Э.Шижир: Төмөртэй ордын төмөр замын төсөл амжилттай хэрэгжсэн, би Д.Эрдэнэбилэгтэй ямар ч хамааралгүй

2023-01-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 "Кью эс си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нар гэрчээр оролцож байна.   Тус компанийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт зээл нь 71.3 сая ам.доллар.  Энэ зээлийн тал нь буюу 36.5 сая ам.доллар нь Улаанбаатар хотын банкны Монголбанк дахь долларын харилцах дансыг зузаатгасан гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна.  

Энэ талаар Э.Шижир "Кью эс си ХХК уул уурхайн металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлж эхлэхээр 2010 оноос эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн. Концессын гэрээгээр энэхүү төсөл үргэлжилж хэрэгжсэн. Концессын гэрээнд нь тусгагдсан нэг төсөл нь  Төмөртэй орд-Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөл байгаа. Уг төслийг 2014 оны наймдугаар сараас төслийн санхүүжилтэд зориулж Хөгжлийн банканд зээлийн хүсэлт тавьсан. Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай зээлийн гуравны хоёрыг Хөгжлийн банкнаас, үлдсэн гуравны нэгийг арилжааны банкнаас санхүүжүүлэх байдлаар танилцуулж, арванхоёрдугаар сарын 3-нд зээл шийдэгдэж орж ирж байсан. Төсөл амжилттай хэрэгжиж, 2015 оны арванхоёрдугаар сард төмөр замын бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээлгэж өгөх ажил дууссан. Нийт нэг их наяд орчим төгрөгийн зээлийг "Кью эс си" ХХК энэ төсөлтэй холбоотойгоор авч ашигласан. Үүний 10 орчим хувийг Хөгжлийн банкнаас авч хэрэглэсэн. Сая зээлийг зориулалтын бусаар ашигласан юм шигээр тайлбарлачихлаа. Хөгжлийн банкнаас хийгддэг зээл өөрөө яг төслийн санхүүжилт хэлбэрээр шат дараалсан байдлаар олгогддоггүй ба нэг дор хийгддэг юм байна лээ. Тухайн үед нэг дор хийгдсэн мөнгөн урсгалыг бид зөв удирдахын тулд өмнө байсан зээлүүдийг хааж, зээлийн бүтцийг нь өөрчлөх хэлбэрээр зээлийн нийт мөнгөн урсгалын орон зайг бий болгосон. Улмаар төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авч хэрэглэсэн зээл зориулалтын дагуу хэрэглэгдэж, төсөл хэрэгжиж дууссан.

Б.Энхбаяр: -Та Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг захиралтай хамаарал бүхий этгээд мөн үү?

Э.Шижир: -Биш. Хамааралгүй.

Б.Энхбаяр:- "Стийл индастриал" компанийн 100 хувийн эзэмшигч нь Э.Шижир байна. Өөрөө хэлбэл та Стийл индастриал компаниар дамжуулж, Кью Эс Си компанийг эзэмшиж байна гэж ойлгож болох уу?

Э.Шижир: Болно.

Эх сурвалж:www.polit.mn 

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

1 цаг 8 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

1 цаг 12 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

4 цаг 54 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

11 цаг 56 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

17 цаг 31 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

17 цаг 31 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 31 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

17 цаг 31 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин