Валютын нөөц нэмэгдэж, юаны ханш өсөв

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хувьд нэлээд олон үйл явдал өрнөлөө.  Мэдээж урд хөрш хилээ нээснийг дурдах нь зүйтэй.  Мөн цар тахлын хуулийн үйлчлэл дуусгавар болсноос хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхлэв.  Эдийн засгийн онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

Хил нээх сургаар юань 470-505  төгрөг болов

 

БНХАУ-ын нэг юань өнөөдрийн байдлаар 502-505 төгрөгтэй тэнцэж, ханш нь өнгөрсөн долоо хоногоос долоон хувиар өсөв. Арилжааны банкууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд юанийг дээрх ханшаар сольж байна.  Мөн  рублиэс бусад евро, ам.доллар, фунтын ханш өсжээ. Гэхдээ юанийн ханш өссөн ч эрэлт тийм ч их нэмэгдээгүй, гүйлгээ, солилцоо хэвийн байн. Ам.долларын нийлүүлэлт ч хэвийн байгаа гэдгийг арилжааны байгууллагын хүмүүс хэлж байсан юм. Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханшаар 3.415.09, төгрөг байгаа бол юанынх 501.94 төгрөг байгаа юм.  Өнгөрсөн онд долларын ханш төгрөгийн эсрэг 21 хувь чангарсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг сар Netflix үзэх эрхийг 2022 оны нэгдүгээр сард 19.9 мянгаар авдаг байсан бол 2022 оны сүүлээр 24 мянгаар авдаг болсон гэсэн үг.  Ер нь бол 2022 онд төгрөгийн хүч хамгийн их суларлаа. Учир нь валютын ханшид нөлөөлөгч гадаад худалдааны тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг хүчин зүйлс нэлээд дордов. 

 

Хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ

 

Арилжааны банкуудаас “ХААН”, “Голомт”, “Ариг” зэрэг банк хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ. Эргээд гэдэг нь Ковидын тухай хууль хэрэгжиж байх үед банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй буюу тэг болгоод байсан юм.  Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон тул энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүү тооцож эхэлж байна гэсэн тайлбарыг Монголын банкны холбооноос өгч байна.
“Ер нь хадгаламжийн хүү өсөж байгаа. Зарим банк бас хадгаламж татах үүднээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэж байгаа” хэмээн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хугацаагүй хадгаламжийн хувьд хүүг 12 сараар боддог. Жишээ нь, өнөөдрийн байдлаар гэхэд “Ариг” банкны энгийн хугацаагүй хадгаламж төгрөгөөр жилийн 5.5 хувь, ам.доллароор 1.5 хувь, юаниар 0.8 хувь, хүүгээс хүү боддог нийлмэл хүүтэй хугацаагүй хадгаламж жилийн таван хувийн хүүтэй байна. "Голомт", ХАС, ХААН банк төгрөгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмж, зарим банкных 4.5 хувьтай байна. 

 

Вальютын нөөц нэмэгдэж 3.4 тэрбум доллар болов

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлэв. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефольт зарлах зэрэг эрсдлээс зайлсхийж чадлаа гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа Засгийн газраас нүүрсийг уурхайн амны үнээр биш, хилийн үнээр худалдах тогтоол гарсан. Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах талаар гарсан шийдвэрийн дагуу, бэлтгэлийг базааж байна" гэв. Мөн биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг Засгийн газраас батлаад буйг дуулгав. Түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хоёр долоо хоног тутам Засгийн газарт Монгол Улсын валютын нөөцийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг тодорхойлж, танилцуулна. Валютын нөөц, ханштай холбоотой эрсдлүүд зогсож байгаа гэж ойлгож болохоос гадна 200-300 төгрөгт хэлбэлзэж байдаг ханшийн зөрүү 20 орчим төгрөгийн хооронд болж байгаа аж. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжиж  байгаа юм. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж байгаа юм. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 5 (6990)

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2 цаг 46 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2 цаг 50 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

6 цаг 32 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

13 цаг 34 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

19 цаг 9 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

19 цаг 9 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 9 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

19 цаг 9 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин