Томуугийн халдварын дэгдэлтээс үүдэн ХӨСҮТ 600 гаруй ор нэмэлтээр дэлгэжээ

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгальмаа өнөөдөр мэдээлэл өглөө. Сүүлийн гурван долоо хоногт томуугийн халдварын тоо нэмэгджээ.

Тухайлбал, ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүний долоон хувь нь хүнд, 60 хувь нь хүндэвтэр байна. Эмнэл зүй шинж тэмдгийн хувьд бүх хүүхдэд халуурсан, ханиалгасан шинж илэрсэн байна. Мөн нус гоожих, амьсгаадах шинж тэмдэг  илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгальмаа “Томуу, томуу төст өвчний халдвар сүүлийн гурван долоо хоногт тогтмол нэмэгдэж байна. Энэ сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний халдвартай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд байна. Томуугийн B хүрээний вирус их дэгдэлттэй давамгайлж байгаа буюу томуугийн дэгдэлтийн голлох шалтгаан болж байна.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.Эмнэлэгт хэвтэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн байдлаар улсын хэмжээнд 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүний 407 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт байна” гэв.

Томуугийн дархлаажуулалт өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн. Улсын хэмжээнд хамрагдалт 82 хувьтай үргэлжилж байна. Улаанбаатарт 78 хувьтай, орон нутагт 87 хувьтай байна. Үүнийг задалвал хүүхдийн вакцинжуулалт 99 хувь, жирэмсэн эмэгтэйчүүд 19 хувьтай байна.

Эх сурвалж:www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

1 цаг 53 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

1 цаг 57 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

5 цаг 39 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

12 цаг 41 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

18 цаг 16 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

18 цаг 16 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 16 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

18 цаг 16 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин