Дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд огцрох уу?

2023-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Финландад ням гарагт болсон сонгууль маш өрсөлдөөнтэй болж, улс төрийн гурван нам тун ойролцоо санал авчээ. Тухайлбал, одоогийн ерөнхий сайд Санна Мариний Социал демократ нам парламентын суудлаа гурваар ахиулж, 19.9 хувийн санал авч чадсан ч гуравдугаар байранд жагссан байна. Харин баруун төвийн үзэл баримтлалтай Үндэсний эвслийн Нам 20.8 хувийн саналаар парламентад хамгийн олон суудал авлаа. Үүний дараа 20.1 хувийн санал авсан үндсэрхэг үзэлтэй Финнчүүд нам дэд байранд жагссан байна.

Сонгуульд ялагдсаныхаа дараа Санна Марин “Сонгуульд ялсан Үндэсний эвслийн нам болон Финнчүүд намд баяр хүргэе. Ардчилсан сонгууль боллоо” гэж ярьжээ.

Харин Үндэсний эвслийн намын дарга Петтери Орпо  “Манай нам ялалт байгуулж чадлаа. Ингэснээр Үндэсний эвслийн намынхны удирдсан Финландын шинэ Засгийн газрыг байгуулах боломж бүрдлээ. Финландын иргэд өөрчлөлтийг хүсэж байна. Тиймээс бид одоо бусад намуудтай яриа хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөсөн” гэж  ялалтаа тэмдэглэх үеэрээ мэдэгдсэн байна.

Хэрвээ намууд тохиролцоонд хүрч чадвал 53 настай Орпо шинэ ерөнхий сайд болох юм.  Финландын 200 суудалтай парламентад 100-аас дээш хувийн суудал авсан улс төрийн хүчин дангаараа Засгийн газар байгуулдаг. Тиймээс Орпод үндсэрхэг үзэлт Финнчүүд намтай эвсэх, эсвэл Санна Мариний Социал Демократ намтай эвсэх гэсэн хоёр сонголт бий.

Одоо 37 настай Санна Марин 2019 онд дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болж байсан билээ. Үүнийхээ дараан эмэгтэй дарга нартай таван намын эвслийг байгуулж байв. Ийн Санна Марин нь улс орноо НАТО-д элсүүлэх алхмыг хийж, хөрш Орос улсын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнд шийдэмгий байр суурь баримталж байсан юм.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 67 (7052)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

15 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29