Ч.Бямбаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсноо мэдэгдсэн.
Энэ нь төрийн тэргүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй анхны тохиолдол бөгөөд энэ үйл явцын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдэх байх гэж харж байна. Хуульд дараагийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг орлоно гэж заасан байдаг. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулна. УИХ-ын шийдвэрээр Ерөнхийлөгчийг чөлөөлнө" гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0