Дэлхийн хамгийн үнэтэй брэндээр “Amazon” шалгарлаа

2023-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Цахим жижиглэнгийн худалдааны томоохон компаниудын нэг болох “Amazon” “Brand Finance Global 500” жагсаалтад дэлхийн хамгийн үнэтэй брэндээр шалгарлаа.  Өнгөрсөн жилийн чансаатай харьцуулахад тус компанийн үнэлгээ 51 тэрбум ам.доллароор буурсан боловч жагсаалтын өмнөх тэргүүлэгч “Apple”-ийн үнэлгээ бүр ч илүү унасан байна.  “Брэндийнх нь үнэлгээ 350.3 ам.доллароос 299.3 тэрбум ам.доллар болж, 15 хувиар унасан хэдий ч “Amazon” компани дэлхийн хамгийн үнэтэй брэнд цолоо эргүүлэн авлаа” гэж брендийн зөвлөх “Brand Finance” агентлагийн хэвлэлийн мэдээнд дурджээ. 

“Apple” компани жагсаалтын хоёрдугаар байр луу ухарсан байна. Тус компанийн үнэлгээ өнгөрсөн оныхоос 16 хувиар буюу 355.1 тэрбум ам.доллароос 297.5 тэрбум ам.доллар болж унажээ.  Жагсаалтын эхний тавд багтсан компаниудын чансаа өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Технологийн аварга “Google” компани (281.4 тэрбум ам.доллар), гуравдугаарт, “Microsoft” компани (191.6 тэрбум ам.доллар) дөрөвдүгээрт , “Walmart” компани (113.8 ам.доллар) тавдугаарт бичигдсэн хэвээр байна.  “Twitter”, “Snapchat” жагсаалтаас хасагдсаны дараа уг жагсаалтад технологийн компаниудын тоо 48-50 болсныг онцолсон байна. Харин хамгийн хурдацтай хөгжиж буй брэндүүдээр “Tesla” (жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн, 66.2 тэрбум ам.доллар) болон BYD компанийг (199 дүгээрт орсон) нэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

12 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

16 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

3 цаг 58 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

11 цаг 0 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

16 цаг 35 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

16 цаг 35 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 цаг 35 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

16 цаг 35 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин