Утга төгс амьдарч уран бүтээлээ туурвиж чадсан нөхөр минь

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

МУСГЗ, утга зохиол судлаач, яруу найрагч Дожоогийн Цэдэв биднийг орхин одов. Энэ бол маш том гарз. Тэр монголын утга зохиолд алсаас сүндэрлэн харагдах сүрлэг өндөр уулын нэгэн байлаа. 
Түүний бичиж туурвисан  судлал шүүмжлэл, яруу найраг, нийтлэлийн бүтээлүүдийг нэрлэх юм бол хэдэн арван хуудас болно. Тэгэх нь илүүц. Би баримт түшин цөөн үг хэлье. ШУА-ийн Хэл зохиолын хрээлэн, Улаанбаатар их сургуулиас хамтран МУШУГЗ, доктор С.Байгальсайханы удирдлага дор зохион байгуулсан “Дожоогийн Цэдэвийн туурвил зүйн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болоод удаагүй байна.
Үг хэлж, илтгэл тавьсан нэг биш хүн Дожоогийн Цэдэв бүтэн жарны турш тасралтгүй ном зохиолоо туурвисныг онцгойлон тэмдэглэжээ. Нэгэн жарны турш бүтээж туурвина гэдэг олон хүнд олддог хувь тавилан биш. Харин Д.Цэдэвт олдсон байна. Энэ бол гайхам сайхан үйл явдал юм. Үүн дээр Д.Цэдэвийн шүүмж судлал чамбай, шүлэг найраг чанартай, нийтлэлүүд нь утга агуулга гүнзгий гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Нэгэн жарны турш чанартай чамбай бүтээлүүд туурвина гэдэг тод бөгөөд том үзүүлэлт. Үндсэн илтгэлд түүнийг “Шинэ цагийн соёлын шинжээч, уран үгийн дархан” хэмээн өргөмжилжээ. Эл үнэлгээ Дожоогийн Цэдэвт яг тохирно. Ингэж хэлүүлэх уран бүтээлч монголын утга зохиолд тийм ч олон байхгүй шүү. 


Дожоогийн Цэдэв монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Сономбалжирын Буяннэмэх, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн нарын бүтээл туурвилын бүрэн эмхтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж, тэдний бүтээлд үнэлэлт дүгнэлт өгсөн судалгааны томоохон өгүүллүүдийг дагалдуулж хэвлүүлснийг онцлон тэмдэглэх ёстой. Тэрбээр нэр бүхий зохиолчдын бүтээл туурвилын талаар нэг биш судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлжээ. 
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж “Д.Цэдэвийн яруу найргийн  онцлог  зарим  асуудал”,  Цеденаво.С.Н “Д. Цэдэвийн байгалийн уянга”, доктор А.Мөнх-Оргил “Урлан бүтээхүйн уламжлал шинэчлэл”, доктор Э.Батжавхлан “XX зууны Монголын орчуулгын уран зохиолын хөгжил ба Д.Цэдэв”, С.Соронзонболд “Сэвтээ нь үгүй сэтгэл”-ээс “Талын харгуй” хүртэл” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлэн Д.Цэдэвийн уран бүтээлийг тал бүрээс нь шинжилсэн байдаг. 


Эдгээр илтгэлээс Дожоогийн Цэдэв гэдэг хүн монголын яруу найрагт ямархуу байр суурь эзэлж буй, түүний шүлэг найргийн сэдэв, ур чадвар, уламжлал шинэчлэлийн асуудал, бас XX зууны монголын орчуулгын уран зохиолын хөгжилд доктор, профессор Д.Цэдэвийн гүйцэтгэсэн үүрэг оролцоо, түүний онцлох зохиол бүтээлүүд өөрийн эрхгүй мэдрэгдэж байгаа биз? Өөрөөр хэлбэл нэрлэн дурьдаж буй дээрх сэдвүүдээр эрдэм  шинжилгээний хуралд илтгэл тавих хэмжээнд хүрсэн эрхэм уран бүтээлч  бол Дожоогийн Цэдэв мөн гэдгийг батлан харуулж байгаа юм. 


Зөвхөн үүгээр Дожоогийн Цэдэвийн гавьяат үйлс шувтрахгүй. Энэ нь тус эрдэм шинжилгээний хуралд Ч.Хишигтогтох “Архивын баялгийг сайтар уудлагч алдарт эрдэмтэн Дожоогийн Цэдэв профессор”, доктор, профессор Г.Билгүүдэй “Д.Цэдэвийн “Монголын нууц товчоо” судлалд холбогдох бүтээл”, доктор Ш.Баттөр “Утга соёлын уламжлал, шинэчлэлийн залгамж холбоо”, доктор Д.Ганболд “Эрдэмтэн Д. Цэдэвийн уран бүтээлийн зарим асуудалд”, доктор Д.Галбаяр “Нийгмийн соёлын амьдрал ба Д.Цэдэв”, доктор Б.Энхээ “Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэвийн ЕБС-ийн уран зохиолын сурах бичигт орсон зохиолуудыг хам шинжийн үүднээс тайлбарлан хүргэх нь”, доктор Т.Мөнхцэцэг “XX зууны Монголын уран зохиолын эх бичиг судлалд Д.Цэдэвийн оруулсан хувь нэмэр” сэдвээр тус тус илтгэл тавьснаар давхар батлагдана. 


Дожоогийн Цэдэв бол архивын материал онгичих талаараа алсарч тасарсан манай нэрд гарсан эрдэмтэн судлаач гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Хүний, өөрийн архивыг олон жилийн турш залхууралгүйгээр онгичиж шүр сувд шүүрдсэн судлаач. Түүнд их юм бий. Хоёр гуравхан сарын өмнө надтай уулзахдаа томоохон хэмжээний дуртгал ном бүтээгээд дуусгаж буй тухайгаа ярьсан. Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм баримт хэлж байсан. Тийм баримтууд Дожоогийн Цэдэвт л бий, өөр хүнд байхгүй.
Дээр дурдсан илтгэлүүдээс “Монголын нууц товчоо” судлалд эрдэмтэн Д.Цэдэв оролцож өөрийн үгийг хэлж байсан тухай, утга соёлын уламжлал, шинэчлэлийн залгамж холбоог эрхэмлэгч хийгээд нийгэм, соёлын амьдралд идэвхтэй оролцогч болох нь мөн мэдрэгдэж байна. Эрдэмтэн судлаачид түүний уран бүтээлийн зарим асуудалд анхаарал хандуулан судалж эхэлснийг, мөн бүтээл туурвилууд нь ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын сурах бичигт мөнхөрснийг эндээс уншигчид олж үзнэ.


Энэ бүхэн бол Дожоогийн Цэдэв гэдэг хүн олон талт уран бүтээлч байсныг илтгэнэ. Тийм учраас тэрбээр Монголдоо төдийгүй, гадаадад эх орныхоо нэр алдрыг цуурайтуулсан алдартан болж чадсан байна. Нэр дурдсан эрдэм шинжилгээний хуралд жишээ нь Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч  Б.Агнеш “Д. Цэдэв ба Унгар улс” сэдэвт илтгэлийг тавьжээ. ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дорно дахин, эртний судлалын хүрээлэнгийн профессор Анна Цендына уг хуралд цахимаар оролцож өөрийн эцэг Цэндийн Дамдинсүрэнгийн 1960, 1970, 1980 оны өдрийн тэмдэглэлээс Д. Цэдэв доктортой холбоотой дурсамжуудыг түүвэрлэн уншиж, хувийн архиваасаа зарим дүрс бичлэг, зураг сонирхуулсан нь хуралд оролцогсдын анхаарлыг гойд татаж байжээ.
Анна Цендына “Цэдэв гуай бол ховорхон үнэнч хүн. Бага залуугаасаа хөөсөн судлалын мөрөөр өнөөдөр хүртэл явж ирсэн. Эрдмийнхээ ажил, мэргэжилдээ, нөхөддөө үнэнч хүн.  Д. Цэдэв бол олон талын хүрээг хамарсан Монголын урлаг соёл, утга зохиолын гарамгай зүтгэлтэн. Тэр аливаа юмыг хайж олох авьяас чадварын олон нууцыг олсон хүн” гэж онцолсон байна. 


БНХАУ, ОХУ, Унгар, Япон зэрэг орны нэг биш монголч эрдэмтэд цахимаар Дожоогийн Цэдэвт баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн нэгэн жарных нь алдарт замналыг хамтдаа хуваалцаж байсныг олон хүн мартаагүй санаж буй байхаа. 
Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлье. Дожоогийн Цэдэв бол өнгөрсөн зууны дал наяад оны үеийн МЗЭ-ийн удирдагч байсан бөгөөд монголын уран зохиолын хөгжил дэвшлийн төлөө зүтгэж, гадаад харилцааг бэхжүүлж явсан хүн гэдгийг мартаж болохгүй. “Болор цом”-ын наадам, жил бүр аймгуудаар ээлж дараалалтай зохион байгуулагдаж ирсэн “Утга зохиолын өдрүүд” зэрэг уламжлал болж хэвшиж тогтсон цөөнгүй ажил үйлс түүний нэртэй холбоотой. 
Уран бүтээлийн эвлэл холбоодыг толгойлогч үе үеийн дарга нарыг сайнаар сайшаан талархах, бас муучлан шүүмжлэхийн аль алин л байдаг юм болохоор тэрхүү ээдрээ нугачаатай эрээн бараан замыг Дожоогийн Цэдэв тойроогүй, дайрсан нь хэн бүхэнд ойлгомжтой юм. 
Товчхоноор базаж хэлэх юм бол Дожоогийн Цэдэв уран бүтээлч хүний зовлон, жарггалыг бидэнтэйгээ хамт бие сэтгэлээрээ гатчин туулж, чамгүй ихийг бүтээн туурвисан, утга төгс амьдралаар амьдарч, монголын утга зохиолын салбарт өөрийн нэрийг мөнхөлж чадсан манай гарамгай том сэхээтэн мөн. 
Сайн нөхрийн минь гэгээн дүр, хүнлэг чанар, туйлын хөдөлмөрч эрхэм сайхан зан чанар үзэг нэгт бидний сэтгэл зүрхэнд үлгэр дууриал болж залгамжлагдан үлдэх болно. 

Тугалхүүгийн БААСАНСҮРЭН

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 5 (6990)

АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

4 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

4 цаг 7 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

4 цаг 7 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

21 цаг 28 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

21 цаг 30 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин