Н.Удаанжаргал Тайландаас машинаар Малайзад очжээ

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Дамдин-Очир

 

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор явсан. Тэгээд эргэж ирээгүй юм. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна. 

Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч "Шувуу" ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед дахин зугтжээ. Тодруулбал, тус улсын хилээр гараад явчихсан байна. Тэрбээр Тайланд улсад очжээ. Ер нь бол тэрбээр хаана яваагаа хамгийн их мэдэгдэж явдаг "шувуу" юм. Хамгийн сүүлд "...Нүүрсний нээлттэй сонсголд цахимаар оролцъё" гэдэг саналаа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболдод тавьжээ. Г.Ганболд тэгж ярьсан.  

Түүнчлэн гадаад руу зугтсан хүмүүсийн пасспортыг хүчингүй болгож, данснуудыг "царцаах" арга хэмжээг "Шувуу" ажиллагааны хүрээнд авсан. Энэ нь нэлээд үр дүнтэй байх шиг байна. Т.Бадамжунай Филиппинд АТМ дээр очоод илчлэгдсэн гэдэг. Тэгвэл

Н.Удаанжаргал ч бас мөнгө, санхүүгийн асуудлаас болоод илчлэгджээ. Тэрбээр хамт яваа найзынхаа ээжийн нэр дээрх банкны картыг ашиглаж байжээ. Өөрөөр хэлбэл, найзынх нь ээжийн данс руу нэр бүхий хүмүүс мөнгө шилжүүлдэг. Мань эр картыг нь ашигладаг байсан аж. 

Тэгвэл Н.Удаанжаргал өчигдөр Тайландаас машинаар Малайзад очжээ. "Шувуу" ажиллагааныхан өнөөдрөөс Н.Удаанжаргалыг шилжүүлэн авахаар Малайзын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай "ярилцаж" эхлэх бололтой.

 

Эх сурвалж: polit.mn

мэдээ юм уу fb сэтгэгдэл юмуу новшоо бичцийм бэ
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15