ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хэлсэн онцлох эшлэлүүд

2023-01-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

- “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд УИХ-аас батлагдсан 36  дугаар тогтоолын Ажлын хэсгийг ахлан, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлүүлээд байна.

-Шүлхий өвчний гаралт 2022 онд 20 аймгийн 203 суманд 4670 голомт бүртгэгдсэн. Харин зөв тактик барьж ажилласны үр дүнд тархалтыг зогсоож, одоогоор улсын хэмжээнд өвчлөлгүй тайван байна.Вакцины хувьд ОХУ-аас 6.5 сая тунг авч, Биокомбинат ТӨХХК-ын тусгай зориулалтын хөргүүрт хадгалаад байгаа.

-Монгол Улсыг эрүүл малтай болгоход малчин түмний үүрэг оролцоо асар чухал. Нэг өгүүлбэрээр хэлбэл, монгол хүний эрүүл мэнд малчин таны гарт бий. Мал нь эрүүл бол зах зээлд борлуулах, цаашлаад экспортод гарган, ашиг олох боломж бүрдэнэ. Энэ чиглэлд нэлээд хүч хаяж ажиллаж байна. 

-Эрүүл монгол малын мах бий болгохын тулд олон улсын жишгээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулахаар ажиллаж байгаа.   Ингэснээр монгол махаа олон улсад гуйж биш гуядаж өгөх цаг удахгүй ирнэ. 

-Баруун аймагт гурван сая орчим мал байгаа бол Халх голын нутагт 100 гаруй га газарт 100 мянган үхэртэй байхаар төлөвлөж байна. Халх голынхоо өндөр өвсөнд бэлчээсэн малаа үнэд хүргэн дэлхийн зах зээлд гаргана.

-Монголчууд бид социализмын үед юу л бол юуг өөрсдөө хийж чаддаг байсан. Гэтэл одоо дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа ч гадагшаа валют зарж авч байна. Бид уул уурхайгаас олсон багахан ашгаа бүх хэрэглээндээ зарцуулаад цоорхой уутанд хийчихсэн юм шиг л амьдарч байна шүү дээ.

-Ирэх таван жилд өргөн хэрэглээний 19, задалбал 55 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилтыг тавьсан. Эхний ээлжид тавхан хувь байдаг гаалийн импортын татварыг үе шаттайгаар 2-3 жилийн хугацаанд 20-30 хувиар нэмэгдүүлж, үндэсний баялаг бүтээгчид буюу дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалж, “төрийн хамгаалалт”-д авна. 

-Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг төрийн оновчтой бодлогоор дэмжин хөгжүүлж, дэвшил гаргахын тулд зах зээлийн сүлжээг сумдад бий болгож, арьс шир, ноос, ноолуурын түүхий эдийн үнийн өсөлтийг ханган хэрэгжүүлнэ.

-Угаасан ноолуураас Монгол Улсад өнгөрсөн жил 310 сая ам.доллар орж ирж байсан бол самнасан ноолуур экспортолсноор 500 сая ам.доллар болно. Бид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Цаашдаа Монгол Улс уул уурхайд бус хөдөө аж ахуйд түшиглэсэн бүтээгдэхүүн экспортлох нь чухал.

-Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олгоно.

 

Эх сурвалж:www.polit.mn  

АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

2 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

2 цаг 56 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

2 цаг 56 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

20 цаг 16 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

20 цаг 19 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин