлж байгаа далайд гарцгүй орнуудын тээвэр ложистыг шийдэхэд дэмжлэг үзүүлсэнээр цар тахлын дараа дэлхийн эдийн засагт учраад буй хүндрэлийг шийдэх нэг гарц гэж тэд үзэж байна. Мөн хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Ногоон бизнесийн шийдэл”, “Байгаль орчны нөхөн сэргээх санаачлага” гэсэнхоёр төрлөөр нийт 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчдийн дунд тэмцээн зохион байгуулагдаж төслүүдийг танилцууллаа.

 

 

Ийнхүү хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг гадаад худалдаа, эдийн засгийг чадавхижуулах чиглэлд илүүтэй анхаарал хандуулсан бол өнөөдөр болох хэлэлцүүлгийн гол сэдэв эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд чиглэжээ.

ОУВС-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт ажиллах хүчний 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба эмэгтэй ажиллах хүчний оролцоо эрэгтэйчүүдээс 25 хувиар доогуур үзүүлэлттэй байна. Манай орны хувьд эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллаж байгаагаас жижиг,дунд бичил бизнесийн салбарт зонхилон ажилладаг. Нийт бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлдэг байна.

20 дахь удаагаа зохион байгуулж буй дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын үр дүнг нэгтгэн “Үндэсний экспортын стратеги”-д тусгах юм байна.

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15