Монгол Улс хүний амь насыг 80-270 сая төгрөгөөр үнэлэх хуультай болов

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА
 

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин парламентын баталсан хуулийг  “Хууль бидний амьдралд” буландаа онцолж, хэрэгжих шатандаа үр нөлөөг нь хүртэгсдэд зориулсан онцлох заалтыг нь хүргэдэг билээ. Шинэ оны эхнээс хэрэгжиж буй Шүүх шинжилгээний хууль бидний амьдралд хэрхэн үр шимээ өгөхийг танилцуулья. 

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ӨНЧИРЧ ҮЛДСЭН ХОХИРОГЧДОД 260-270 САЯ ТӨГРӨГ НӨХӨН ОЛГОНО 

 

Монгол хүний амь насыг хэдээр үнэлэх вэ гэж олон жил ярьсан. Аман баримжаагаар бол олон хувилбар хэлж болно. Харин арай албан ёсны гэдэг утгаараа шүүхийн тогтоол сөхвөл хохирогчийн талаас нэхэмжилсний дагуу 16.971.696 төгрөгийг нөхөн олгохоор болжээ. Өөр нэг хэрэг дээр зөвхөн оршуулгын зардал гэж 1.390.000 төгрөгийг хэрэгтнээр төлүүлэхээр тогтоосон бодит кейс байна.  Энэ мэтчилэн шүүх, хохирогчийн ар гэр аль нь ч хувийн үзэмжээр хохирлын хэмжээг нэхэмжилдэг, тогтоодог байдлаар явж ирсэн. Тэгвэл энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн Шүүх шинжилгээний хуулиар хүний сэтгэл санааны хохирол, амь насыг анх удаа үнэлэх гэж байна. Ингэхдээ гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэн, түүний ар гэрт олгох нөхөн олговрыг гэм буруутай этгээдээр төлүүлэх гурван аргачлалыг хуульд тусгажээ. Эхнийх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу хамгийн бага суурь үнэлгээ нь 82 сая төгрөг байх аж. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэний нас, хүйсийг харгалзан үзэж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа дундаж наслалтаар тооцох юм байна. Манайд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 орчим, эмэгтэйчүүдийн 75 орчим байна. Ингэж харвал, 22 настай иргэн амь насаа алдсан бол 50 жил хөдөлмөрлөх боломжтой гэж тооцоход 127-130 орчим сая төгрөг болно. Мөн гэмт хэргийн улмаас өнчирч үлдсэн хохирогчийн үр хүүхэд, ар гэрт энэхүү аргачлалыг 127-128 сая төгрөгийг хоёр дахин нугалах буюу 260-270 сая төгрөгөөр нөхөн олгох зохицуулалт хуулиар баталгаажлаа. Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Одоо бол хүнийг санаатай алах гэмт хэрэг дээр оршуулгын зардлыг арайхийж төлдөг. Шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлээд байгаа хэр нь сэтгэл санааны хохирлыг төгс шийдвэрлэсэн зүйл байхгүй. Солонгос улс гэхэд хүний амь насны суурь үнэлгээг 80 сая вонн байх жишээтэй. Гэхдээ сэтгэл санааны гэмтлийг тогтоох аргачлал бол эрүүл мэндийн шинжлэх ухаантай холбоотой учраас дэлхий нийттэй адил нэг л арга зүй байх юм. Хуулийг боловсруулах явцад хохирогч судлалын салбарыг улам хөгжүүлэх юм гэдгийг ойлгосон. Ер нь цаашид судалгааны орхигдсон чиглэлүүдийг гаргаж тавих ёстой” гэж манай сонинд ярьсан. 

 

ХЭРГИЙГ ШИНЖЭЭЧ НАРТ ХЭРЭГ ТОХИОЛДЛЫН БАЙДЛААР ХУВААРИЛНА 

 

Монгол Улс түүхэндээ сэтгэл санааны хохирлыг тооцоогүй. Харин ХЭҮК-оос гаргасан төлөөлөн нэхэмжлэлийн дагуу дутуу дулимаг тооцож ирсэн тохиолдол  цөөн. Эрх зүйн орчин сул, дадлага туршлагагүй учраас шүүгчийн итгэл үнэмшлээр шийдэгдэж ирдэг байв. Уг нь шүүх гэмт хэрэгтэй хамт сэтгэл санааны хохирлыг шийдээд явах учиртай ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих тохиолдол бий. Сэтгэл санааны хохиролд хүний амь нас, эргэж нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Нэг ёсондоо сэтгэл санааны хохирол гэдэг зовиур, шаналал, өвдөлт юм. Гэтэл Монголын хууль шүүхийн байгууллагын практикаар сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн иргэнээ яаж зовж шаналснаа нотол гэж шаардаж ирсэн. Энэ тухай “Шаналлаа нотлохыг шаарддаг Монголын төр”, О.Төрболд: Улс орнууд сэтгэл санааны хохирлын сан байгуулж, хуримтлал үүсгэдэг, “Эрделевскийн хүснэгт буюу сэтгэл санааны хохирол тооцдог олон улсын жишиг” зэргээр цөөнгүй удаа хөндөн бичиж байсан билээ. Тэгвэл Шүүх шинжилгээний хуулиар сэтгэл санааны хохирлыг сэтгэцэд учирсан хор хохирол гэж оруулж өгчээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлоо хуульд заасан аргачлалын дагуу Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүхээр нэхэмжлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна. 


Сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтоох юм байна. “Шүүх шинжилгээний байгууллагыг гаднын нөлөөнд автаж дүгнэлт үйлддэг, хэн нэгэн албан тушаалтанд үйлчилж байж болзошгүй гэдэгт иргэд үргэлж эргэлзсээр ирсэн. Тэгвэл үүнийг зохицуулж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг Засгийн газрын агентлаг болгосон. Мөн шаардлагатай программ хангамж, техник технологийн шинэчлэл, шинжээчийн хараат бус байдлыг хангах, нийгмийн тодорхой асуудлууд шийдэгдэж байгаа. Тухайлбал, долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарт хэрэг тохиолдлын байдлаар хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Үүний үр дүнд эрх бүхий албан тушаалтан, хэн нэгэн эрх дархтан өөрийн эрх мэдлээ ашиглаж шүүх шинжилгээний байгууллагад нөлөөлдөг байдал таслан зогсоно гэж үзэж байна. Мөн олон нийтэд ил болсон хэргүүдэд шүүх прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шинжээч нар өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таниулах мэдээлэх заалтууд орж ирсэн” гэдгийг хуулийн Ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан гишүүн хэлсэн.


Хуульд тусгасан бас нэг чухал асуудал бол төлбөрийн чадваргүйгээсээ болж шүүх шинжилгээний дүгнэлтээ гаргуулж чаддаггүй, оройтдог, үүнээс болж хэрэг нь шийдэгдээгүй тохиолдлууд байдаг. Үүнийг гурван бүлэгт хувааж бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч, насанд хүрээгүй хүүхэ, амьжиргааны түвшин хэт доогуур иргэд шүүх шинжилгээний дүгнэлт, холбогдох зардлын төлбөрөөс чөлөөлөгдөх нь ээ. 


Шүүх шинжилгээний  шинэ хуульд эхний ээлжинд эрүүгийн 85 төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс нөхөн олговор нэхэмжлэх аргачлалыг оруулж өгчээ. Нөхөн төлбөрөө тодорхой түвшинд төлсөн этгээдийн ялыг хөнгөлөх боломж шүүхэд нээлттэй. Харин төлж чадахгүй бол ял хүндрээд явна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)

АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

2 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

2 цаг 57 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

2 цаг 57 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

20 цаг 17 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

20 цаг 20 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин