"Хүүхэд насанд хүргэж өгдөг" ээж

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Эмэгтэй хүн ээж болсноор илүү хүчирхэг, тэвчээртэй, уян зөөлөн болдог гэдэг. Өөрөөсөө ургуулсан бяцхан ертөнцийн төлөө энэ хорвоогийн бүхий л  саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн их хүч эх хүнд л бий. Тиймээс “Зууны мэдээ” сонин бяцхан үрээ харангаа гэрээрээ үйлдвэрлэл эрхэлж, дуртай зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлэхийн сацуу өрхийн орлогоо нэмэгдүүлж яваа хүчирхэг ээжүүдийг “Ээжүүд зүгээр суудаггүй”  буландаа онцолдог. Бид өмнөх дугаартаа давсан цэцэг хийдэг залуухан ээжийн тухай бичсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бага насны хүүхдээ харангаа полимер шавраар хүүхэлдэй урладаг Л.Уранцэцэгийн урланд зочилсон юм.

 

“YOUTUBE” түүний багш

 

Эргэн тойронд нь зурагтай цаас, шавар, будаг "хөглөрөх" түүний урлан. Үл мэдэг будагны үнэр үнэртэх нь уран бүтээлч хүний урлан ийм л байдаг даа гэсэн дотно мэдрэмжийг төрүүлнэ. Хаашаа л харна бяцхан хүүхэлдэйнүүд. Хэдийгээр урлангаа нээгээд удаагүй ч “Uka sun art” хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод амжжээ. "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол. Хүн бүхэн сууна даа..." гэсэн бид бүхний сайн мэддэг дуу бий. Жаахан байхдаа том болохыг хүсдэг ч эргээд боломж олдвол балчирхан насандаа очихсон гэж хүсдэггүй хүн гэж үгүй байх. Тэгвэл өнөөдрийн бидний онцолж буй ээж Л.Уранцэцэг нь тэр хүслийг биелүүлдэг “шидтэй” нэгэн. Тиймээс ч энэ нийтлэлийн баатраа “Хүүхэд насанд хүргэж өгдөг ээж” хэмээн онцолсон юм. Учир нь тэрбээр полимер шавраар хүүхэлдэй урладаг. Гэхдээ зүгээр ч нэг хүүхэлдэй хийхгүй. Таны зүс царайг хүүхэд төрхтэй болгох юм. Тиймээс гэнэн томоогүй хүүхэд төрхөө мөнхөлж үлдээх хүсэлтэй хүмүүс түүнд ханддаг байна. Л.Уранцэцэгийн хувьд анх 2018 оноос 3D баримлын шавраар хүүхэлдэй урлаж эхэлсэн байна. Харин 2020 оноос полимер гэх тусгай шавраар бүтээл хийж эхэлжээ. Яагаад баримал хийж эхлэх болсон тухай нь түүнээс асуухад “Би багаасаа зураг зурах дуртай байсан. Мөн хүүхдүүдтэйгээ хамт хүүхэлдэйн кино их үзнэ. Кинон дээр гарч буй баатруудыг хараад анх баримал хийх санаа олсон. Миний энэ урлалын их багш нь "youtube" шүү дээ. Өдөржингөө цахим орчноос мэдээлэл хайж, туршиж, бүтэлгүйтэж байсан. Гэхдээ шантарч байсан удаагүй. Хүн хүссэн, зорьсон зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж чаддаг юм билээ” гэсэн юм. Л.Уранцэцэгийн үндсэн мэргэжил нь багш. Хараахан мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байхдаа ээж болж, хүүхдээ харах хугацаандаа ийнхүү баримал урлаж эхэлжээ. Хобби нь байсан энэхүү ажил өдгөө амьдралынх нь салшгүй нэг хэсэг, орлогын эх үүсвэр нь болсон тухай ярьж байсан юм. Бага насны хоёр хүүхдээ харангаа нарийн ажиллагаа  шаардсан баримал хийнэ гэдэг амаргүй. Хүүхэлдэй урлах бичлэг үзэж үүр цайлган, хатуу шаврыг олон цаг нухсаар гар нь бадайрч мэдээ алдсан өдөр ч цөөнгүй. Тиймээс Л.Уранцэцэг ихэвчлэн шөнөөр тухтай сууж, бүтээлээ “төрүүлдэг” гэнэ.

 

Нэг хүүхэлдэйг долоо хоног урлана

Шавар нь дотроо олон төрөлтэй. Харин полимер шаврын гол онцлог нь хатуу учраас тодорхой температурт хатаах үед илүү бэхжиж, эдэлгээ удаан даадаг болдог. Харин 3D баримлын шавар нь хүүхэлдэйн нарийн загвар гаргахад арай тохиромжгүй байдаг гэж байв. Энэхүү шавраар бүтээл хийхийн тулд шатаадаг учир хий ялгарна. Тэр хий нь гэрийн нөхцөлд агаарт тархах аюултай учир “Uka sun art” урлангаа нээсэн юм байна. Тэрбээр урлангаа нээж, ганцаараа бүтээл хийхээс гадна энэ урлагийг сонирхсон, баримал хийх хүсэлтэй хүмүүст сургалт явуулдаг. Ингэж багшийн мэргэжлээ толгойгоороо биш гараараа зааж, өөрийнхөө бас нэгэн мөрөөдлийг биелүүлж яваа бүсгүй юм. Л.Уранцэцэг баримал хийж эхлэхээсээ өмнө “0-2 настай хүүхэдтэй ээжүүдийн групп”-т байдаг ээжүүдийн хүүхдийг хүүхэлдэйн дүрээр зурж өгдөг байжээ. Зуруулсан ээжүүд ч түүнд талархсанаа илэрхийлж, урмын үгээр тэтгэдэг байсан гэнэ. Түүний хүүхэлдэйнүүдийг харахад их содон. Өнгөний хувьд ихэвчлэн тод өнгө голлосон байх бөгөөд нүд нь их сэтгэл татам. Энэ тухайгаа Л.Уранцэцэг “Аниме хүүхэлдэйн дүр төрх надад таалагддаг учраас хүүхэлдэйнийхээ нүдийг аниме нүдээр хийдэг. Хүүхэлдэй урлах нь чимхлүүр нарийн ажиллагаа ихтэй, их хугацаа шаардана. Суртлаа өдөр шөнө ялгалгүй дахин дахин давтсан. Полимер шавар нь нямбай байхыг шаарддаг учраас ажиллагаа ихтэй” гэв. Анх нэг хүүхэлдэй хийхийн тулд сарын хугацаа зарцуулах энүүхэнд байсан гэнэ. Харин туршлагажихын хирээр одоо яаралтай захиалгыг гурав, яаралгүй тааваараа хийвэл долоо хоногт шинэ найзаа урлаж дуусдаг гэсэн юм.

 

Анхны захиалга нь “The Hu” хамтлагийн баримал

Л.Уранцэцэг анх хүүхэлдэйн дүртэй баримал хийхээр зориглохдоо аавыгаа урлажээ. Охиныхоо бүтээлийг хараад аав нь хэрхэн баярлаж байсан нь одоо ч нүдэнд нь харагддаг гэсэн. Харин түүний анхны авсан полимер шаврын захиалга нь “The Hu” хамтлагийн баримал байжээ. Анх захиалга авахдаа 10 хоногт гаргаж өгнө гэсэн боловч хугацаандаа амжаагүй учир дахин 10 хоног сунгаж байж, бүтээлээ хийж дуусгасан байна. Энэ тухайгаа “Тэр үед анх полимер шавраар хүүхэлдэй хийх гээд төмөр багаж, шавруудаа бэлдээд удаагүй байсан юм. Гэтэл тус хамтлагийн залуусын эхнэрүүд нь надад хандсан. Уг нь 3D шавраар хийгээд өгөөч гэсэн юм. Харин би дэлхийд танигдсан монгол хамтлагийн гишүүдийг урлана гэж бодохоос сэтгэл хөөрөөд чанартай бүтээл гаргачих юмсан гэж их бодсон. Тэгээд л өмнө нь нэг ч удаа оролдож үзээгүй полимер шавраар хийхээр болсон. Гэтэл би чинь полимер шавраар юу ч хийж үзээгүй, зуухныхаа температурыг ч тохируулж чаддаггүй байлаа. Гэхдээ анхны захиалга минь надад их туршлага болсон доо” хэмээн дурссан юм. Тэр үед хүлээн авалтын үеэр хүүхэлдэйгээ гардуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч тухайн өдөр нь гурван хүүхэлдэй л бэлэн болсон байж. Л.Уранцэцэг тухайн захиалгыг амжилттай дуусгахдаа гараа түлэх, өнгөө буруу уусгах зэргээр бүтэлгүйтэж байсан ч эргээд харахад ихээхэн туршлага хуримтлуулсан гэнэ. Ийм их адал явдал, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэн байж анхны захиалгаа хийж дуусгасан нь түүнд улам ихийг хийж бүтээх сэтгэлийн галыг нь асаасан байна. 

 

 “Эмэгтэй хүн сэтгэлийн асар их хүчтэй”

Хөдөлмөрч ээж Л.Уранцэцэг хоёр хүүхэдтэй. Хань нь хол газар ажилладаг учир хүүхдүүдээ өсгөж, бүтээлээ урлах гээд ар гэрийн бүхий л амьдралаа нуруундаа үүрч яваа хөдөлмөрч, хүчтэй ээжийн төлөөлөл юм. Нялх биетэй байхаасаа л энэ урлалтай холбогдсон учир шөнө нойргүй хонохоор ядарна. Тэгсэн ч өдөр нь хүүхдээ тэвэрч ээжийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ ядарлаа гээд тэрбээр шантарч, хойш сууж байгаагүй гэнэ. Учир нь энэ урлагт дурлаж, хамаг л сэтгэл зүрхээ зориулдаг учир шинэ бүтээл бүхнээ хайраар урлаж бүтээдэг гэсэн.  Түүний бүтээлүүд гар урлалын салбарт ч өөрийн байр суурийг олж, бусдаас ялгарах ондоошлыг бий болгож чаджээ. Л.Уранцэцэг ээжийн дараагийн зорилго нь хөрөг тал руу илүү өөрийгөө хөгжүүлэх гэсэн. Тэрбээр гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд “Эмэгтэй хүн сэтгэлийн асар их хүчтэй. Тэр их өвдөлтийг давж, бяцхан ертөнцийг төрүүлнэ. Түүнийгээ насан туршдаа хувирашгүй хайраар хайрладаг. Эх хүнээс ийм их сэтгэлийн хүч гарч байгаа учир өчүүхэн бэрхшээл бидэнд юу ч биш шүү дээ. Тиймээс хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүд минь боломж олдвол өөрийгөө хөгжүүлж, дуртай зүйлээ хийж, түүнээсээ аз жаргалыг мэдрээрэй” гэж захисан юм.

Uka Sun Art facebook

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Өчигдөр 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин