Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шилдэг залуу тоглогчоор шалгарсан, шинэ од Францын шигшээ багийн залуу тамирчин Килиан Мбаппе Лоттиныг бид энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

Өдгөө 24 настай тэрбээр алдарт хөл бөмбөгчин Кристиан Роналдогийн шүтэн бишрэгч бөгөөд багаасаа л энэ спортод дурлаж, шилдэг хөлбөмбөгчин болох мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа юм.

Тамирчин гэр бүлээс төрсөн шинэ од

Францын мэргэжлийн хөлбөмбөгчин, шинэ од Килиан Мбаппе Францын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга болсон жил буюу 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд төржээ.

Түүний аав Вильфред Мбаппе Камерун гаралтай ба тэрбээр Бондигийн спортын холбоонд хөл бөмбөгийн тамирчингаас эхлээд дасгалжуулагч, захирлаар дэвшин ажиллажээ. Тиймээс Мбаппе хоёр настайгаасаа эхлэн хөл бөмбөгчдийн хувцасны өрөөгөөр зочлон, багаасаа хөл бөмбөгт сонирхолтой болж эхэлсэн  байна Харин Алжир гаралтай ээж Фаиза Мбаппе Ламари нь гандболын тамирчин юм.

Килиан Мбаппе нэг өргөмөл ах, нэг дүүтэй ба түүний ах Жирэс Кэмбо-Экоко нь аавынх нь сайн найзын хүү юм. Мбаппегийн дүү Итан түүнээс долоон насаар дүү бөгөөд мөн л хөл бөмбөгөөр хичээллэдэг аж. Сонирхуулахад Килиан Мбаппе гоол хийснийхээ дараа хоёр гараа энгэртээ авдаг нь дүүтэй нь холбоотой дадал юм Энэ тухайгаа тэрбээр “Үүнийг би зохиогоогүй. Харин манай дүү Итан Playstation-оор хөл бөмбөг тоглоод намайг хожих болгондоо ингэдэггэж ярьжээ. 

Хурд, гүйцэтгэл, ур чадвараар нь түүнийг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгт зүй ёсоор тооцогдоно хэмээн дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Тэрбээр Парис хотод төрсөн ч Парисаас  зүүн хойд зүгт байрлах Бонди хотод хүүхэд насаа өнгөрүүлжээ.

Хамгийн үнэ цэнтэй өсвөр үеийн тамирчин

Килиан Мбаппе зургаан настайгаасаа хөл бөмбөгөөр хичээллэж эхэлсэн ба түүний анхны дасгалжуулагч Антонио Рикарди, “Би Мбаппег зургаан настайгаас нь эхэлж дасгалжуулсан. Тэр үед л тэр гайхалтай дрибблинг хийж, бусдаасаа хурдан байсан. Бид маш дотно байлаа” гэж ярьж байв. Зургаан настай Килиан Мбаппе Францын бага насны хөл бөмбөгийн шилдэг тамирчны нэгээр тооцогдох болсон  тэр үед л Францын Хөл бөмбөгийн холбоо түүний авьяас чадварыг олж харжээ.

Мбаппе хөлбөмбөгчний карерь 2015 онд эхэлсэн билээ. Үүнээс ердөө хоёр жилийн дараа буюу 2017 онд 18 настайдаа 180 сая еврогийн гэрээ байгуулж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй өсвөр үеийн тамирчнаар шалгарсан байдаг. Тодруулбал, 2017 онд Францын Пари Сен-Жермен клуб Мбаппег багтаа авахын төлөө 180 сая орчим евро төлжээ.

15 настай Мбаппед Реал Мадрид, Челси, Манчестер Сити, Ливерпүүл, Байерн Мюнхен зэрэг дэлхийн томоохон клубуудэд тоглох боломж байсан ч тэрбээр Монакогийн хөл бөмбөгийн клубыг сонгосон юм. 

Мбаппе хөл бөмбөгийн карьераа Францын “Монако” клубээс эхлүүлсэн юм. Тэрбээр 2016-2017 оны улирлын тоглолтод “Монако”-ийн бүрэлдэхүүнд Францын аварга болж, аваргуудын лигийн тэмцээнд хагас финал хүртэл тогложээ. Энэ улиралд тус баг нийт 44 тоглолт хийхэд К.Мбаппе 26 гоол хийж, 14 оновчтой дамжуулалт өгсөн байна.

Тэрбээр 2015 онд Монако багийн төлөөх анхны тоглолтондоо оролцсон нь Монако клубын хамгийн залуу тоглогч, 2016 онд анхны гоолоо хийсэн нь мөн л тус клубын төлөө гоол хийсэн хамгийн залуу тоглогч хэмээн Монако клубын түүхэнд бичигджээ. Монако клуб 2017 онд Францын дээд лигийн аварга болоход Мбаппе хамгийн их хувь нэмэр оруулсан гэдэг. 

Тэрээр 19-өөс доош насныхны Аваргуудын лигийн тоглолтуудад Францын шигшээ багийн төлөө нийт таван бөмбөг оруулсан ба Португалийн шигшээ багийн эсрэг хагас шигшээ тоглолтод хоёр гоол оруулснаар Францын шигшээ багаа аваргын төлөөх тоглолт руу хөтөлсөн юм. 

“Кристиан Роналдо бол миний хүүхэд насны баатар

Аав нь түүний бие төлөөлөгч хийхээс гадна түүнийг зургаан настай байхаас нь хойш хөл бөмбөг зааж, дасгалжуулж эхэлсэн байна. Мбаппегийн аавын хэлж буйгаар Килиан багадаа Роналдогийн тоглолтын бичлэгийг хэдэн цагаар ч хамаагүй шимтэн үздэг байжээ. Испанийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мбаппе, “Кристиан Роналдо бол миний хүүхэд насны баатар. Түүнтэй Валдебебаст таарах гайхалтай байсан. Багадаа би түүнийг биширдэг байлаа. Алтан бөмбөгийг таван удаа хүртсэн хүнээс сурах юм их бий” гэж ярьжээ. Тэрбээр 13 насандаа Роналдогийн улаан фен болсон бөгөөд өрөө нь тэр чигтээ түүний зургаар дүүрэн байдаг байжээ. Мбаппе 13 настайдаа Зинедин Зиданы урилгаар Валдебебаст Реал Мадридийн бэлтгэлийн талбайд Кристиано Роналдотой уулзаж байв.
Тэрбээр сайн тоглогч төдийгүй сайн үйлстэн юм. Мбаппе дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авах цалингаа бүгдийг нь хандивлана гэж мэдэгджээ. Тэрбээр ус орноо төлөөлсний төлөө мөнгө авах хэрэггүй гэж үзэж байгаа бөгөөд “Premiers de Cordées” хэмээх эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулдаг санг үүсгэн байгуулсан бөгөөд “ДАШТ-2018” тэмцээнээс олсон бүх мөнгөө энэ сандаа хандивлахаар болсон байна. Мөн түүний лааны тосон баримал Парисын Гревин музейд байдаг юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

1 цаг 54 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

1 цаг 58 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

5 цаг 40 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

12 цаг 42 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

18 цаг 17 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

18 цаг 17 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 17 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

18 цаг 17 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин