Нийтийн тээврийн богино эргэлт хүлээгдэл, зорчих хугацааг 40 хувиар “хурдлуулна”

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Шинэ оны эхэнд нийтийн тээвэр 100 гаруй автобусаар хүч сэлбэлээ. Эдгээрээс эхний 30 автобусыг бүрэн тоноглож өчигдрөөс үйлчилгээнд гаргалаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албаныхантай уулзсан байна. Энэ үеэр шинэ автобуснуудыг оновчтой чиглэлүүдэд хуваарилж, ачаалал ихтэй оргил цагуудад нийтийн тээврийн богино эргэлтийн давтамжийг нэмэгдүүлэн, чиглэлийн уян хатан зохицуулалт хийх нь чухал гэдгийг онцолжээ. Мөн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх журмын хэрэгжилт үр дүнгээ өгснийг албаныхан танилцуулжээ. Тиймээс цаашид Наадамчид, Чингисийн өргөн чөлөөгөөр ачаалалтай цагуудад автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах тусгайлсан хашлага хаалт хийх юм. Харин өнгөрсөн жил 829.943 зөрчил бүртгэгдсэний тал хувийг нь нэгдүгээр эгнээгээр автомашин зорчсон зөрчил эзэлж байгаа ч жолооч нарын 70 хувь нь торгуулиа огт төлөөгүй гэсэн дүн мэдээ гарчээ. 


Шинээр ирсэн 117 автобусны 100-д нь чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, 13 чиглэлийг богино эргэлтээр, 10-г шинээр нээхээр төлөвлөжээ. Өчигдрөөс үйлчилгээнд гарсан автобуснууд нь өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй,  вакум шилтэй. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм байна. 
Эдгээр автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулахад “Өнөөдрийн байдлаар шинэ автобуснууд “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “5 шар-Ботаник” зэрэг чиглэлүүдэд үйлчилгээнд явж эхлээд байна. Бид үйлчилгээний хүртээмжийг нэмэх, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10 чиглэлд 44 автобус нэмж, богино эргэлтийн 19 чиглэлд 56 автобусыг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. “Шинэ Яармаг” хороолол, Нисэхийн эцэс зэрэг шинээр бий болсон суурьшлын бүс болон “Туул гарден”, “Хан Хиллс” зэрэг хотхон руу нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлөвлөлт гаргасан. Богино эргэлтийн хувьд “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” гэх алсын чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог”, “Жанжин клуб-Кино үйлдвэр” гэх мэтчилэн хоёр хэсэг болгон хуваасан. Ингэснээр тухайн чиглэлүүд дэх эргэлтийн хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа буурах юм.


Хотын зах руу үйлчилгээний стандарт хангахгүй автобус явуулаад хотын төв рүү шинэ автобус явуулна гэх ойлголт байхгүй. Аль болох жигд хүртээмжтэй хуваарилахаас гадна зорчигч урсгалын судалгааны үндсэн дээр гол чиглэлүүдээ сонгож, төлөвлөлтөө хийсэн. Хоёрдугаар сард ирэх 107 автобусанд ч шинэ төлөвлөлт гаргах бөгөөд одоогийн төлөвлөлттэйгөө уялдуулан боловсруулна. Зорчигч өмнө нь автобус 10-15 минут хүлээдэг байсан бол энэ хугацаа тодорхой хэмжээгээр багасна. Учир нь богино эргэлтийн туулах зам багассанаар олон автобус хурдан эргэлттэй явна. Нийтийн тээвэр хурдан явахаар хувийн унаагаараа зорчих иргэд багасна. Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр үр дүн гарсан. Тухайлбал, өмнө нь  нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй байхад автобусны дундаж хурд  найман км цаг байсан. Харин одоо 15 км цагийн хурдтай болсон” гэлээ. 

 Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийг хийхдээ иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн байна. Ийнхүү тус төлөвлөлтүүдийг хийснээр шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, гол гудамж, замууд дахь чиглэлийн давхцалыг тав хүртэлх хувиар бууруулах юм. Мөн богино эргэлтийг нэвтрүүлснээр тухайн чиглэлүүд дэх хүлээгдлийн хугацаа 40 хувиар, зорчилтод зарцуулах хугацаа 45 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05