Б.Дэлгэрсайхан: Гадаадын банк оруулж ирэх нь зөв

2023-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:-Гадаадын төрийн өмчит банк Монголд хөрөнгө оруулалт хийвэл аливаа нэг улсын хөрөнгө оруулалт 30 хувиас  илүүгүй байх ёстой гэсэн заалтын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар явна. Хэрэв зөвшөөрөл хүсч, лимит хэтэрсэн байвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал авч байж Монголбанк шийднэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  -Зориуд зорилготойгоор зээл авчихаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг таван жилийн хугацаанд  эзэмшиж буй хөрөнгө оруулалын банк эрсдлийг яах вэ. Нөгөө талд хөрөнгө оруулалтын банкууд орж ирсний дараа томоохон төслүүд, төрийн өмчит компаниудад зээл өгч, наагуур цаагуур хуйвалдсаар байгаад эцэст нь хөрөнгө оруулалтын банкны мэдэлд оччихвол яах вэ? Үүнээс хамгаалсан ямар арга хэмжээ авах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: -Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас зээл авч буй зээлдэгч барьцаа байршуулахдаа банкны тухай хуулиар зохицуулагдана. Зээлд эрсдэл гараад тухайн банк зээлдэгчээ барьцаанд тавьсан лицензийг нь хураахаар бол лицензийг нь банк эзэмшихгүй. Харин өр барагдуулалтаар хохирлоо барагдуулаад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй бусад хуулиудаар зохицуулагдаад явна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ дээ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой.  Манай уул уурхайн компаниуд гадаадын банкнаас лицензээ тавиад зээл авахаар мөнгө нь орж ирдэггүй. Эцэст нь лиценз нь гадаадын банкинд оччихдог. Монголбанк үүнд хяналт тавьдаггүй. Тиймээс гадаадын банкийг оруулж ирэх нь зөв.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:-Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. Гурван  жилээс дээш ажилласан байх ёстой.  Тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан. Хязгаарлалт уг хуульд маш байгаа шүү. Лиценз барьцаалчихаад мөнгө босгодог зүйл байгаа нь энэ хуульгүй учраас гардаг байсан. Хууль гарснаар хөрөнгө оруулалтын банк  Монголд үйл ажиллагаа явуулж буй татвар төлж буй компанид хөрөнгө оруулалт хийвэл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын бусад холбогдох хуулиар зохицуулагдаад явна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

1 цаг 56 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2 цаг 0 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

5 цаг 41 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

12 цаг 44 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

18 цаг 19 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

18 цаг 19 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 19 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

18 цаг 19 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин