Нийслэлчүүд үерийн аюулаас сэргийлэх стандарттай боллоо

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Нийслэлийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. 
Ийн энэ нэгдсэн стандартын хоёрдугаар хэсэг буюу 29 стандартын төслийг боловсруулсан байна. Энэ төслийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг баасан гарагт зохион байгууллаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 29 стандартын төслийг таван хэсэгт багцлан товч танилцуулж, холбогдох байгууллага, иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 300 орчим хүн оролцож, санал, бодлоо хуваалцав.
Дээрх стандартын төслүүдээс үер, борооны ус хуримтлуулах, зайлуулах байгууламжийн зураг төслийн каталог, үерийн хамгаалалтын байгууламжийн материал, эдлэлийн чанар стандартын шаардлага, үерээс хамгаалах байгууламжийг төлөвлөх удирдамжийг бид онцоллоо. Учир нь өвлийн улирал дуусч хавартай золгов уу үгүй юу шар усны үер, харин зуны улиралд их хэмжээний бороо орсны дараах усанд автсан хотын дүр төрх нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулдаг асуудал мөн билээ. Тиймээс энэ үерийн аюулаас иргэдийг хэрхэн хамгаалах талаарх хотын шинэ стандарт ямар байх талаар сурвалжилснаа хүргэж байна.

 

“БАЙШИНГАА БАРИХДАА ХУР ТУНАДАСНЫ УСЫГ ХЭРХЭН УРСГАХАА ТӨЛӨВЛӨХ НЬ ЧУХАЛ”

 

Үргэлжлэн орсон борооны улмаас хот усанд автахаас сэргийлэхийн тулд иргэн та өөрийн байшинг, албан байгууллагууд оффисын барилгаа, орон сууцны компаниуд байгууламжиндаа ямар материал ашиглах, борооны усыг хуримтлуулах, зайлуулах талаар эхнээс нь хэрхэн төлөвлөх талаар дээрх баримт бичгүүдэд тусгажээ. Тухайлбал, үерийн байгууламжийн байршил сонгохдоо үерийн ус орж ирэх газрын ус хурах талбайг нарийвчлан тогтоож, усны урсацыг тооцож газар чөлөөлөлтийн асуудал үүсэх эсэхийг тодорхойлох юм байна.


Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын Байгаль орчны стандартын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Амартүвшин “Дэлхийн хотууд байгалийн усны эргэлтийг дэмжих чиглэл рүүгээ хөгжиж байна. Тиймээс бид эдгээр баримт бичгүүддээ дэвшилтэт шинэ технологийг санал болголоо. Барилга байгууламжийг эхнээс нь оновчтой төлөвлөснөөр үерийн аюулаас бүрэн сэргийлж, байгалийн усны эргэлтийг зохистой хэмжээгээр дэмжинэ. Үерийн байгууламжний байршлаас гадна байшингаа барихдаа дээврээс орж ирэх хур тунадасны усыг хаашаа зайлуулах, хэрхэн урсгахаа төлөвлөх нь чухал. Үүнээс гадна хөрсөн дээр ямар үерийн аюул тохиолдохыг урьдчилан төлөвлөх шаардлагатай. Тиймээс барилгын зураг төсөл чухал. Мөн барилга ашиглалтын шаардлага хангах нь чухал учир ямар материал ашиглахыг зайлшгүй тооцох шаардлагатай. Энэ талаар дээрх баримт бичигт тодорхой тусгасан” гэв.


Үерийн хамгаалалтын барилга байгууламжид зориулан гаргасан барилгын норм журам манай улсад байхгүй. Харин нийслэл хотын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр тогтоолын хавсралтын инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлтөд тавигдах шаардлагын гуравдугаар зүйлд тусгасныг Үерээс хамгаалах байгууламжийг төлөвлөх удирдамжийн дөрөвдүгээр бүлэгт оруулжээ. 


Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг голын үерийн усны халилтаас хамгаалах далан, хотын нутаг дэвсгэрийг үерээс хамгаалан, усыг зайлуулах суваг хоолой,  хотын зам талбайн борооны усыг зайлуулах далд сүлжээ гэсэн гурван хэсэгт хуваажээ. Эдгээр байгууламж нь хийц зохиомжийн хувьд өөр тул хайгуул судалгаа, зураг төслийн ажлууд харилцан адилгүй байдаг онцлогтой юм. Харин үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст дараах шаардлагыг тавих юм байна. Үүнд үерээс хамгаалах барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадагш 10 м, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын гадна ирмэгээс таван м зайд байхаар тогтоох, хамгаалалтын зурвас дотор орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглохоор болжээ.
Мөн голын үерийн усыг хашиж байгуулах далан нь шороон овоолгоор байгуулж, ус урсах налууг бетон, чулуугаар бэхлэх, эсхүл төмөр бетон түшиц ханаар хашлага хийхийг санал болгожээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 5 (6990)

ЗОЧИН
ТУУЛ ГОЛЫН ДАЛАНГА СЭТЛЭЖ НУРААСАН ШИЙДВЭР МАШ БУРУУ ШҮҮ ХОТЫН ЗАХИРАГЧ СУМЪЯАБАЗАР АА. ТЭР ЭВДСЭН ДАЛАНГАА БУЦААЖ УЛАМ САЙН БЭХЛЭЛТЭЙ ДАЛАН БАРИАРАЙ.ЭНЭ ТАЛААР УИХ-ийн Гишүүн агсан ОЮУНГЭРЭЛ МАШ ИХ ЯРЬСАН Ч ХЭН Ч ТООГООГҮЙ ШҮҮ МАШ ЗӨВ ЗҮЙЛ ЯРЬСАН ШҮҮ ОЮУНГЭРЭЛ .ДАЛАН БУУЛГАХ ШИЙДВЭР ЧИНЬ ХАМГИЙН БУРУУ БАЙЛАА. ДАЛАНГАА БУЦААЖ БАРИААРАЙ СУМЪЯАБАЗАР АА
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

4 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

4 цаг 7 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

4 цаг 7 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

21 цаг 28 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

21 цаг 31 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин