Тойм: Э.Сүрэн, талийгаач Г.Алтан нарыг цагаатгаж, Ш.Батхүүд есөн жилийн хорих ял оноожээ

2023-03-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх "Жаст Групп"-ийн захирал Ш.Батхүү болон Э.Сүрэн, талийгаач Г.Алтан нарт холбогдох хэргийг 2023 оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд хянан хэлэлцсэн байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ тойм мэдээлэл хүргэв.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь "Жаст Групп" ХХК-аас Английн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр ХХК-г Батлан даалтын эрх шилжүүлэх гэрээ хийхэд Эрдэнэт үйлдвэр ХХК нь хариуцлага хүлээхгүй, батлан даалт гаргахыг зөвшөөрөхгүй талаар санал гаргаж байсан нь бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монголбанкнаас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхдаа хадгаламж эзэмшигч Э.Сүрэнгээс мөнгө зээлэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан хууль бус төлөөлөн удирдан зөвлөлийн тэмдэглэл, тогтоол гарган, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлуудаар төлбөрийн баталгаа, банкны батлан даалтын гэрээ хийлгэсэн нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн архивын баримтад үзлэг хийсэн баримтаар тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг Г.Алтан, Э.Сүрэн нар нь "Хадгаламж банк" ХХК-ийг Монголбанкнаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргах эрхгүй гэдгийг болон Банкны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмыг зөрчсөн үйлдлээ нууж албан бичгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг үйлдлийг мэдэхгүй боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.  

Иймд Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хэргийн тухайд, Нийслэлийн Прокурорын газраас Жаст групп ХХК-ийн захирал шүүгдэгч Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ны ерөнхий захирал Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн захирал Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нартай үгсэн тохиролцон бүлэглэн Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг үйлдэн Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, эрх олгосон баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан бусдын хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амараа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн банкны хууль тогтоомж зөрчин хуурамч бичиг баримт үйлдсэн,  Э.Сүрэнгээс 4 удаагийн гэрээгээр 23,6 сая ам доллар буюу 34,1 тэрбум төгрөг авсан зээлж авсан атлаа Г.Алтантай 39,6 тэрбум төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж Хадгаламж банк ХХК-аас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар тооцоо нийлсэн актаар Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөн дүнг 56.5 тэрбум төгрөгөөр тооцож Олон овоот гоулд ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан атлаа шүүхээр Төрийн банк ХХК-аар төлүүлэхээр шийдвэр гаргуулсан, "Төрийн банк" ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, Шунхлай групп ХХК-д 1,500,000 ам долларын хохирол учруулсан зэрэг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, аливаа этгээдэд шилжүүлж мөнгө угаасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуулийн этгээдийн удирдах удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хуурч, хуурамч бичиг баримт ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүд холбогдох хэргээс “Төрийн банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Г.Амарбатад холбогдох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,

Ш.Батхүүд холбогдох  хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг хуурч, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг албан тушаалын байдлаа ашиглах, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж өөрчлөн, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,Ш.Батхүүг Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,  Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Алтанд холбогдох хэргүүдийг түүнийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Л.Батхүүг 10 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ч.Ганзоригийг 14,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мөнхжаргалыг 14,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Сүрэнг 35,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

 

Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

10 цаг 15 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

10 цаг 15 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

10 цаг 15 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

10 цаг 15 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17