Цэргийг ангиас зөвшөөрөлгүй гаргаж, барилга дээр ажиллуулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Прокурорын байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд мөрдөн байцаалтын 2041 хэрэгт хяналт тавин ажиллажээ. Нийт 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:

-Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гарган, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй 38 иргэнд тэтгэвэр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Мөн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Цэргийн албанаас оргон зайлах 1, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

3 цаг 12 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

10 цаг 14 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

15 цаг 49 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

15 цаг 49 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 49 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

15 цаг 49 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

Өчигдөр 13 цаг 57 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Өчигдөр 13 цаг 50 мин