Ойрын хугацаанд шинэ 200 гаруй автобус орж ирнэ

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн онд хийсэн гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 15-нд шинээр 100 автобус оруулж ирэх юм. Эдгээр автобус одоо Эрээний хил дээр ирсэн. Бэлтгэл ажил буюу гаалийн бүрдүүлэлт зэргийг гүйцэтгэгч компаниуд нь хариуцах юм.Түүнчлэн дээрх гэрээний хүрээнд хоёрдугаар сард 124 автобус оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд шинээр 224 автобус оруулж ирнэ гэсэн үг. Шинээр автобус орж ирсний дараа хуучнуудыг үе шаттайгаар ашиглалтаас гаргана. Одоогоор нийслэлийн хэмжээнд 2009 онд үйлдвэрлэсэн 270 гаруй автобус байгаа. Гэхдээ эдгээр нь 100 хувь үйлчилгээнд явахгүй. Оношилгоонд тэнцээгүй тохиолдолд үе шаттай хасаж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2 цаг 45 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2 цаг 49 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

6 цаг 31 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

13 цаг 33 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

19 цаг 8 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

19 цаг 8 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 8 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

19 цаг 8 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин