Амжилтын түүх:“Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Луйзиана мужид зохион байгуулагдсан Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний оролцогч Тайландын мисс Анна Суеангам-Ямыг бид энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

“Хогийн цэгийн хатан хаан” хочит тэрбээр ундааны лаазны тагны гогцоонуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзаараа олны анхаарлыг ихэд татсан юм.

Хогийн цэг дээр өнгөрүүлсэн хүүхэд нас

Энэ удаагийн 71 дэх Орчлонгийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Тайландын жүжигчин, загвар өмсөгч, 2022 оны Тайландын шилдэг мисс Анна Суеангам-Ям нь 1998 оны арваннэгдүгээр сарын 10-нд Бангкок хотод төржээ. Түүний  аав нь Бангкок хотын захиргаанд хог түүгчээр ажилладаг байсан учир Анна Суеангам-Ямын бага нас хогийн цэг дээр өнгөрчээ. Түүний энэ жилийн Орчлонгийн Мисс тэмцээний үеэр олныг гайхшруулсан даашинз нь ч бага насных нь энэ дурсамжтай холбоотой аж. “Нууцлаг эрдэнийн даашинз” нэртэй энэ хувцсыг бүтээхдээ лаазны хөнгөн цагаан тагийг Сваровскийн талстуудтай хослуулж урласан юм байна. “Miss Thailand” албан ёсны сошиал хуудсанд “Хэдийгээр Аннаг зарим хүмүүс хогийн цэгийн хатан хаан гэж хочилдог ч энэ нь түүнийг үнэт эрдэнэ мэт гялалзахад саад болоогүй юм” гэж бичсэн байна.

Энэ талаар Анна Суеангам-Ям “Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэ даашинзаа урласан юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн  цэг дээр өнгөрсөн. Тиймээс энэ өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүний үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнтэй байдгийг орчлон ертөнцөд таниулах зорилготой юм. Үүнийг харсан хүмүүст баярлалаа. Хэлэх гэсэн санаа минь хүмүүст хүрсэн гэдэгт найдаж байна” гэж цахим хаягтаа бичжээ. Харин түүний ээж гудамжны хогийг шүүрддэг ажил хийдэг байжээ.Тиймээс Анна багадаа хогон дундаас олдсон тоглоомуудаар тоглодог байв.Тэрбээр амьдралын энэ туршлага дээрээ үндэслэн одоо ядуу айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажилладаг юм байна.

“Хүн бүрт хүссэн амьдралаа бүтээх хүч чадал, эр зориг байдаг”

Ийн түүний эцэг эх шаргуу хөдөлмөрлөдөг, завгүй хүмүүс байсан учир тэрбээр коллежээ төгсөх хүртлээ буддист лам эмээтэйгээ цуг амьдарчээ. Анна “Kasetsart” их сургуулийг эрх чөлөөт урлаг болон шинжлэх ухааны чиглэлээр алтан медальтай төгсөж байжээ. Тэрбээр тууштай байдал, эерэг хандлага, цуцашгүй хөдөлмөрийг өөрийн амжилтын нууц хэмээн үздэг юм. Тиймээс ч “Ямар ч хэцүү орчинд төрж өсөж, хүнд зовлон тууллаа ч өөртөө итгэх нь мөрөөдлийн амьдралаа бүтээх гол хүч юм. Хүн бүрт хүссэн амьдралаа бүтээх хүч чадал, эр зориг байдаг” хэмээн хэлэх дуртай.

Мөн тэмцээний үеэр түүнээс дэлхий даяар зовж шаналж байгаа хүмүүст урам зориг өгөхийн төлөө юу хийх вэ гэж асуухад “Зовж, шаналж байгаа орчлонгийн ганц хүн нь та биш.Би ч мөн адил бүх итгэл найдвараа алдатлаа цөхөрч байсан. Гэсэн ч бид зовлон, бэрхшээлээ суралцаж цааш амьдарсаар байдаг. Хамгийн чухал нь юу ч тохиолдсон босоод зогсох хүч, өөртөө итгэх итгэлтэй байгаасай гэж хүсч байна. Би чадсан юм чинь та ч бас чадна” гэж хариулсан байна.


Эх сурвалж:
www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

1 цаг 6 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

1 цаг 10 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

4 цаг 52 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

11 цаг 54 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

17 цаг 29 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

17 цаг 29 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 29 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

17 цаг 29 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин