Чингэлтэй дүүргийн төлөөлөгчдийн 28.5 хувь нь эмэгтэй

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон.

Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.

Бид өнгөрсөн хугацаанд “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, эмэгтэй төлөө­лөгч нарын байр суурийг хүргэсэн.  

Тэгвэл энэ удаа Чингэлтэй дүүргийг онцоллоо. Чингэлтэй дүүрэг  нь 35 төлөөлөгчтэй.  Үүнээс  10 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 28.5 хувийг  эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг.

“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

 

БРИКС-ийн түншлэл: Эдийн засгийн шинэ боломжууд

Монгол Улс, БРИКС-ийн түншлэл: эдийн засгийн

21 цаг 58 мин
Б.Жавхлан: Тэтгэврийн зургаан хувийн нэмэгдлийг өөрчлөх боломжгүй, хайчин дунд байна

Сангийн сайд Б.Жавхлан төсөвтэй холбоотой цаг үеийн зарим асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

22 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ намрын эхний хуралдаан өч

22 цаг 53 мин
Манай улсад уул уурхай, барилга зэрэг салбарт эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс бага байна

Манай улсад зохион байгуулагдаж буй Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн за

22 цаг 53 мин
О.Саранчулуун: Намын даргын сонгууль ил тод явагдаж, мэтгэлцээн хийгээсэй

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 53 мин
Азийн эмэгтэй парламентчид чуулж байна

Азийн Эмэгтэй парламентчдын чуулга, уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ

Уржигдар 06 цаг 00 мин
Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэлтэй

УИХ-ын намрын чуулганы эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах уч

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан:  Хүн төвт стратегийг хэрэгжүүлнэ

УИХ-ын 2025 оны намрын чуулган нээлтээ хийлээ. Улс төр бужигнасан, цаг үеийн асуудлууд ар а

Уржигдар 06 цаг 00 мин
Т.Сырымбек: Казахстанд нам байгуулах тийм ч амархан биш

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн  зочноороо Казахстан улсын Республика намын дарга Т.Сырымбекийг урьж ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг бусдад худалдаж гэрээгээ зөрчжээ

Уг нь, ЦЕГ-аас байнга шахам “...Орон сууц худалдаж авахдаа бичиг баримт, өмчлөгчийн мэдээллийг нягталж шалгаж бай” гэж анха

Уржигдар 06 цаг 00 мин