Яруу найргаар аргадаж бичсэн “Монгол наадам”

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Дээлтэй бүхэн нь барилддаг
Дэлтэй бүхэн нь уралддаг
Дэрвэгэр нумаа эвшээлгэдэг
Дэлхийд ганцхан монгол наадам... гэсэн дөрвөн мөрт шүлгийг эхний хуудаст нь тэрлэсэн “Монгол наадам” ном танхим дахь хүн бүрийн өмнө дэлгээстэй байв. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, орчуулагч, судлаач Г.Аким, Чингис хаан одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн шог зургийн мастер Ц.Байды гэсэн Монголын хэл бичиг, судалгааны   түүчээ болсон эрдэмтэд цугларсан байлаа. Учир нь Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Д.Цэрэнсодном гуай монгол наадмын тухай найраглал бүхий шинэ номоо өлгийдөн авч, нээлтээ хийсэн юм. 
Өнгөрсөн жилийн наадмаар гурвын давааны аварга, арслангуудын цол дуудахыг сонсоод сэтгэл хөдөлж,  номын  нэрний  дөрвөн мөрт шүлэг сэтгэлд бууж ирсэн хэмээн ном хэрхэн бүтсэн талаар дурсамжаа хуваалцлаа. Тэрбээр “Монголчууд яруу найргийн зохиолыг нэг нэг бадгаар холбож дүрсэлж өгдөг түүхэн уламжлалтай. Энэ дагуу өнгөрсөн жилийн наадмаас хойш ном бичих ажилдаа шамдан орсон. Заримдаа санаа давхцаж орж ирээд, бичиж амжихгүй  байсан үе бий. Ингээд гурван сарын дотор гурван бүлэг, 15 зүйл, 3000 гаруй найраглалтай номоо бүтээлээ.  Ер нь цаанаасаа надад энэ номыг бичих заяа буян тохиожээ хэмээн бэлэгшээж явна” гэсэн юм.


Д.Цэрэнсодном гуай номоо бичихдээ түүхэн баримт, эх сурвалжуудыг онцолжээ. Жишээлбэл, Францын Дорно дахины судлалын эрдэмтэн Пети де Круагийн “Аугаа их Чингис хааны түүх”, дэлхийн болон монгол эрдэмтдийн номын хуудсыг эргүүлж, судалсан бөгөөд яруу найргаар шүлэглэн буулгажээ. Тэрбээр ном бичих болсон бас нэгэн учраа “Хуучин социализмын үед Чингис хаан, шашин хоёр хаалттай байлаа. Монголын бахархал болсон үндэсний соёлыг өргөж тэтгэх талаар маруухан байсан. Тиймээс энэ орон зайг нөхөхийн тулд номоо бичлээ. Хоёрдугаарт, ном уншдаг хүн цөөхөн болсон энэ цагт бага ч гэсэн яруу найргаа аргадах санаатай шүлэглэж бичсэн учиртай” гэлээ. 

 


“Эртний  хийгээд орчин үеийн баримтыг харьцуулжээ”

“Монгол наадам” номыг бичихэд газар зүйн байршлын талаар асууж, лавласан хүн бол газарзүйч, профессор, О.Сүхбаатар гэдгийг номын зохиолч онцолж байлаа.  Энэ үеэр О.Сүхбаатар “Монгол наадам” номыг бүрэн уншиж амжаагүй ч өнгөц гүйлгэж харлаа. Д.Цэрэнсодном аливаа зүйлд их хичээнгүй, нямбай ханддаг хүн. “Монгол наадам” номонд 1225  оны Чингисийн чулууны бичгийн баримтаас эхлээд орчин үеийн баримтыг харьцуулж, дэс дараатай уран сайхнаар дурджээ. Монголын эрийн гурван наадмын түүхийн талаар мэдлэг түгээх, хүүхэд, залуучуудын оюуныг хөгжүүлэхэд нэмэр болохуйц ном болсон байна” гэлээ. 

 

“Судлаач хүн найраглал бичихээр гайхаж мэднэ”  

Монгол наадам гэсэн туульсын бүтээл гэж болохоор сайхан ном туурвисныг СУИС-ийн захирал, “Эх хэл, бичиг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Э.Сонинтогос хэлж байлаа. Тэрбээр “Монгол наадам” номонд багтсан яруу сайхан найраглалыг жил бүрийн баяр наадмаар хэлж хүмүүсийн сэтгэлд хоногшуулбал болохуйц сайхан бүтээл болжээ” гэсэн юм.

Харин Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, орчуулагч, судлаач Г.Аким “Судлаач хүн найраглал бичихээр зарим нь гайхаж мэднэ.  Монголын шүлэг яруу найраг үеэр айзмаа тохируулдгийг анх хэлж, энэ тогтолцоог нээсэн хүн бол академич Д.Цэрэнсодном. Монгол зан заншил, ёс зүйгээ сайн мэддэг учраас мэдлэгээ монгол шүлгийн тогтолцоонд оруулж найраглал бичсэн байна” гэв. 


Д.Цэрэнсодном академич бол Монголын өв соёл, уран зохиол, “Монголын нууц товчоо”-ноос эхлээд түүхийн эртний судар бичгийг уудалж эрдэм шинжилгээний ажлаа хийдэг эрдэмтдийн нэг гэдгийг Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Мэнд-Ооёо хэлж байлаа.

Тэрбээр “Монгол наадмын тухай яруу сайхан найраглал бичихдээ зүгээр нэг шүлэглэсэнгүй. Монголын эрийн гурван наадмын морь, бөх, сурын тухай түүхэн агуулга, товчооныг шингээж өгсөн байна. Хэллэгийн хувьд Монголын эртний туульс аман зохиолын, бичгийн хэлээр үг, хэм хэмнэл, утга агуулга найраглалыг тэгш  сайхан багтаасан байна” гэж байлаа.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

22 цаг 14 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12