ХӨСҮТ:Бүх насныхан COVID-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах эрсдэлтэй

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ханиад томуугийн тархалттай холбоотой дараах зөвлөмж мэдээллийг өгч байна.

Энэ оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар ХӨСҮТ 200 нэмэлт ор дэлгээд байна. Сүүлийн 21 хоногийн байдлаар томуугийн дэгдэлт өссөн хандлагатай байгаа. Насны бүлгээр нь авч үзвэл амбулаториор үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 60 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тиймээс хүн бүр амны хаалт тогтмол зүүхийг зөвлөлөө.

Улсын хэмжээнд одоогоор томуугийн H3N2, А хүрээний H1N1, болон B хүрээний гурван вирус идэвхтэй байна. Үүнээс гадна томуу төст өвчний 4-5 вирус орчилд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томуугийн хүрээний вирусын идэвхжил нэмэгдэх хандлагатай болж байгаа учир хүн бүр урьдчилан сэргийлэх нь зүйтэй.Нэг вирусээр халдварласан хүн дахин өөр вирусээр халдварлаж ханиад, томуугаар өвдөх магадлалтай.

Ханиад, томуугаар өвдсөн хүүхэд болон том хүний дархлааны систем муудчихсан байдаг тул дараачийн вирусээр халдварлах магадлал өндөр болдог. Тиймээс давтамжтай ханиад хүрэх тохиолдол бага насныханд буурахгүй байна.Бүх насныхан COVID-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах  эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

12 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

16 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

3 цаг 58 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

11 цаг 0 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

16 цаг 35 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

16 цаг 35 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 цаг 35 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

16 цаг 35 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин