Франц улс парацетамолыг онлайнаар худалдаалахыг түр хугацаагаар хориглов

2023-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

 

Францын засгийн газар эмийн нийлүүлэлттэй холбоотой асуудлаас үүдэн парацетамолыг 1-р сарын эцэс хүртэл онлайнаар худалдаалахыг хориглосон нь Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын сонины (Journal officiel) мэдээлэв.

"Зөвхөн парацетамол агуулсан эмийн онлайн худалдааг 2023 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл түр зогсоолоо" гэж Засгийн газрын тогтоолд дурджээ.

Францад парацетамол дээр суурилсан эм нийлүүлэхтэй холбоотой хурцадмал байдал зургаан сар гаруй үргэлжилж байгаа бөгөөд энэ нь хүүхдэд зориулсан эмэнд ч хамаатай гэж тэмдэглэжээ.

Өмнө нь Financial Times ДЭМБ-аас иш татан АНУ, Европын зарим эм зүйчид томуу, амьсгалын замын синцитиал вирус, коронавирусын өвлийн давалгааны улмаас эрэлт ихэссэнтэй холбоотойгоор парацетамол зэрэг нийтлэг өвдөлт намдаах эм дутагдаж байгаа тухай мэдээлж байсан. Үүнээс гадна дэлхий дээр антибиотик, ялангуяа пенициллин, амоксициллин дутагдалтай байна.

Коронавирусын тахлын үед антибиотикийн эрэлт буурч, нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой ачаалал үүссэн нь эм үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ багасгахад хүргэсэн гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэлэв. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь ялангуяа антибиотик үйлдвэрлэх бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлэхэд хүндрэл учруулж байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Мөн эрчим хүчний үнийн өсөлт нь эргээд антибиотик үйлдвэрлэдэг компаниудын ашиг орлого буурахад хүргэдэг.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

3 цаг 30 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

19 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

20 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

20 цаг 19 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин