Д.Даваасамбуу: Гуравдагч хөршийн бодлого бол шинжлэх ухаан, технологийн ололтуудыг нэвтрүүлэх гол зам

2023-02-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Д.Даваасамбууг энэ удаагийн “Элчин сайд ярьж байна” буландаа урилаа.

-Таныг 2001-2007 онд Их Британид улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байхад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байлаа. Энэ жил түүхт 60 жилийн ой болж байна. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш удаагүй Англи улс манайхтай дипломат харилцаа тогтоосон юм байна гэж ойлгож байгаа...?
-Англи бол Монголд ЭСЯ-аа хамгийн эхэнд нээсэн орнуудын нэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улсын тусгаар тогтнолыг улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд ялсан гурван гүрний том удирдагчдын нөлөө байдаг байх гэж боддог. Нэг мэдэхэд 60 жилийн ой болсон байна. Би саяхан хэд хэдэн арга хэмжээнд уригдаж оролцохдоо цаг хугацаа хурдан өнгөрөх юм даа гэж бодож байлаа. Намайг анх очоод удаагүй байхад 40 жилийн ой болж, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсныг санаж байна.

 

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байсныг мэдэх юм. Мөн мэргэшсэн дипломатч гэж байсан. Хос мэргэжилтэй юм уу?
-Би Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн.Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Гадаад хэргийн яам, Сангийн яаманд энэ чиглэлээр насаараа ажилласан. Сургууль төгсч ирээд Сангийн яаманд Валютын газар гэж байхад гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, валют, санхүү, зээл зэрэг асуудлуудаар голчлон ажиллаж байлаа.
1990 оны дундуур зах зээлийн харилцаанд шилжихтэй холбоотойгоор Олон улсын Валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудад Монгол Улсыг гишүүнчлэх ажлын хэсгийг ахалж ажиллаж, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй энэ байгуулагуудад гишүүнчлэх хэлэлцээр хийж, үр дүнд хүргэж байсан.
БНХАУ-д 1995-1999 онд Худалдаа эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь 2001-2008 оны дөрөвдүгээр сар хүртэл Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар ажиллаж улс эх орноо төлөөлж ажилласан.


-Тухайн үед хоёр орны харилцаа ямар түвшинд байв. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэр өргөжин тэлсэн гэж боддог вэ?
-Их Британитай Монгол Улсын харилцаа маш өргөжсөн, сайн харилцаатай. Англи Монгол хоёр улс нэлээд уламжлалт харилцаатай явж ирсэн. Ялангуяа хоёр орны соёлын харилцаа асар өндөр байсан. Монголоос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гээд олон хүн Англид суралцсан. 
Би худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарал хандуулж байлаа. Төрөөс бидэнд Монгол руу хөрөнгө оруулалт татахыг байнга сануулж, захидаг байсан. Тиймээс ч голдуу энэ чиглэлээр голлон ажиллаж, худалдаа хийх нөхцөл боломжийг сайжруулахаар зорьсон. Мөн намайг ажиллаж байхад Монголоос Англид суралцах хүний тоо асар идэвхижсэн. Миний хүчин чармайлт гэхээс илүү Английн Засгийн газар монголчуудыг сургая, ажиллуулъя гэсэн чиг гарсан байсан л даа.
Хоёр орны харилцаа ярьсных нэг зүйлийг онцгойлж хэлмээр санагддаг юм. 2007 онд тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Англи улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр Английн Ерөнхий сайд Тони Блэйртэй уулзсаны дараа хоёр орны хамтарсан мэдээлэл хийсэн юм. Мөн айлчлалд зориулж Английн Засгийн газраас дангаараа хэвлэлийн мэдээлэл гаргасан. Энэ мэдээлэлдээ ИБУИНВУ нь Монгол Улсыг “Стратегийн түнш гэж хардаг” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ бол миний ажилласан үеийн ажлын үр дүн гэж дотроо дүгнэж баяртай явдаг юм. Айлын талаас ийм үнэлгээнд хүрч дээ гэж өөрийгөө жаахан тоодог гэх үү дээ.
Монгол Улсын гадаад харилцааны нэг зарчим бол дэлхийд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах хүчнүүдийг олох ёстой. Түүний нэг нь ИБУИНВУ мөн гэж үздэг. Учир нь Англи бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, НАТО-ын, гишүүн. АНУ гэхэд дэлхийн том гүрнүүдээс хамгийн ойр дотно харилцаатай улс нь Англи шүү дээ. 


Ер нь аливаа улс орны эрх ашгийг Монголд бий болгох замаар өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулна гэдэг бол дипломат үйл ажиллагааны үндсэн зорилго. Тиймээс Английн Ерөнхий сайд Тони Блэйрийн хэлсэн стратегийн түнш гэдэг үгэн дээр нь би их талархаж байдаг юм. “Рио Тинто”-гийн Төв оффис буюу шийдвэр гаргадаг байгууллага нь Английн Лондонд байдаг. Намайг байх үед анхныхаа хувьцааг гаргаж байсан. Монголд Оюутолгойд хөрөнгө оруулах “Рио Тинто”-гийн анхны эхлэл тэр үед тавигдаж байсан юм.


Хоёрдугаарт, Монгол Улс тухайн үед Англи бол Европын холбооны гишүүн байсан. Тийм учраас худалдааны бодлого нь адилхан. Тухайн үед төрөөс өгсөн чиглэлийн дагуу бид Петер Мэндэлсон гэж Европын холбооны худалдаа хариуцсан захиралд Монголын барааг гаалийн татвараас чөлөөлж өгөхийг хүссэн захидал ахидал илгээж байсан. Захидлыг хүлээж авсны дараа “Танай асуудлыг нааштай шийдэхийн төлөө ажиллана” гэсэн хариу авсан. Үнэхээр ч ингэж манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, Монголын 7000 гаруй барааг гаалийн татваргүй нэвтрүүлдэг болсон.


-Одоо энэ нөхцөл нь хэвээрээ юу?
-Европын холбооны хувьд хэвээрээ. Англи Европын холбоонос гарсан ч үүнийгээ үргэлжлүүлнэ гэж амласан юм билээ.


-Монголын хувьд Англиас суралцах сайн туршлага гэвэл юуг нэрлэх вэ?
-Мал аж ахуй, тэр дундаа мах боловсруулалтын чиглэлд суралцах зүйл бий. Англид үйлдвэрийн аргаар мах бэлдэх албан журмын хуультай. Малтай хүн малаа үйлдвэрийн лабораторид шинжлүүлж нядлуулж хэрэглэнэ. Английн мал төхөөргийн үйлдвэрийг малчид, мал байгаа газар дөхүүлэн байгуулж түүнийг дагуулан хиам махны, арьс ширний анхан шатны боловсруулалт бэлтгэл, мал бордох, тэжээлийн ногоон ургамал тарих, мал эмнэлэг гээд олон ажлыг хөдөөд хийж болно байх. Дайвар бүтээгдэхүүн гэдэс дотор ангилах, хөргүүртэй тээвэр сайн хөгжсөн. Хоёр жилийн дараа Өмнийн говьд төмөр зам ашиглалтад орсноор мах тээвэр эхлэх боломж гарна. Нүүдлийг хөдөө рүү чиглүүлэх нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам боломжтой.


-Гуравдагч хөршийн бодлогын талаар их ярьдаг. Хоёр хөрштэйгөө ижил харилцаатай байхын зэрэгцээ бусад орнуудтай эрх тэгш харилцах гэж ойлгоод байдаг. Дипломатч хүний хувьд гуравдагч хөршийн бодлогыг хэрхэн үздэг вэ?
-Гуравдагч хөршийн бодлого гэдэг бол нэгдүгээрт, өөрийнхөө гадаад болон улс төр, худалдааны бодлогуудаа дэлхийд дэмжүүлэх, гуравдагч хөрш орнуудаасаа дэмжлэг авах бодлого юм. Хоёрдугаарт хөрш орнуудтай харилцах харилцаанд аль болох нааштай нөлөө үзүүлэх учиртай. Энэ нь тодорхой хэмжээнд өрсөлдөөн бий болгож байгаа. Гуравдугаарт, дэлхийд шинжлэх ухаан технологиор тэргүүлж байгаа улс орнууд бол АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд мөн Япон, Герман гэх мэт улс орнууд шинжлэх ухаан технологиор тэргүүлж байна. Энэ том ололтоос бид суралцах хэрэгтэй. Гуравдагч хөршийн бодлого гэдэг улс төрийн гэхээс илүү дэлхийн шинжлэх ухаан технологийн ололтуудыг Монголд нэвтрүүлэх нэг том зам юм. Мөн Монголын хэдэн мянган хүн Солонгос, Япон, АНУ, Англид ажиллаж амьдарч байна. Тэр хүмүүс сайн сурч, их юм мэдэж байвал энэ нь Монголд ч хөрөнгө оруулалт болох учиртай. 


-Таны Хатан хаан II Элизабеттад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байх үеийн монгол дээлтэй сайхан зургийг харсан. Их Британийн хатан хаанд эх орноо төлөөлөн ажиллахаар жуух бичиг өргөн барьж байсан тэр үеэ дурсахгүй юу?
-Англи бол нэлээд консерватив орон шүү дээ. Яг 2000 оны эхэн үеэс эхлээд улс орнуудын Элчин сайд нар үндэсний хувцсаа өмсөөд жуух бичгээ өргөн барьдаг, арай либерал болсон байсан л даа. Тиймээс би монгол дээлээ өмсөөд жуух бичгээ өргөн барьж байлаа.


-Хатан хаантай та хэр олон удаа уулзаж байсан бэ. Манай орны талаар хэр мэдээлэлтэй, ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Мэдээж би тэр агуу түүхэн хүний талаар шууд дүгнэж ярих нь зохистой биш. Хатан хаан II Элизабетт бол 60-70 жилийн турш Английн үе үеийн Ерөнхий сайд нартай, бүх улс орны удирдлагуудтай ажилласан. Дэлхийн I, II дайны үеийг туулсан асар өндөр туршлагатай хүн. Хатан хаан бол өдөр тутмын төрийн ажилд оролцдоггүй, улс орны эв нэгдлийн бэлгэдэл юм. Гэхдээ мэдээж цаанаа улс орнуудын талаар сонирхоно, мэдээлэл авахыг мэдээж хүсдэг байсан.
Хатан хааны төрсөн өдөр, төрийн хүндэтгэлийн хүлээн авалтууд дээр олон удаа уулздаг байсан. “Манай хүүхдүүд танай орныг их гоё гэдэг юм билээ” гэж ярина. Хатан хааны нэг охин, нэг хүү манай улсад айлчилж байсан юм. Мөн Хоёр орны харилцааг яаж хөгжүүлж байна гэх мэтээр байнга асууж, мэдээлэл авдаг байсан. Зүгээр нэг бэлгэдэл биш дэлхийд асар их нөлөөтэй, ямар аргаар нөлөөлөх вэ гэдгээ мэддэг тийм туршлагатай мундаг түүхэн хүн байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 36 (7021)

сайхан ярилцлага байна, энэ хүн жинхэнэ төрийн хар хүн юмшүү дээ танд эрүүл энхийг хүсье
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 51 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 1 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 13 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 22 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 22 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 22 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин