З.Төмөрбаатар: Агаарын бохирдлоо багасгая гэвэл метан хийг ашиглах хэрэгтэй

2023-04-06
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Улс орны хөгжлийг урагшлуулахад салбар, салбарын зөвлөхүүдийн санал, санаачлага чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.  Тэгвэл "Зууны мэдээ” сонин "Зөвлөхүүдийн танхим” ярилцлагын булангаа эхлүүлж, тэдний хийж бүтээсэн ажил үйлсээс суралцах, дэвшүүлсэн шинэ санал санаачлагыг  хэрэгжүүлэх гарц, шийдлийг танилцуулдаг. Тэгвэл энэ удаа нүүрсний метан хийний талаар Монгол Улсын зөвлөх инженер З.Төмөрбаатартай ярилцлаа.

 

-Манай улс уул уурхайн 100 жилийн түүхтэй хэрнээ нүүрсний  давхаргын метан шинэ салбартаа орж байна. Дэлхийн бусад улс хэзээнээс метан хийгээ ашиглаж эхэлсэн юм бол?

-XX зууны дунд үеэс дэлхий нийтээр аж үйлдвэрийн хувьсал хийсэн.  Үр дүнд нь эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Ингэснээр хүлэмжийн хий ихэсч агаар мандал бохирдсон. Нүүрс хүчлийн хий, нүүрсний давхаргын метан хий агаарыг бохирдуулдаг хамгийн хүнд элемент. Нүүрсний давхаргын метан хий агаар мандалд гарвал 20 жил болдог. Энэ жилүүдэд асар их хэмжээний дулаан ялгаруулж озоныг нимгэлдэг. Тиймээс дэлхийн уул уурхайн хөгжлийн чиг хандлага хаягдал багатай, үр ашигтай, экологжсон үйлдвэрийг бий болгоход чиглэж байна. Энэ чиглэлд нүүрсийг боловсруулж хаягдлыг нь багасгах, дагавар бүтээгдэхүүнийг нь боловсруулах шаардлага үүссэн. Тодруулбал, байгалийн баялгаа иж бүрнээр нь ашиглаж агаар мандлын бохирдлыг багасгахад нүүрсний давхаргын метан хийг заавал ашиглах шаардлагатай болсон.

-Дэлхийн олон улс агаарын бохирдлоо бууруулахад метан хийг ашиглаж байна. Манайд ч бас боломж бий гэж судлаачид үзэж байгаа. Одоогоор ашиглаж болохуйц орд олдсон уу?

-Метан хийг ашиглан агаарын бохирдлоосоо салсан анхны улс бол Лондон. Эрчим хүч, дулаан гээд бүх асуудлаа метан хийгээр шийдсэн байдаг. Харин метан хийг хамгийн ихээр хөгжүүлсэн улс бол АНУ. Сүүлийн үед БНХАУ метан хийг ихээр ашиглаж байна. Би 2006 оноос метан хийг төрийн бодлогод оруулахаар хөөцөлдсөн. Тухайн үед туршлагатай нүүрсний геологичдыг цуглуулж, Хархираагийн сав газар судалгаа явуулсан. Гэтэл тус газар метан байх боломжтой гэсэн таамаг гарсан. Тухайн үед бид туршлагагүй учир гадны мэдээлэлд тулгуурлан судалгаа хийдэг байлаа. Хамгийн анхны метан хийн хайгуулыг 2019 онд Австралийн “Golden hold” компанитай хамтран бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр Өмнөговь аймгийн “Номгон-9” талбайд эхлүүлсэн. Одоо энэ жилээс тус талбайд  нөөц тогтоох ажил эхэлж байна. Энэ маягаар таван компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний гурав нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байна.

-Дэлхийн улсууд метан хийг яаж ашигладаг юм бол. Манайд үйл ажиллагаа явуулдаг Golden hold компанийн тухай сонирхуулбал?

-Канад, Австрали, АНУ метан хийн ордынхоо дэргэд бага оврын станц барьж эрчим хүч үйлдвэрлэдэг. Их хэмжээний нөөцтэй газрууд нь шингэрүүлж бидний хэрэглэдэг ахуйн хий шиг ашигладаг. Гэхдээ хэрэглэж буй хий буюу газ бол байгалийн хий. Метан хий, байгалийн хий адил боловч гарал үүсэл нь өөр байдаг. Шингэрүүлсэн метан хийгээр бүх нефтийн бүтээгдэхүүнийг орлуулж, олон төрлийн химийн бүтээгдэхүүн хийж болно. Метан хийн судалгаа явуулах нь өндөр зардалтай. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах нь зүйтэй. “Golden hold” компани нь Австралийн “Элексир” компанийн охин компани. Энэ компанийн захирал Нийл Ян нүүрсний давхаргын метан хийг Монгол Улсад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Тодруулбал, энэ хүний туршлагаар Австралийн компаниуд Монголд метаны хайгуул хийж байна. Мөн Өмнөговь аймгийн “Номгон-9” талбайд “Golden hold” компани нүүрсний давхаргын метаны хайгуул хийж 1тн нүүрсэнд агуулагдах метаны хэмжээг судалж байна. Мөн АНУ-аас метан хийн шинжилгээний лаборатори авчирч манай мэргэжилтнүүдийг сурган судалгааны ажил амжилттай явж байна. Ингэхдээ Монголын геологичдыг авч ажиллуулж байгаа.

-Метан хийг ашигласнаар бидэнд ямар ашигтай вэ. Яагаад ногоон эрчим хүч гэж нэрлэсэн юм бол?

-1000 метр.куб метан хий маш сайн чанарын 1300 тонн нүүрстэй тэнцдэг. Бид Тавантолгойн нүүрсийг олборлохдоо метан хийг нь авахгүй байгаа. Ингэснээр метан хий нь агаарт хөөрч озоны давхаргад нөлөөлж байна. Харин үүний оронд 1000 метр метан хийг авч 1300 тонн нүүрсийг газрын хэвлийд нь үлдээх ёстой. Байгаль экологийг сүйрүүлэхгүйгээр өрөмдөж цооногоор нь метан хийг авдаг. Энэ нь экологи, эдийн засаг талаасаа чухал ач холбогдолтой. Мөн 1000 метр.куб метан хийгээр 3.3 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин агаар мандалд дэгдэж байгаа метаны илчлэг 8000 ккол/кг-аас дээш байдаг.

-Төрөөс хэр дэмжиж ажиллаж байна. Уялдаа холбоо хэр байна?

-Сүүлийн үед УУХҮЯ, ашигт малтмал газрын тосны газрын геологийн мэргэжилтнүүд энэ ажлыг эрчимтэй явуулахад анхаарч байна. Үнэхээр бид агаарын бохирдлоо багасгая гэж байгаа бол хийн түлшинд шилжих хэрэгтэй. Ингэхийн тулд метан хийг олборлох хууль, эрхзүйн орчноо тодорхой болгох ёстой. Бид өөрсдөө нөөцөө тогтоож, олборлож чадахгүй юм чинь гадны боловсон хүчин, компанийг ашиглан энэ ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Азаар Австралийн компаниуд манай инженерүүдийг сурган, ажиллуулж байна. Зарим хэвлэлээр 100 мянган жилийн нөөцтэй орд байна гэх зэргээр ташаа мэдээлэл гарсан. Одоогоор нөөц нь тогтоогдсон газар байхгүй. Өнгөрсөн онд Австралиас Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нүүрсний орд газруудын метан хийн судалгаа хийгдсэн. Үүнд манай нүүрсний судлаачид, гадаадын метан хийгээр мэргэшсэн судлаачид оролцож тойм үнэлгээ өгсөн. Үүнийг нөөц гэж болохгүй.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ манай улсад хэр ашигтай вэ. Гадны хэдэн компанитай байгуулсан бэ?

-Миний мэдэхээр гурван компанитай байгуулсан. Гэхдээ нүүрсний давхаргын метан хий дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь зөв эсэх нь эргэлзээтэй. Байгалийн хий, нүүрсний хийг олборлох өртөг нь өөр. Байгалийн хийг газрын гүн рүү өрөмдөж өөрийнх нь даралтаар гаргадаг. Нүүрсний метан хийг гаргахад нэмэлт зардлууд их гардаг. Метан хийг хадгалж байдаг зүйл нь ус. Усыг нь соруулж байж нүүрсэнд ан цав үүсгэнэ. Ингэж байж метан хий ялгарна. Мөн өрөмдлөг хийхэд нүүрс нь нягт бол метан хийн гарц бага болно. Ихээр гаргахын тулд нүүрсийг бутална. Энэ бүхэнд нэмэлт зардал гардаг. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээг нүүрсний давхаргын метан хийн дээр хиймээргүй байгаа юм. Манайх 34 хувиар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж дээрээс нь АМНАТ төлбөр авдаг. Бусад оронд бол АМНАТ л авдаг. Ингэж хөрөнгө оруулагчийг дэмждэг. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа идэвхжихэд гэрээгээ өөрчилж бүтээгдэхүүн хуваах гэрээ болгох хэрэгтэй. Энэ тал дээр төрийн бодлого дутмаг байна. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, нүүрс олборлож байгаа орд дээр метан хийн  олборлолт явуулахаар давхацвал алийг нь явуулах вэ гэдэг асуудал үүсдэг. Стратеги, эдийн засгийн үр ашигтайг сонгоно гэж байгаа ч асуудал үүсэхээр байгаа. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

-Метан хийн үр ашгийг бид хэзээ хүртэх вэ. Утаагаа бууруулахад ашиглах боломжтой юу?

-Өмнөговьд маш их хэмжээний метан хий бий. Гэхдээ Улаанбаатар луу зөөхөд асуудалтай. Нэгдүгээрт, метан хий олборлох нь өртөг өндөртэй. Хоёрдугаарт, хийг -161 градуст хөргөж шингэлээд 600 гаруй км зайд ган трубагаар явуулна. Нааш нь явуулахын тулд замд нь өргөх станцууд барина. Станцууд тэжээдэг цахилгааны шугам хэрэгтэй. Ингэж хий Улаанбаатарт ирнэ. Ирэхээр нь савлана. Савлаад буцаагаад хийн төлөвт шилжүүлнэ гээд тоочвол зардал их. Хамгийн түрүүнд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Утаагүй болох нэг арга нь нүүрсийг өөрийг нь хийжүүлж болно. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг хийжүүлснээр утаа багатай түлш гарч одоо хэрэглэж байгаа шахмал түлшнээс бага утаа гаргах боломжтой. Нүүрсийг утаа багатай болгохын тулд дулааны боловсруулалт хийдэг. Бид дулааны боловсруулалт хийж утаанаас салах боломжтой байсан ч үүнийг хэрэгжүүлээгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 69 (7054)

 

Г.Шижирбат ялна

Г.Шижирбат ялна

Уржигдар 18 цаг 08 мин
Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Уржигдар 15 цаг 52 мин
Ерөнхийлөгч М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гаргажээ

М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Уржигдар 15 цаг 12 мин
СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

Уржигдар 15 цаг 07 мин
Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Уржигдар 13 цаг 59 мин
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

Уржигдар 06 цаг 00 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

Уржигдар 06 цаг 00 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

Уржигдар 06 цаг 00 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

Уржигдар 06 цаг 00 мин