Төмөрбаатарын БАТСАЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр зургаан жилээр сонгогдсон анхны Төрийн тэргүүн. Ийнхүү хугацаанаасаа өмнө өргөдлөө өгсөн нь мөн л Монголын улс төрийн түүхэнд анхны тохиолдол болж байна. Үндсэн хуулийн гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт зэргийг үндэслэн Ерөнхийлөгч нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрхтэй юм. Гэхдээ түүний хүсэлтийг хүлээн авах эсэхийг УИХ-аар шийдвэрлэх зохицуулалттай. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын таван өдрийн дотор буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар энэхүү процесс үргэлжилнэ.
11:00 цаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ

-Сүүлийн нэг гаруй сарын хугацаанд зарим гэмт бүлэглэлийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Ерөнхийлөгчийн институц рүү эрээ цээргүй дайралт хийж, төрийн тэргүүний нэр хүндийг гутаан доромжилж, улмаар Монголын ард түмний нэр хүндэд халдсан үйл явдал өрнүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж "Зууны мэдээ" сонины 2026.11.18 №218 (7960) дугаарыг захиалж уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn