Туйлын туяаны төв цэг Орос

2023-01-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Хорвоо ертөнц, гараг эрхсийн тайлагдашгүй нууцын нэг нь туйлын туяа билээ. Тэгвэл манай найрсаг хөрш ОХУ-д зочлох жуулчдын тодорхой хувь нь туйлын туяаг харахаар зорьдог юм байна. Учир нь тус улсын зарим мужид энэ гайхамшигт үзэгдэл тод харагддаг ажээ.    

 

Мурманск

Хойд туйлийн цагирагаас хойш байрлах ОХУ-ын хамгийн том хот Мурманск юм. Энэ хотын иргэд үдэш бүр туйлын туяаг хардаг азтай ажээ.  Хэдийгээр хотын их гэрэлнээс шалтгаалаад туйлын туяа бүдэг харагддаг ч зорьж ирэх жуулчдын цуваа тасардаггүй гэнэ. Энд “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн "Левиафан" киноны зураг авалтыг хийсэн ажээ.  

 

Аркангельск

Мурманск хоттой адил хойд туйлын цагирагаас хойш Аркангельск хот нь Двина голын Цагаан тэнгист цутгах зурвасхан хэсэгт байрладаг юм байна. Энэ хотод ирснээр та эгзэг нь таарвал туйлын туяаг тод харна. Гэхдээ хотоос гарах тусам энэ туяа тодордог онцлогтой гэнэ. Мөн Аркангельск хотод цөөн хэдэн уламжлалт модон байшингууд үлдсэн бөгөөд өдөр нь тэдгээр байшинд очиход туйлын туяаны цацрагийг харах боломжтой байдаг ажээ.

 

Якут

Цаа бугаараа алдартай Якутуудын нутагт туйлын туяаг харах хэд хэдэн тохиромжит газар  бий. Хэрэв туяаг тод харахыг хүсвэл хотын зах руу очих ёстой гэнэ. Хойд Сибирийн бүгд найрамдах улс нь Орос болон дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг тул зоригтой, адал явдал эрэлхийлсэн аялагчдад тохиромжтой юм байна. Тиймээс энэ хотод жилийн дөрвөн улиралд адал явдал хайсан аялагчдын цуваа тасардаггүй гэнэ.  

 

Петрозаводск

Санкт-Петербургээс хойш, Финландын хилээс холгүй орших “Онега” нуур орчмын оюутны хот хэмээн алдаршсан  Петрозаводск  бий. Энэ хотын оршин суугчид  ихээхэн зочломтгой бөгөөд танд европын хотуудын халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлнэ. Зуны улиралд энэ хот нь “Кижи” арал руу аялж буй жуулчдын дамжин өнгөрөх цэг болдог. Харин өвлийн улиралд хотоос туйлын туяаг харах боломжтой юм байна.

 

Таймир хойг

Таймирын хойгоос хойш өргөрөгт орших Таймир хойг нь зэрлэг цаа буга, заарын үхэр, арктикийн үнэг болон цагаан баавгайгаар дүүрэн уулархаг нутаг юм. Энэхүү хойд Сибирийн бүс нутагт зун байдаггүй. Дулаан саруудад хамгийн ихдээ ойролцоогоор +5 хэмд хүрдэг бол өвлийн сарууд -60 ° C -аас хүйтэн байдаг ажээ.  Жилийн 285 хоног нь өвлийн улирал учир бүтэн жил шахуу үргэлжлэх харанхуй өдрүүд нь туйлын туяаг харахад тохиромжтой болгодог. Ялангуяа бусад нутагт туяа харагдахгүй үед Таймирын хойгоос харах боломжтой гэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 10 (6995)

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

7 цаг 36 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

7 цаг 40 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

7 цаг 49 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин