Ц.Төрболд: “Хүннү Эйр” компани Төв Ази руу хоёр шинэ чиглэлд хямд үнээр зорчих боломж олгож байна

2023-01-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАН

 

Монголын агаарын тээврийн тэргүүлэх компанийн нэг “Хүннү Эйр” компанийн Коммерын албаны дарга Ц.Төрболдтой ярилцлаа. 

-“Хүннү Эйр” компани ямар чиглэлүүдэд нислэг үйлдэж байна вэ?
-Манай компанийн хувьд өнгөрсөн гуравдугаар сараас Казахстан улсын Алматы, Киргизстаны нийслэл Бишкекийн чиглэлд шинэ,  хуваарьт  нислэг нээсэн.  Үүнээс өмнө манай улсаас Төв Ази руу чиглэсэн хуваарьт нислэг байгаагүй. “Хүннү Эйр” компанийн  гол баримталдаг зарчим нь шинэ нислэгийн чиглэл нээж түүгээрээ дамжуулж, эдийн засгийн эргэлтийг эх орон руугаа бий болгоход чиглэж ажилладаг


-Төв Ази руу чиглэсэн хуваарьт нислэг үйлдэх нь мэдээж хоёр улсын  харилцаанд  эерэг нөлөө үзүүлэх том хөшүүрэг болж байгаа байх?
-Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоогоод 30 жил болж байна. Хоёр улсын хооронд хуваарьт нислэг үйлдэж байгаа нь Монгол болон Казахстан улсын эдийн засаг, боловсрол аялал жуулчлал болоод бусад салбарын харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил үзүүлсэн. Жишээлбэл,
манай дотоодын бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа тэлж салбар компаниудаа нээж, бизнес эрхэлдэг боллоо. Ялангуяа банк санхүү болон технологийн салбарынхан Казахстан, Киргиз улсын  зах зээлд бизнесээ амжилттай эхлүүлээд байна.


-Монголоос Казахстаны Алматы хотыг зорих зорчигчид цөөнгүй бий. “Хүннү Эйр” компанийн зүгээс өвлийн улиралд  зориулсан үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал бий юу? 
-“Хүннү Эйр” компани сурагчдын амралтыг тохиолдуулан, мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол хүрээлэн буй орчныг харгалзаж Алматы руу нисэх  үндсэн тарифтаа 40  орчим хувийн хөнгөлөлт урамшуулал зарласан. Мөн 12 нас хүртэлх хүүхдүүдэд 100 хувийн хямдрал урамшуулал үзүүлнэ. Хямд  өртгөөр, байгалийн сайхан, аялал жуулчлал хөгжсөн газар руу гэр бүлээрээ аялах боломжийг нийт иргэддээ манай компаниас олгож байна. 

-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг  аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан.  Энэ зорилтын хүрээнд танай компанийн хувьд ямар тодорхой ажлууд төлөвлөсөн бол?

-Засгийн газраас энэ оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан нь салбарын хувьд маш чухал бөгөөд цагаа олсон шийдвэр гэж харж байгаа. Монгол Улсад ирж байгаа жуулчдад дотоодын нислэгүүдээр үйлчлэх үндсэн үүргийг “Хүннү Эйр” компани хүлээж байгаа. Тиймээс олон улс болон орон нутгийн нислэгүүдээдээ ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ зуны нислэгийн төлөвлөгөөнд Даланзадгад, Мөрөн чиглэлд хуваарьт нислэг орсон. Мөн жилийн турш  Ховд, Улаангом хотыг холбосон нислэгийг манай компани хийж байна.


-Орон нутгийн нислэгүүд хэр тогтмол давтамжтай үргэлжилж байна вэ. Цар тахлын нөлөөнөөс болж дотоодын нислэг хязгаарлагдсан тал байгаа...?
-Орон нутгийн нислэгийн хувьд зах зээл маш хязгаардлагдмал, жилийн турш  агаарын тээврийн салбараар үйлчлүүлэх  зорчигч, урсгал зах зээл байхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд, төрийн албан хаагчдын орон нутгийн  томилолт мөн зуны улиралд жуулчид л ерөнхийдөө орон нутгийн нислэгээр үйлчлүүлдэг. Тиймээс орон нутгийн нислэг төдийгүй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс урт хугацааны тогтвортой  бодлогоор  дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, БНХАУ, ОХУ  зэрэг орнуудад дотоодын орон нутгийн нислэгүүдэд төрөөс нь дэмжлэг үзүүлж, татаас олгодог. Энэ нь агаарын тээвэрлэгчдэд хямд тарифаар ард иргэдэд үйлчлэх боломжийг олгож байгаа юм.   

-Тэгвэл Монголын хувьд төрөөс агаарын тээврийн салбарыг дэмжих бодлого ямар түвшинд байна гэж та үздэг вэ?

-Засгийн газраас агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөний бодлогыг баримталж ажиллаж байна. Хэд хэдэн улстай  агаарын тээврийн   хэлэлцээрт өөрчлөлт, шинэчлэлт оруулан нислэгийн  давтамж,  тоог нэмж байгаа. Үүнийг дагаад дотоод болон гадаадын авиа компаниудын хооронд өрсөлдөөн бий болж зорчигчид хямд нислэгээр зорчих  боломж болон гаднаас орж ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэж харж байх шиг байна. Манай улс газар зүйн байрлалын хувьд хоёр том гүрний дунд оршдог далайд гарцгүй гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр бид гуравдагч орнуудтай агаарын тээврээр л дамжин шууд харилцах боломжтой. Энэ утгаараа агаарын тээвэр нь маш онцгой салбар учраас үүнийг харгалзаж, төрөөс дотоодын агаарын тээвэрлэгчдээ бодлогоор дэмжиж  байгаасай гэж хувийн зүгээс хүсдэг. Ийм тогтолцоо бүрдэхгүй бол дотоодын агаарын тээврийн компаниуд зах зээлд эзлэх байр суурь ерөнхийдөө байхгүй болно.

-Үндэсний томоохон авиа компанийн хувьд цаашдын зорилгынхоо талаар товчхон танилцуулж болох уу? 
 -“Хүннү Эйр” компанийн үндсэн бодлого нь бүс нутгийн  чиглэлд нислэг үйлдэх.  Гэвч  цаг үеийн байдлаас үүдэж стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт  орсон. Бид Зүүн өмнөд Азийн Филиппин улсын нийслэл  Манила хот, АНЭУ, Бүгд Найрамдах Дубай, ОХУ-ын Владивостокийн нислэгүүдээ амжилттай эхлүүллээ. Бидний хувьд энэ жилдээ багтан тус чиглэлүүдээ хуваарьт нислэг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа. Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын шинэ нисэх буудал руу тогтмол нислэгээ  ирэх гуравдугаар сараас эхлэн нээхээр ажиллаж байна.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагын сүүлчийн асуултыг таньд нээлттэй үлдээе?

-Юуны түрүүнд “Хүннү Эйр” компанийнхаа нийт хамт олонд болон аялал жуулчлалын салбарын хамтрагч байгууллагууддаа, манай компаниар үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нартаа үргэлж талархаж явдагаа хэлэхэд таатай байна. Мөн та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.


 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

1 цаг 8 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

1 цаг 12 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

4 цаг 54 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

11 цаг 56 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

17 цаг 31 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

17 цаг 31 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 31 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

17 цаг 31 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Өчигдөр 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Өчигдөр 13 цаг 59 мин