Д.Дорждэрэм: Цогц ертөнцийг хөгжмөөр илэрхийлэхийг зорьсон

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа  зураач, барималч Д.Дорждэрэмийг онцолж байна. Тэрбээр саяхан өөрийн долоо дахь удаагийн  үзэсгэлэнгээ толилуулсан юм.  

 

МИНИЙ ХЭЛ БОЛ УРАН БҮТЭЭЛ МИНЬ

-Би ДУДС-ийн Уран зургийн ангийг 2005 онд төгссөн. Тухайн үед намайг илэрхийлж байсан ганц зүйл нь цаас, харандаа байлаа. Уран бүтээл хэмээх  ойлголтыг анх 25 насандаа мэдэрснээр миний хэл уран бүтээл минь болсон. Би үгээр бус бүтээлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг. Уран бүтээлч бүрт өөрийн  сахилга бат, дүрэм  бий. Аливаа бүтээлийн сэдэл санаа асар жижигхэн энгийн зүйлээс ургаж гаргах нь түгээмэл. Мөн ер бусын тохиолдол ч байна.  Дүрслэх урлаг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд уншигддаг онцлогтой. Дүрслэл нь өөрийн хэм хэмжээ, хэмнэл, цаг хугацааг агуулдаг. Тиймээс үгээр тайлбарлах амаргүй. Магадгүй үг  мөхөс газар дүрслэл амилдаг байх.  “Орон зай дахь өгөгдөл” бол миний  бие даасан долоо дахь үзэсгэлэн. Мөн 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Нийт 18 бүтээл багтсан. Заалны багтаамждаа тааруулаад зарим бүтээлээ дэлгэж чадсангүй. Үзэсгэлэнг маань  үзэж байгаа хүмүүс амар амгаланг мэдэрлээ гэж хэлж байсан. Мөн би үзэсгэлэнгийнхээ хөгжмийг өөрөө бичсэн. Цогц ертөнцийг хөгжмөөр хүргэхийг зорьсон юм.

 

 “ДҮРСЛЭХ УРЛАГ СЭТГЭЛГЭЭ ТАЛ РУУ ХӨГЖИЖ БАЙНА”  

-Анх уран бүтээл хийж эхлэхдээ бахархах мэдрэмж авдаг байлаа. Харин одоо аливаад уужуу  ханддаг насан дээрээ иржээ. 10 жилийн өмнөх өөрийгөө одоо үетэй харьцуулахад их өөрчлөгдсөн. Туршлага болон аливааг сэтгэх цар хүрээ маань тэлсэн байх . Харин зан чанар, төлөвшил бол өөрчлөгдөөүй.  Би өөрийгөө сайн уран бүтээлч болсон гэж боддоггүй. Энэ насандаа ч амжихгүй  байх.  Сайн гэсэн ойлголт руу дөхөх л болов уу. Орчин үед  дүрслэх урлаг сэтгэлгээ тал руу хөгжиж байна. Шууд танихад хялбар бус дүрслэлүүд бий болсоор. Учир нь дүрслэл хувьсах төлөвтэй санагддаг. Олон талаар баяжиж, хөгжсөөр. Үзэсгэлэнгийн бүтээл бүр харилцан адилгүй хугацааг шаардсан. Зарим бүтээл 10 минутад "төрсөн" байхад  10 жилийн хугацаа зарцуулсан нь ч байна.  Би борооны дараах мөөг шиг олон бүтээл хийхийг зорьдоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам бүтээсэн бүхэн шүүгддэг. Мөн уран бүтээл туурвих цаг  өөр өөр байдаг. Байгалийн гэрлээс хамаарч хийгддэг бүтээл гэхэд  тухайн нөхцөлд нь тааруулж урлана. Уран бүтээлч хүн өөрийгөө бүтээлдээ  шингээдэг мэт санагддаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

16 цаг 1 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29